“Нийслэлийн тэргүүн магнай хүлэг- 2012” уралдаанд Ц.Хэнмэдэхийн халзан азарга түрүүллээ

А.Тэлмэн
2012 оны 3-р сарын 25 -нд

ММСУХолбооноос 9 дэх жилээ зохион байгуулж буй энэхүү уралдаанд 60 гаруй хурдан азарга тоосоо өргөснөөс Төв аймгийн Сэргэлэн сумын МУ-н Тод манлай уяач Ц.Хэнмэдэхийн халзан азарга түрүүлж Төв аймгийн Жаргаланд сумын харъяат Пүрэвийн халтар аман хүзүүдэж Говь-Алтай аймгийн Зоригтын хар айргийн гурав, Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Гантулгын халиун айргийн дөрөв Орхон аймгийн Баян Өндөр сумын Чимэгбатын халтар азарга айргийн тавт хурдаллаа.
Их насанд 119 хурдан буян шандасаа шалгаж Улаанбаатар хотын Энх-Амгалангийн хээр морь торгон жолоо өргөсөн бол аман хүзүүнд МУ-н манлай уяач Одгэрэлийн хээр, айргийн гуравт Орхон аймгийн Баян Өндөр сумын Бат-Энхийн зээрд, айргийн дөрөвт Төв аймгийн Баянцогт сумын М.Цэрэнжавын халтар  айргийн тавт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Наранбаатарын Буйдан бор уяач нь Төв аймгийн Борнуур сумын Сайнзаяа.
Хурдан соёолонгын уралдаанд 60 гаруй соёолон уралдсанаас “Түмэн дөрөөт” компаний захирал Өвөрхангай аймгийн Арвай хээр сумын Түмэнбаяр?н бор соёолон түрүүлж  Орхон аймгийн Баян Өндөр сумын Баясгалангын баавгай хүрэн аманхүзүүнд хурдалсан бол Төв аймгийн Сэргэлэн сумын Сүрэнжавын халтар хээр айргийн гурав “Бар-Мон” ХХК-ий захирал Үнэнбатын хээр айргийн дөрөв Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Наранбаатарын халиун  уяач нь Төв аймгийн Борнуур сумын Сайнзаяа.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна