Наурызын баярт зориулсан хүчит бөхийн барилдаан

А.Тэлмэн
2012 оны 3-р сарын 20 -нд

Казак түмний Наурызын баярт зориулсан аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн  барилдаан Монгол бөхийн өргөөнд болж өнгөрлөө. Барилдаанд аймгийн хурц арслан Б.Одгэрэл, О.Гантулга, аймгийн арслан А.Сүмбээ, Д.Батжаргал, О.Баярхүү, Х.Мэндбаяр, Ба.Батжаргал, Д.Болдбаатар, Б.Баатарцол, Ж.Сүхбат, Л.Шинэбаатар, Х.Айдос, М.Еркебулан нарын тэргүүтэй 256 хүчтэн зодоглон барилдсанаас Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн заан Т.Баасанхүү түрүүлж, Увс аймгийн Малчин сумын харьяат, аймгийн хурц арслан О.Гантулга үзүүрлэлээ.
Баян-Өлгий аймгийн Таванбогдын бүргэдүүд дэвжээний тэргүүн Б.Нурлат аймгийн заан Б.Серикыг Спортын алдар цол тэмдэгээр шагнасан. Мөн түүнчлэн өнгөрсөн жил Баян-Өлгий аймгаас шинээр цол хүртсэн бөхчүүд болох аймгийн арслан М.Еркебулан, аймгийн заан Б.Серик, Б.Бегж?н, М.Аманбек, Бат-Үүл нарт Бес богда бүргэд дэвжээнээс хүндэтгэл үзүүллээ.

Бөхчүүдийн оноолт
 Тавын даваа
1. а.х.а Б.Одгэрэл - а.а Ж.Сүхбат

2. а.х.а О.Гантулга - а.н Х.Н?мбуу

3. а.а Ба.Батжаргал - а.з Ж.Дагва-Очир

4. а.а Д.Болдбаатар - а.а Б.Бат-Эрдэнэ

5. а.а Б.Баатарцол - а.н Н.Тайван

6. а.а Л.Шинэбаатар - а.а Д.Амаржаргал

7. а.а Ш.Дарханбат  - а.з Т.Баасанхүү

8. а.а Б.Ганхуяг   - а.х Н.Батсайхан
Зургаагийн даваа
1. а.х.а Б.Одгэрэл - а.з Т.Баасанхүү

2. а.х.а О.Гантулга - а.а Ба.Батжаргал

3. а.а Б.Баатарцол - а.а Л.Шинэбаатар

4. а.а Б.Бат-Эрдэнэ - а.х Н.Батсайхан /тунав/

Долоогийн даваа
1. а.х.а О.Гантулга - а.х Н.Батсайхан

2. а.а Б.Баатарцол - а.з Т.Баасанхүү

 Наймын даваа
1. а.х.а О.Гантулга - а.з Т.Баасанхүү

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна