Нүүрэнтэйн хөндийн уралдаанаас...

А.Тэлмэн
2012 оны 3-р сарын 18 -нд

2012 оны 3р сарын 18 нд Багануур дүүрэгт энэ хаврийн ээлжит уралдаан боллоо. Энэхүү уралдаан нь соёолон, хязаалан, их нас гэсэн 3 насны ангилалаар явагдсан байна. Багануур бага хэнтийн МСУХ ,Багануур дүүргийн Үлэмж бадрах гал хамтран зохион байгуулжээ. Их насанд 28 морь шандас сорьж Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Дугаржавын Ганзоригийн Хээр түрүүлж, Төв аймгийн Мөнгөнморьт сумын уяач Б.Наранболдын Хээр аман хүзүүдсэн бол айргийн 3т Төв аймгийн Мөнгөнморьт сумын уяач Хишигдоржийн Хонгор,айргийн 4т Багануур дүүргийн уяач Г.Сэргэлэнбаатарын Хээр, айргийн тавд Багануур дүүргийн уяач Батхуягийн Бор нар хурдаллаа. Харин соёолон насанд 26 хурдан соёолон уралдсанаас Багануур дүүргийн уяач Батмагнайн Хонгор түрүүлж,  Багануур дүүргийн уяач Б.Алтсүхийн Алаг аман хүзүүлсэн бол Төв аймгийн Баяндэлгэр сумын уяач Галсүрэнгийн Хүрэнгуравлаж, Төв аймгийн Эрдэнэ сумын уяач Ууганбаярын Хүрэн дөрөвлөж, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уяач Аюушийн Бор айргийн таваар давхилаа. Харин  уралдааны хамгийн бага Хязаалан насанд 36 үрээ тоосоо өргөснөөс Төв аймгийн Эрдэнэ сумын уяач Мягмардоржийн Хээр түрүүлж, Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Дугаржавын Ганзоригийн Саарал аман хүзүүлж , айргийн 3т Улаанбаатар хотын уяач Баасангийн Бор алаг айргийн 4т Багануур дүүргийн уяач Б.Алтсүхийн Саарал айргийн тавд Улаанбаатар хотын уяач Пүрэвдоржийн Бор тус тус  хурдалж хурсан олныг баясгалаа.

П.Цэдэн-Иш

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна