Эрдэнэт хүлгийг шинжих ба уяаны эрдэм
Нэгдүгээр хэсэг
1. Эрдэнэт хурдан хүлгийг уях сойх арга
Өглөө эртлэн адуугаа хурааж, уяж сойх морьдоо барин уяна. Хөдөө хээр газар уяна, гол усанд ойр уявал чийг авч морины гүйдэл саарах муу талтай. Сойх морио уячихаад шинжиж үз. Хүч тарга, хүнд хөнгөн хирийг үзэж уя. Өргөн хавиргатай морийг оройн нь барьж уяж хонуулаад маргааш өглөө нь эрт тавь, бага үдээс өмнө уя. Өнжөөд ойр ойр үсэргэ, амьсгалыг нь сурга, гэхдээ олон гуядаж болохгүй. Үүнээс хойш дөрөв өнжөөд нэмнэж шавар хөлс авна. Ер нь хөлс авахдаа хатируулна. Үүнээс хойш гурав өнжөөд хөөсөн хөлс ав. Үүнээс хойш хоёр өнжөөд тосон хөлс ав. Ийнхүү гурван хөлс авсны дараа сунгаж үсэргэ. Сунгаж үсэргэсэн шөнө орой тавиад маргааш нь эрт уя.
Морио сайтар шинжил, хавирга нь урт, яс нь бэх бат, хүч тарган морийг дахин хөлс ав. Баас их болвол эрт барьж, орой тавь. Хүч тэнхээ муу морины баас нь хатуу тул аргаар зас. Зовхи нь нимгэн, гэдэс нь нарийн, үс нь халцгай, сүвээ нь хол морь эм бар?ын угшил тул аргаар зас.
Ер бүх төрлийн морийг нартай өдөр нимгэнээр нэмнэ. Хүйтэн бороонд зузаанаар нэмнэж уя. Зүс хүйтэн бороотой өдөр эрт тавь.
Хээрийн бэлчээрийн өвч идүүл, ус намагтай газрын өвс ид?үлвэл морины давхиа саарах муу талтай. Их идэштэй морийг орой тавьж, эрт барьж уя. Бага идэштэй морийг эрт тавьж, орой барьж уя. Давхиа гэнэт муудвал арвайн гурилаар бүх сүвийг нь арчаад, зэлүүд тал, аглаг газар орхи. Их бага идэштэй морийг сайтар шинжиж уях хэрэгтэй. Хоол идэш нь тохироогүй морины өнгө нь муухай, нүдэж нь ширгэх, зоо нурууны үс нь зулгарах зэргээр харшилсан нь мэдэгдэх тул хар модны шогшгой буцалгаж өг. Нэг хоёр хоног өнжүүлээд дахин барьж уя. Хэрэв наадам дөхсөн бол уралдуулахгүйгээр тавь.
Наадмын урьд үдэш ойрын зайд үсэргэ. Уяж сойсон морьдоо наадмын өмнөх шөнө бага идүүл. Морийг нар жаргасан хойно тавь. Хөдөө хээрийн өвс идүүл. Уяад сайн шинж, унаад шинж, морины уяаг гурав тойруулаад уя. Бага идэштэй морийг дахин идүүл. Нэн бага идэштэй морийг дахин идүүлээд уя. Уяа сойлго орсон морины нүд нь уужим онгойн, гэдсээ цээжиндээ авсан байдаг. Цавира бөөрөнхий чанга ханцуйлсан мэт харагдана. Хавирганы толгой сүвээний хавирга гуурсалсан мэт үзэгддэг. Энэ нь бүгд жигүүр юм.
2. Морины төрөл, угшлын уяаны онцлог
Шувуун төрөлтэй морийг чулуун дээр уя. Уралдах цагт сайн шувууны өдөөр сүүлийг нь ороож уралд. Унах хүүхдийг сайн сурга. Гөрөөсний төрөлт морийг шоргоолжны үүрний өвс идүүлж, гөрөөсний арьс тохож уралд.
Зөв буруу талын аль нэгний нь шүд богино байвал тэр талын ташуураас зайлан дальдрах тул урт шүдтэй талд ташуурыг бариул, тэр талын сүүжээр сууж уралд. Аль талын шүд богино байна тэр талын тохомыг гурван давхар тохож өгөх ба дөрөөг нь богино хийж өг. Шүд нь тэгш бол эрс сууж уралд. Аль нэг талын шүд нь дотуураа ургасан бол тэр талын чих дүлий байдаг тул чихнийх нь үсийг ав. Ташуураас дальдран хэлбийдэг морины ташуурыг нөгөө гарт сольж бариул. Хоёр чиний доторх үсийг аваад хөвөнд шар тос шингээн бөглөөд уралд.
Бас шүдний өнгийг шинжлэх хэрэгтэй. “Алтан ганзага”, “мөнгөн цацаг” гэсэн шинж бэлгэ шүдний өнгөн дээр гурви хэлбэрээр гарах бөгөөд сайн давхихын шинж гэж үздэг. Энэ шинж бэлгэ захын шүднүүд дээр илэрнэ.
Хоёрдугаар хэсэг
Энэ удаагийн дугаартаа хурдан морины ус уухыг шинжих тухай өгүүлэх бөгөөд Шувуу, гөрөөс, үхэр, илжиг төрөлт морины ус уухыг дурдаад, хулан тахь төрөлт морины тарга дээд доод шүдний хавсаргын тухай өгүүлье.
1. Гөрөөсөн төрөлтэй морь амсхийн амсхийн уудаг. Шувуу гөрөөсөн төрөлтэй морийг аргаар уяж зас.
2. Үхэр, илжигний төрөлтэй морь ус их уух тул хатааж уяж зас. Үхрийн төрөлт морийг улаан өөх зэрэгтэй уралд
3. Хулангийн төрөлт морийг нэхийн халимын зэрэгтэй уралд
4. Гүн хар цөгцтэй морь, тахь төрөлт тул хатааж уяж зас.
Шүдний хавсарга чимхүүрийн ам мэт бол сайн. Дээд шүдний хавсарга илүү бол хурдтайн шинж бэлгэ юм. Доод шүдний хавсарга илүү бол хол даөвхихын шинж бэлгэ юм.
Гуравдугаар хэсэг
Энэ удаагийн дугаартаа моринд тохиолдох өвчин, түүнийг эдгээх дом, өвс утлага төвийхнөөр эмчилж домнох тухай өгүүлье.
Ер нь морины өвчин шүдэнд илэрдэг тул аливаа эмгэгийг шүдээр нь шинжиж болдог.
1. Шүдний гэм нь “могой ороов”, “тэмээ хэвтэв” гэх өвчин байдаг. Доод шүд хөх хар бол утаатай шар эсгий угааж буцалган баруун хамраар жижиг цөгц (цөгц гэдэг нь тахилын жижиг аяга)-өөр нэгийг цутгаж өг. Шүдийг хана.
2. Мөн морины өвчинд шөрмөсний үзүүр хусаад өг.
3. Сайн тарган цатгалан цагт байлгаж түгшвэл хар модны шогшгой буцалгаж нэг аяга өгвөл сайн болно. Шүдний ёроолоос хагарах, шөрмөс татах, нүд нь хөнхийх зэргээр өвдвөл баруун дээд шүд эмтэрч гэмтэх бөгөөд, баруун захын дээд дөрвөн шүдний үзүүр хагарвал намар цагийн гэм юм.
- Зүүн захын шүдний үзүүр хагарч хугарвал хавар цагийн гэм юм.
- Бороо хуранд даарсан морины шүд шарлаад хаг болдог.
- Сульдаж ядарсан морины шүд бүгд эмтэрдэг. Энэ нь зун, өвөл цагийн гэм юм.
- Дунд дөрвөн шүд нь хэлтрээд хөхрөх, соёоны үзүүр няцрах хагарах, шүлс нь үмхий болох зэрэг шинж илэрвэл дараах цагийн эмгэгийг эмнэх аргаар эдгээ.
- Өвөл цагийн гэм дэлүү бөөр өвчлүүлэх тул ууцан дээр жин тавьж төөнө.
- Намар цагийн гэм дэлүү савыг өвчлүүлэх тул харууц, жамц давсыг цагаан гүүний сааманд зурч өг.
4. Давхихгүй байгаа морины буйлыг шүдлэн байхад нь шинж. Сүүлээ даллаж шарвавал зүрх үхсэний шинж. Чонын элэг гэдэг ургамалыг хандаж өг. Мөн гол шүд буйланд тултал хагарвал зүрх үхсний шинж тул нэг жил уналгүй өнжүүл.
5. Чоно хөөсөн моринд ямааны өөх өгч ут. Хулгай унасан болон гунигласан морийг чавгаар ут. Зээрийн шилбэ хэмээх өвсийг чанаад чавга, ямааны өөхтэй найруулж ут.
6. Морь санаа алдвал эзэндээ гомдсоны шинж. Түүний сэтгэлийг шинжиж зас.
7. Давхихгүй, махны цус тархаж биед тархвал битүү хавдар, эсвэл дөрвөн хөл нь эмгэг сууж, хүчилж чадахгүй байвал доголон болж болзошгүй. Дөрвөн хөлийг нь хана, хач гүргэм өг.
Дөрөвдүгээр хэсэг
Энэ удаагийн дугаартаа наадам болох өмнөх үдэш, шөнийн засал болон морины жолоо, эмээлийг тааруулах, хүүхдийгсургах, соёолон хязаалан, шүдлэн, даагыг хэд хэд хоног уях, хэрхэн сойх аргыг өгүүлье.
1. Наадамд сойсон морио уралдахын өмнөх үдэш орой тавь, уралдах өглөө эрт барь. Идэшийг сайн тэнцүүлэн тэр шөнө бага идэштэй морийг бүрийд тавь. Үүрийн тэмдгээр уя. Их бага идэштэй морийг шинжиж, идэш нь багадсан байвал дахин идүүл. Шогшиж гэдсийг тэнцүүлэн уя.
2. Морь нэн хурдан бол жолоог богино хийж өг. Уяа уужим холч бол жолоог урт хийж өг. Унах хүүхдэд сайн захиж сурга. Аль болох хөнгөн эмээл тавь.
3. Соёолон насны морийг 19 хоног уяж уралд. Нэг хоноод ойр үсэргэ. Олон бүү гуяд. Гурав өнжөөд хөлс ав. Нэмнэж хатирч хөлс ав. Хавирахаас хурдан давхивал морины тамир бараад, давхиа саарна. Анхны удаад шавар хөлс ав. Түүний дараагаар нэмнэж хөөсөн хөлс ав. Хөлс авсан өдөр бүр үсэргэ. Үүнээс хойно тосон хөлс ав. Гурав өнжөөд хол сунгаж үсэргэ. Үүнээс морины хүч, тарга тэвээргийг шинжиж уя, аргаар зас. Нүд нь жартайх, үс нь хэрвийвэл хараших магадгүй тул анхааралтай ажигла. Соёолон морийг шөнө дунд тавьж идүүл. Үүр цайсан хойно уя.
4. Хязаалан морийг 15 хоног уя. Нэг өнжөөд ойр үсэргэ. Олон бүү гуяд. Хаширч үл гүйх. Ойр үсэргэ. Амьсгал нэмж, давхил олох хэрэгтэй. Хоёр өнжөөд нэмнэж хөлс ав. Хатирч хөлс ав. Хөлсөлсөн өдөр бүү үсэргэ. Үүнээс хойно сунгаж үсэргэ, аргаар зас. Шүдний өнгө атраад няцарч хагачвал сайн давхина. Наадмын шөнө тавиад идүүлж үүр цайсны хойно барьж уя.
5. Шүдлэн, даага хоёр насны морийг есөн хоног уя. Өдөр бүр үсэргэ. Амьсгал олж сурах хэрэгтэй. Аргаар хөлс ав. Нэг, хоёр хөлс ав. Шүдний өнгөн дээр хээнгэ гарвал сайн. Шүд нь эмтэрч унавал сайн давхина. Наадмын их багын хэрээр үзэж идүүлж уралдана.
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
124.158.120.198
Гоё
Reply