Майхан шиг хар мор
А.Тэлмэн
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Мөнгөний Лувсандоржийн хар морь гэж “Майхан шиг” том сайхан хар морь байсан гэдэг.
1948 онд Хэнтий аймгийн наадамд, 1951, 1952, онуудад буюу АХ-ын 30, 31-н жилийн ойгоор Буянт-Ухаад тус тус түрүүлж уяач, эзэн,нутаг орноо алдаршуулсан “Түмэн-Эх” байлаа.
Нутгийхан хар морийг өөрийгөө уячихдаг,биеэ засаад авдаг байсан гэж гайхан ам дамжин ярьсаар ирсэн.
Хэнтий аймагт түрүүлдэг жил нь хар морийг Салбарын уулын ард Чандаганы хөндийд сунгажээ. Нилээд олон морьд сунгахад хар морь хол тасархай түрүүлэн ирж. Тэгэхээр нь татуултал духайгаад ам нь дийлдэхгүй улам хурдлаад тоссон морь ч араас нь гүйцэхгүй хөөцөлдсөөр бараг дахин нэг тарны газар явуулж байж арай гэж авчирч хөлсийг нь хуссан гэдэг. Энэ тухай уяачид хар морь өөрийгөө сунгаж ажлаа тааруулсан. Ингээгүй бол түрүүлэхгүй байсан гэцгээдэг. Мөн АХ-ын 30 жилийн ойд улсад явж байхдаа хар морь ус шалбааг л тааралдвал хөрвөөгөөд байсан байна. Тэр нь зөвдөж, түрүүлсэн ажээ. Уяач Мөнгөний Лувсандоржийг нутгийнхан нь Мөнгөний “онгорой” гэж хочилдог. АХ-ын 30 жилийн ойгоор нутгийн “шуургай Бадарч” гэгч “онгорой”-г дагаж явжээ.
Азарганд Галшарын Донойн Цэвэгмэдийн саарал түрүүлж , Галшараас Төв аймагт шилжиж очсон “Дулаан Дамдинжавын буурал аман хүзүүдэж, Хэнтийн Баянхутаг сумын Төгсийн Балжиннямын шарга дөрөвт хурдалж, Мөнгөний Лувсандоржийн жижигхэн хул азарга тавд оржээ.
Ерөнхийдөө Хэнтийнхний л азарганууд дийлсэн байна.
Гэтэл мань хоёр Яармагийн дэнжид хэсэг уяачид буу халж, айрагдсан азаргануудыг тоолж суухтай тааралдаж , мэнд мэдэлцээд суутал голд суусан бийлэгжүү байрын бүдүүн эр:
-Зүүн талын азарганууд ч цуваад л орчихлоо. Хэнтийн нэг “хав” шиг хул азаргыг тавд оруулчих юм” гэж ирээд л голсон янзтай хэлэхэд бусад нь
-Харин тийм хэмээн ам амандаа дуугаралдаж гэнэ.
“Онгорой” Лувсандоржийн омог нь хөдөлдөөд ирж
- Хав шиг азаргыг таваас хасч чадахгүй байгаа юм бол Майхан шиг хар морь түрүүлээд ирэхийг одоохон харна даа гэж хэлээд мордож л дээ.
Үнэхээр Майхан шиг хар морь түрүүлээд ирэхийг нүдтэй болгон харж, хэлтэй болгон хэлж олны магнай тэнийж. Гэтэл санаанд оромгүй гай дайрч Мөнгөний Лувсандорж энэ наадмаас буцах замдаа нас барсан гэдэг. Хойтон жил нь хар морь зарагдаж өөр хүний нэр дээр дахин түрүүлсэн ажээ.
Ийнхүү том сайхан хийц, хурд шингэсэн Майхан шиг хар морь одоо ч төрөөгүй гэлтэй.
Н.Санжаадорж
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна