Адууны сахуу
ОРШИЛ
Адууны сахуу нь адууны стрептококк бактериар үүсгэгддэг. Энэ өвчний нэр нь өвчний эмгэг үүсгэх байдлаас хамааран Сахуу гэж нэрлэсэн бөгөөд хүндэрсэн үед амьтны амьсгал боогддог. Энэ нь дэлхийд өргөн тархалттай амьсгалын замын өвчин юм. Эрүүл адууны амьсгалын замын дээд хэсгийн салст бүрхүүлд өвчин үүсгэгч адууны стрептококк байрладаг. Адууны дархлааны систем буурах, сульдаж доройтсон үед бактери идэвхжин өвчин үүсгэнэ. Эрүүл адуу өвчтэй адуунаас (битүү туурайтан) хавьтлын замаар халдвар авах үед хоруу чанаргүй байсан бактери нь хоруу чанартай болон хувирч өвчин үүсгэнэ. Энэ өвчнөөр адуунаас гадна гэрийн тэжээмэл битүү туурайтан амьтад бас өвчилдөг.
ТАРХАЛТ
Халдвар авсан адууны хамраас гоожиж буй шингэнээр болон, адуу ханиалгах, тургих үед адууны стрептококкийн бактери малын биеэс гадагшилж агаарыг бохирдуулан, агаар дуслын замаар халдвар тархана. Мөн өвчилсөн адууны хамраас гоожиж буй шингэн, эрүүн доорх булчирхайн буглаа хагарах үед гоожсон идээ бээрээр өвчин үүсгэгч гадна орчныг бохирдуулна. Хамар, залгиур хоолой эсвэл амны хөндийн салст бүрхүүлээр дамжин орсон бактери нь толгой болон залгиур, хоолой орчмын тунгалгийн зангилаанд халдварлана. Халдвар авсан өдрөөс тунгалгийн зангилаанд буглаа үүсч эхэлнэ. Сахуугаар өвчлөөд эдгэрсэн адуу микробыг хэдэн сараар тээдэг ба ханиалгах үед эсвэл хамрын гоождосоор дамжин гадагшилдаг.
Чийглэг орчинд байгаа бактери хоёр cap амьд байж халдварлуулах чадвартай байдаг. Микроб хазаар, эмээл, хувцас хэрэгсэл болон ялаа шумуулаар тархан
энэ өвчинг үүсгэнэ
КЛИНИК ШИНЖ ТЭМДЭГ
Ихэвчлэн 6 сартайгаас 5 настай адуу өвчилдөг. Энэ нь дархлааны тогтолцоо нь стрептококкийн эмгэгшүүлэх чадварыг эсэргүүцэж чаддаггүйтэй холбоотой. Нас бие гүйцсэн адууны дархлааны систем нь хамгаалах чадвартай байдаг бөгөөд адууны стрептококк эсрэг бие үүссэн байдаг.
Далд үе нь халдвар авснаас хойш 2-6 өдөр үргэлжилнэ. Эхний клиник шинж тэмдэг нь залгихдаа эмзэглэх. нойтон ханиалгах. хамрын гоождос хурдан хугацаанд өтгөрөх гэх мэт байна. Далд үе нь халдвар авснаас хойш 2-6 өдөр үргэлжилнэ. Эхний клиник шинж тэмдэг нь залгихдаа эмзэглэх. нойтон ханиалгах. хамрын гоождос хурдан хугацаанд өтгөрөх гэх мэт байна. 2-3 хоногт эрүүн доорх болон залгиур орчмын тунгалгийн зангилаанууд эмзэглэлтэй болж, халдварлан буглаа үүсч эхэлдэг. Энэ үед залгиур хоолой нь хавдсан байдаг тул илүү агаар амьсгалахын тулд адуу хүзүүгээ сунган зогсдог. Халдвар авснаас 10 хоногийн дараа бугласан лимфийн зангилаанууд хагарч идээ гоождог ба энэ нь зарим тохиолдолд нэг cap үргэлжилдэг. Буглаа хагарч идээ гоожсоны дараа хавдар нь багасаж өвчингүй болж хүндрэл бараг гардаггүй бөгөөд голдуу бүрэн эдгэрдэг.
Биеийн бусад газар халдвар тархсанаас болж хүндрэл үүснэ. Бактери залгиур орчмын лимфийн зангилаанаас цус зсвэл тунгалгийн шингэний урсгалаар дамжин толгой болон хүзүүний хэсэгт зөөгдөн ирж, хүзүү болон толгой орчим буглаа үүсгэнэ.
Цусны урсгалд адууны стрептококк бактери орж гялтангийн эд эсвэл уушгинд очиж, уушигны үрэвсэл үүсгэнэ. Залгиур орчмын лимфийн булчирхай хагарсанаас амьтан бактерийг залгина. Мөн уушигны буюу амьсгалын доод замын үрэвсэл үүсгэдэг.
Залгиурын 2 талд байх хийн хөндийнүүд халдварласан үед цочмог болон ужиг явцтай үрэвсэл үүсдэг. Адууны нэг талын хамраас гоождос гарч хөнген ханиалгах шинж тэмдэг ажиглагдвал ихэвчлэн хийн хөндий нь халдварлагдсан байдаг. Эмчилгээнд хийн хөндийг физиологийн уусмал, шингэлсэн иодоор угааж цэвэрлэнэ.
Залгиур орчмын лимфийн булчирхай хавдаж, амьсгалын замыг боогдуулснаар үхэлд хүрэх шалтгаан болно. Энэ тохиолдолд малын эмч яаралтай тусламж үзүүлэн цагаан мөгөөрсөн хоолойг нээж амьсгалуулах арга хэмжээ авна. Цагаан мөгөөрсөн хоолойг нээж тариурын шахуургыг салган авч тариурын үзүүр хэсгийг тасдаж, нээсэн мөгеөрсөн хоолойд байрлуулан арьсанд оёдол тавин бэхлэнэ.
Антибиотик нь өвчний явцыг удаашруулдаг бөгөөд эмчилгээг тасалдуулбал халдвар нь илүү хоруу чанартай болдог
ОНОШЛОГОО
Клиник шинж тэмдгээр оношийг тогтоох боломжтой. Энэ өвчин нь ихэвчлэн өсвөр насны адуунд тохиолдох ба амьсгалын дээд замыг болон лимфийн булчирхайг эмгэгшүүлж хамраас гоождос гарах шинжээр нь малын эмч нарт адууны стрептококкийн халдвар болохыг оношлоход дөхөм болдог. Хэдий тийм ч нээлттэй буглаанаас дээж авч лабораторийн нөхцөлд өсгөвөрлөн бактерийг тодорхойлж болно. Малын эмч нар адууны хамар болон буглаанаас ялгарч буй гоождосноос дээж авч граммын аргаар будан грамм эерэг кокк илрүүлнэ. Ингэж адууны стрептококкыг тодорхойлох боломжтой.
Эмчилгээ
Энэ евчний үед ихэвчлэн эмчилгээ шаардлагагүй байдаг ч өвчилсөн адууг анхааралдаа авах хэрэгтэй. Адууны дархлааны систем эсрэг бие үүсгэн бие махбодийг хамгаалах хүртэл евчний явц хэвээр байдаг.
Бие махбодийн хамгаалах урвал нь халдварыг бие махбодод тархахаас хамгаалан залгиур орчмын нэг эсвэл хоёр лимфийн булчирхайд хадгалан барьж байдаг.
Амьтныг дулаан хуурай газар тусгаарлан, сайн тэжээлээр тэжээх нь эдгэрэх явцыг хурдасгана. Мөн адууг туулгалтанд тогтмол хамруулж тарга хүч сайтай байлгах нь халдвартай тэмцэхэд бэлдэж байгаа хэрэг. Адуунд дугариг хорхойн миграци уушгаар дамждаг учраас уушгийг гэмтээж үрэвсүүлдэг энэ бактери үржих боломжийг бүрдүүлдэг. Харин өсвөр насны адууг туулгалтанд бүрэн хамруулах нь сахуугаас сэргийлэх нэг арга юм.
Бие махбодь халдвартай тэмцэж байх үед халуун бууруулах, тэжээл идэх дуршлыг хэвийг байлгах зорилгоор Фенидбутазоныг өдөрт 1 - 2 граммаар олгоно. Энэ нь өвчин намдаах халуун бууруулах үйлчилгээ үзүүлдэг.
Антибиотикийг өвчний явц байдлаас хамааран тунг бодож олгоно.
Хэрэв адуу тэжээл идэх дуршилтай өвчин нь ямар нэгэн хүндрэлгүй байвал антибиотик олгох шаардлагагүй. Антибиотик нь өвчний явцыг удаашруулдаг бөгөөд эмчилгээг тасалдуулбал халдвар нь илүү хоруу чанартай болдог. Хэрвээ адууны биеийн байдал сайжрахгүй шинж тэмдэг нь зогсохгүй байвал антибиотик хэрэглэх нь зүйтэй.
Буглаа зөөлөрч тэр орчмын үс унаж эхлэх үед буглааг хагалж нээнэ. Ингэснээр эдгэрэлтийг хурдасгадаг. Мөн халуун жин тавих нь буглааг зөөллөж наашлуулдаг. Адуу хүндэрсэн тохиолдолд малын эмчид хандах хэрэгтэй.
Удаан хугацаагаар идээт хамрын гоождос гарах ханиалгах үед хийн хөндий ихэвчлэн халдвар авсан байдаг. Заримдаа антибиотикийг (NORDINE) удаан хугацаагаар эмчилгээнд хэрэглэх нь шинж тэмдгийг зогсооход тустай. Хийн хөндий халдвар авсан эсэхийг хүзүү хоолойн хэсэгт рентген зураг авч оношийг тодруулж болно. Энэ аргыг зөөврийн рентген аппараттай эмнзлэгт үзэж болно.
Хэрэв адуу амьсгалж чадахгүй амьсгалын зам нь боогдсон байвал дээр дурдсанаар цагаан мөгөөрсөн хоолойг нээн яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай.
Сахуугийн дараах хүндрэлийн үед пенициллин болон кортикостеройд хэрэглэх зайлшгүй шаардлагатай. Дексаметазоныг зөвхөн сахуугийн дараах хүндрэлд хэрэглэнэ. Тун кг амьдын жинд 5мг-р бодон 3 -7 хоног эмчлэх ба энэ нь эхлэл тун юм.
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ
Өвчилсөн адууны хамрын гоождос салхи болон ялаа, шумуул, хэдгэнээр ойролцоогоор 100 гаруй метр зайд тархдаг. Ийм учир өвчтэй адууг хуурай дулаан газар тусгаарлах хэрэгтэй бөгөөд халдварын тархалтыг сайн хянах боломжтой болно. Гэхдээ энэ аргыг бэлчээрийн маллагаатай манай орны хувьд хэрэгжүүлэхэд хүндрэлтэй.
Сахуутай адууг ялангуяа бага насны адууг олон өөр сүрэгт нийлүүлэхгүй байх. Энэ нь өөр сүрэгт халдвар тархахаас сэргийлнэ. Мөн адууг тогтмол туулгалтанд хамруулж сайн тэжээлээр тэжээж тарга хүч сайтай байлгах чухал. Мөн урьчилан сэргийлэх вакциныг манай улсад үйлдвэрлэдэг учраас тухайн орон нутгийн малын эмчид хандан тарилга хийлгэж байх хэрэгтэй.
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
183.177.107.54
vnexeer saixan zvil unshlkaa bayrlallaaa
Reply