Гачууртын уяачдын холбоо таван нас хүрлээ

А.Тэлмэн
2012 оны 4-р сарын 02 -нд

ММСУХ-ны 2011 оны шилдэг холбоо Гачууртын морин спорт уяачдын холбоо энэ жил таван нас хүрч буй юм. Холбооны ой өнгөрсөн амралтын өдрүүдэд Гачууртад болж, азарга, их насны морьдын уралдаан боллоо. Инээдмийн баяртай давхцсан уг уралдаанд 100 гаруй хурдан хүлэг шандас шалгаж,  азарганд /азарга, соёолон нийлж уралдсан/ “Монгол такси” группийн захирал Д.Баярсайханы халтар урамтай сайхан түрүүлж, харин их насанд Ч.Атарсайханы Байлуу халзан магнайдаа тоосгүй тэргүүлсэн.  Ингээд та бүхэнд түрүүлж айрагдсан морьдын цувааг танилцуулья.
Азарга, соёолон-38:
1.”Монгол такси” группийн захирал Д.Баярсайханы халтар азарга. Галшар угшилтай халтар азарга нь хавчигтаа Гачууртын 50 жилийн ойн баярт түрүүлж, Тэрэлжийн 50 жилийн ойд айргийн тавт хурдалж байсан юм.
2.Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Ганхүүгийн зээрд азарга. Зээрд азарга Сэргэлэн сумын ууугуул Ц.Мэндсайханы унаган адуу бөгөөд одоогоор нэг түрүүлж, долоо айрагдаад байгаа юм.
3.Төмөр замын Улаанбаатар өртөөний дарга, дүүргийн Алдарт уяач Д.Мөнхбаярын хонгор буурал соёолон
4.Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул Ц.Алтан-Олзын хар соёолон 
5. Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул Ц.Алтаншагайн хул азарга
6. Төв аймгийн Эрдэнэсант сумын уугуул Н.Болдбаатарын сартай хүрэн
7. Баянзүрх дүүргийн уяач П.Цэдэнбалын бор
8. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Гансүхийн бор
9. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул М.Баяраагийн хонгор
Их нас-60:
1.Гачууртын МСУХ-ны тэргүүн Ч.Атарсайханы Байлуу халзан
2. Гачууртын МСУХ-ны тэргүүн Ч.Атарсайханы хүрэн
3.Төв аймгийн Зуунмод сумын уугуул Б.Дэмбэрэлдоржийн хүрэн
4. Төв аймгийн Баян сумын уугуул Х.Цогтсайханы хул
5.Дорноговь аймгийн Айраг сумын уугуул Ж.Энхсайханы зээрд
 6. Өвөрхангай аймгийн Богд сумын уугуул Жаргалын хүрэн халзан
7. Баянзүрх дүүргийн уяач Ц.Батмөнхийн хүрэн
8. Баянзүрх дүүргийн уяач Д.Батхишигийн хүрэн
 9.Баянзүрх дүүргийн уяач Баярмагнайн шарга тус тус  хурдаллаа.

Таван жилийн ойн уралдааны азарга, соёолонгийн байг Монгол такси” группийн захирал Д.Баярсайхан болон "Гаяуурт хурд" МСУХ-ны тэргүүн Ү.Атарсайхан нар ивээн тэтгэсэн бөгөөд түрүү морийг  500,000 төгрөгөөр, аман хүзүүнд хурдалсан хүлгийг 300,000,  айргийн морьдыг тус тус 200,000 төгрөгөөр шагнаж урамшуулсан юм. Түүнчлэн 6-10-т хурдалсан хурдан хүлгэдийг тус бүр 100,000  төгрөгөөр мялаасныг дуулгах нь зүйтэй байх.
А.Мягмарсүрэн

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна