Дорнод аймгийн морин спорт уяачдын холбооны 15 жилийн ойд түрүүлж айрагдсан хурдан хүлгүүд

А.Тэлмэн
2012 оны 3-р сарын 28 -нд

ММСУХ-ны ууган салбар холбоодын нэг  Дорнод аймгийн морин спорт уяачдын холбооны 15 жилийн ой энэ ням гарагт Чойбалсан хотноо өргөн дэлгэр боллоо. Энэхүү арга хэмжээг Тод магнай сайтын хамт олон урилгаар очиж сурвалжилсан бөгөөд мэдээллээ цувралаар хүргэх болно. Энэ удаа бид  түрүүлж айрагдсан морьдын цувааг хүргэж байна.
Азарга-178
1.Дорнод аймгийн Хэрлэн сумын уугуул  С.Галтын  Жонон хар
2.Дорнод аймгийн Матад сумын уугуул Гантулгын саарал
3.Дорнод аймгийн Хэрлэн сумын уугуул  Ц.Эрдэнэцогмтын Даншиг хүрэн /энэхүү хурдан буян даагандаа буюу гуравт 2006 онд аймгийн наадамд аман хүзүүнд хурдалж байсан юм./
4.Дорнод аймгийн Баяндун сумын уугуул, сумын Алдарт уяач С.Гантулгын хул
5.Дорнод аймгийн Гурван загал сумын уугуул Г.Одбаярын ногоон
6.Дорнод аймгийн Баянтүмэн сумын уугуул Батжаргалын халтар
7.Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул Ц.Цэрэнтогтохын саарал
8.Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул Ц.Эрдэнэцогтын халтар
9.Дорнод аймгийн Чулуун хороот сумын уугуул Ж.Батсайханы ногоон
Их нас-268
1.МУ-ын Манлай уяач, Ажнай корпорацийн Ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнийн  “Жанжин” бор. Энэхүү хурдан хүлгийг Дорнод аймгийн Матад сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Цэндбаатар уяж хурдлуулжээ.
2.Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын МСУХ-ны тэргүүн Мөнгөндуулгын харлаг
3.Дорнод аймгийн Халх гол сумын уугуул Гантулгын хөх буурал
4.Дорнод аймгийн Матад сумын уугуул Б.Гантулгын хээр
5.Дорнод аймгийн Хэрлэн сумын уугуул, ХХБанкны захирал А.Хэрлэнзоригийн хээр
6.Дорнод аймгийн Матад сумын уугуул Гэрэлбаатарын зээрд
7.Дорнод аймгийн Матад сумын уугуул Баярсайханы хүрэн халзан
8.Дорнод аймгийн Баянтүмэн сумын уугуул Л.Шоовдорын хээр
9.Дорнод аймгийн Матад сумын уугуул Б.Хаянхярваагийн хар
Соёолон-182
1.Хэнтий аймгийн Норовлин сумын уугуул Бадамдоржийн хонгор
2.Дорнод аймгийн Булган сумын уугуул Д.Бат-Эрдэнийн саарал. Саарал үрээ 2011 онд хязааландаа Дорнод аймгийн 80-н жилийн ой, Сэргэлэн сумын 50-н жилийн ой , Булган сумын 50-н жилийн ойн наадмуудад тус тус түрүүлж байсан  хурдан буян юм.
3.Дорнод аймгийн Матад сумын уугуулл, аймгийн Алдарт уяач Ү.Буяндэлгэрийн хүрэн
4.МУ-н Алдарт уяач, “Говь түрүү” компанийн захирал  Н.Хүрлээгийн хар. Хар үрээ хязааландаа Дорнод аймгийн 80 жилийн ойд зургаад хурдалж байсан юм.
5.Дорнод аймгийн Халх гол сумын уугуул Мягмардоржийн бор
6.Дорнод аймгийн Матад сумын уугуул Б.Цэндбаатарын хонгор халзан
7.Дорнод аймгийн Матад сумын уугуул Б.Хаянхярваагийн хар алаг
8.Дорнод аймгийн Гурван загал сумын уугуул Я.Цэндбаатарын ухаа найм
9.Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумынуугуул  Цагаан-Өвгөний хул халзан  тус тус хурдаллаа.
Бид тун удахгүй та бүхэнд түрүүлж айрагдсан морьдын эздийн ярилцлагыг хүргэх болно.
Г.Оюун-Эрдэнэ

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна