Адууны шүд өвчилснийг хэрхэн мэдэх вэ?

А.Тэлмэн
2012 оны 3-р сарын 23 -нд

Хүн бидний хувьд шүд ямар чухал үүрэгтэй билээ. Таны морины хувьд ч шүд тийм үүрэгтэйг санаж адуундаа  анхаарал тавих хэрэгтэй.  Ингэхийн тулд байнга хяналт тавих хэрэгтэй. Тэгж байж та мориныхоо шүд, амны хөндий үрэвссэн эсэхийг мэдэх боломжтой. Шүд өвчлөөгүй бол буйл цайвар ягаан өнгөтэй, чийглэг байна. Гэхдээ хэт цайвар цагаан, хуурайдуу байвал цусны  эргэлт муудаж, хоол тэжээлийн шингэлтэнд асуудал үүсчээ гэдгийг илтгэнэ. Харин улаан хүрэн бол хордсоны шинж.  Энэ байдал даамжирч хар сааралдуу өнгөтэй болбол шоконд орж байгаагийн илрэл юм. Ийм үед нэн даруй малын эмчид хандах хэрэгтэйг санаарай.  Харин шүд өвчилсөн эсэхийг дараах шинж тэмдгээр таниж болно.
• Тэд идэж байхдаа хоолоо их хэмжээгээр унагаж байвал
• Амнаас нь эвгүй үнэр гарч байвал
• Хазаарлахад толгойгоо сэгсэрч, сэжиж байвал
• Ус ууж байхдаа усныхаа саванд өвс, тэжээлээ их унагасан бол
Дээрх шинж тэмдэгүүд илэрвэл ихэнхдээ адууны шүд ямар нэг хэмжээгээр өвчилсөн байдаг. Тиймээс та амандаа гараа оруулж тэмтэрч үзэх хэрэгтэй. Шүд үзүүрлэгдэж хурцлагдсан байвал түүнийг мохоож, мөлийлгөх хэрэгтэй. Харин өөр шинж тэмдгүүд илэрбэл эмчээс зөвлөгөө аваарай.
С.Нямсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна