Аймгийн Алдарт уяач И. Баяндалай: Хээр азарганы уралдаан болгон сайхан дурсамж авчирдаг

А.Тэлмэн
2012 оны 3-р сарын 28 -нд

-Хэдийнээс морь мал уяж эхэлсэн бэ?
-Өдгөө дөрөв дэх жилдээ морь уяж байна. Манайхан удмаараа морь уядаг улс. Миний өвөө, аав гээд л. Тийм болохоор хүүхэд нас маань хурдан морины нуруун дээр өнгөрсөн гэж болно. 
-Хэдий богино хугацаа мэт боловч олон амжилтыг гаргажээ. Аймгийн Алдарт уяач биз дээ?
-Аймгийн Алдарт уяач цолыг энэ  онд авсан. Одоогоор аймаг, сумын нийлсэн 20-иод айраг түрүү хүртсэн байна. 
-Томоохон бүсийн наадамд орж байсан уу?
- Ховдын бүсийн наадамд зургаагаар орж байсан. Бас  манай аймагт болсон баруун бүсийн даншиг, аймгийн 70  жилийн ойд азарга наймаар оруулж байлаа.
-Та хаанахын адуугаар наадаж байна вэ?
-Зүүн чигийн л голдуу байна. Хэнтий, Сүхбаатар угшлын адуунуудтай.
-Сэтгэлд хоногшсон хамгийн сайхан наадмын дурсамжаар яриагаа үргэжлүүлье?
-Ер нь 2010, 2011 онд их одтой байлаа. Очсон наадам бүр баярлуулж байсан. 2008 онд Ховд аймагт болсон даншигт зургаад ирсэн хээр азарга Хэнтий аймгийн адуу байгаа юм. Манай аймгийн Ундрах гэж ах хязааланд нь авчраад би авч байлаа. Надад ирсэн жилээ багийнхаа наадамд түрүүлээд, Ховдын баруун бүсийн даншигт бас амжилттай сайхан уралдсан. Энэ жил Говь-Алтайн наадамд аман хүзүүдсэн, “Алтайн шигшмэл хурд” уралдаанд дөрөвт давхиж, “Алтайн бахархал-1” наадмаар 5-д давхисан. Сумандаа бол айраг түрүү тасардаггүй хурдан буян байгаа юм. Хээр азарганы маань уралдсан уралдаан бүр л сэтгэлд сайхан дурсамж авчирдаг даа.
-Баярлалаа. Хээр азарга олон сайхан бахдалыг бэлэглэх болтугай.


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна