Б.Соронзонболд Намхай аваргын хөөргөөр гангардаг

А.Тэлмэн
2012 оны 3-р сарын 22 -нд

Соронзонболд заан  хар хаш хөөргөөр гангардаг. Энэхүү хөөргийг алдарт аварга Ш.Намхай барьж байсан бөгөөд өөд болоход нь ах аварга Ш.Лувсанжамба нь барьж байсан гэнэ. Харин ахынх нь дараа нутгийн Ж.Мягмаржавт ирсэн гэдэг бөгөөд хэдэн жилийн дараа угалзын голд нутагт Пүүлэй гэгчид зарсан аж. Үүнээс хойш хэд хэдэн хүний гар дамжсаны дараа “Хантайшир” бөхийн дэвжээний тэргүүн Ж. Энхбаяр худалдан авчээ. Харин 2008 оны улсын наадмаар Соронзонболдыг заан цол хүртэхэд Намхай аваргын энд хүрэхээр сайн бөх болоорой хэмээн Ж.Энхбаяр бэлэглэсэн аж.  

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна