Манлай уяач Б.Мөнхтөр: Манайхан тэгш ойн жилүүдэд их сайхан нааддаг
А.Тэлмэн
-Манлайн амжилтын цуваа нэгээр нэмэгдэж байна. Баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Монголчууд аливаа зүйлийг эхлэлээр шинждэг уламжлалтай ард түмэн. Тухайн үйлийн эхлэл зөв сайхан байвал, үргэлжлэл мөн л тийм байна гэж. Түүхт ойн төрийн наадмын эхний өдөр одтой сайхан наадаж, хээр буурал үрээ маань айргийн гуравт хурдалж наадамчин олон бид бүгдийг баярлууллаа. Сэтгэл их өндөр байна.
-Таныг моринд хөтлөн оруулсан Түвдэн Манлай одоогоос яг 30 жилийн өмнө мөн төрийн наадмын гурван түрүү хүртэж байсан бахдам түүхтэй?
-Миний нагац ах Түвдэн 1981 онд Ардын хувьсгалын 60 жилийн ойн их баяр наадамд их морь, хязаалан, соёолон түрүүлгэж, Монголын хурдан морины түүхэнд тодоор бичигдэх амжилтын эзэн болж байсан юм.
Мөн 1991 онд АХ-ын 70 жилийн ойн баяр наадамд ч морь айрагдуулж байсан. Харин АХ-ын 80 жилийн ойн баяр наадмын өмнөхөн ах маань бурхан болж, хүү Батцоож нь аавынхаа зүсэлж өгсөн хонгор халзан азаргыг төрийнхөө их баяр наадамд түрүүлгэж байсан юм. Үүний дараа Их Монгол улс байгуулагдсаны 805 жилийн ойгоор Түвдэн ахын дүү Эрдэнээ ахын маань даага түрүүлж, даага гурвалж байсан. Харин 90 жилийн ойгоор миний хязаалан айрагдлаа. Ер нь манайхан тэгш ойн жилүүдэд их сайхан нааддаг. Хүмүүс ч тэрийг мэддэг болохоор танайхан юм дуулгах байхаа гэж байсан нь биеллээ оллоо.
-Хязаалангийн уршил гарвалын талаар?
-Хээр буурал үрээ маань миний хурдан бор морины төрсөн дүү нь байгаа юм. Даага, шүдлэндээ эрлийзүүдтэй уралдаад 15,16-аар л ирдэг байсан юм. Харин энэ жил ялшаж уралдуулаад айргийн гуравт давхилаа.
-Манлай ялгаж уралдуулах шийдвэрийг хэрхэн хүлээж авсан бэ?
-Энэ үнэхээр цагаа олсон зөв шийдвэр байсан. Монголын ард түмний хүсэн хүлээж байсан шийдвэр гэдэгт эргэлзэхгүй байна. ММСУХ-ны одоогийн удирдлагууд цаг үеэ мэдэрч, уяачид хурдан морь сонирхогчдын магнайг тэнийлгэсэн ийм шийдвэр гаргасанд ганц би биш олон хүн баяртай байгаа байх.
-Түүхт ойн наадамдаа хичнээн хурдан хүлэг сойсон бэ?
-Уг нь нас болгонд уясан ч ханиад томуунаас болоод нэлээд нь хасагдах юм шиг байна.
-Мягмарсүрэн заанаас эхлээд танай гал бүл нэмсэн байна лээ? Галын бусад уяачдын морь ямархуу байгаа вэ?
-Манай галд Говь-Алтай аймгийн харъяат улсын начин Баатар, Ховд аймгийн харъяат улсын заан Мягмарсүрэн болон Батбаяр, Булганы Могодын Дэлгэрсайхан нарын нэлээд хэдэн бөхчүүд морь уяж байгаа. Сая хязаалангийн уралдаанд хоёр үрээ мордсон. Баатар начны хүрэн үрээ арав гаргаад ирлээ. Нэг үрээ ханиадтай гэсэн шалтгаанаар хасагдсан. Дараа дараагийн наснуудад гайгүй сайхан давхих байхаа.
-Баярлалаа. Дараа дараагийнх уралдаануудад амжилт хүсье.
-Баярлалаа. Та бүхэнд ч гэсэн ажлын амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл дугаар 19
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна