МУ-ын өсөх идэр начин И.Ёндонсамбуу: “Ухарч зугтан, захын барилдаан хийх дургүй”
А.Тэлмэн
Монгол бөхийн торгон дэвжээг чимэн, үзэгч олноо дайчин шудрага барилдаанаараа баясган яваа Булган аймгийн Гурванбулаг сумын харъяат Ишдоржийн Гарьд, Начин ах дүү хөвгүүдийг Монгол түмэн андахгүй. Жудаг ёс, ааш авир сайтай хэмээн үнэлэгддэг тэд бөхчүүд дундаа л нэр хүндтэй.
-Та заалны барилдаануудыг алгасалгүй тогтмол сайн барилддаг бөхчүүдийн нэг. Зарим бөхчүүдийн хувьд заалны барилдаанд төдий л ач холбогдол өгдөггүй?
-Ер нь би том жижиг гэлгүй барилдаан болгонд гарах дуртай. Улсын цол авсан хүн чинь ард түмнээ баясгаж байя гэдэг үүднээс аль болох заалны барилдаан болгонд барилдахыг боддог.
Тэр ч тийм шүү. Бөх бүр ийм бодолтой байх хэрэгтэй болов уу? Долоо хоногт хэдэн удаа бэлтгэлтэй байдаг вэ?
-Өмнө нь гадны байгууллагад ажиллаж байхад ажил ихтэй учраас бэлтгэл бага хийж байсан. Гадныхан чинь манай монголчууд шиг цаг зав, чөлөө өгөхдөө ховор шүү дээ. Сүүлийн үед долоо хоногийн таван өдөр нь хүчний бэлтгэл, барилдааны бэлтгэл хослуулан хийж байгаа.
-Торгон зодогт бөхчүүдийн тоонд орох болсон тэр үеийн түүхийг эргэн сөхвөл ямар вэ?
-Би 1996 оноос үндэсний бөхөөр барилдаж эхлээд 1997 онд Баянхонгор аймагт барилдаж, аймгийн начин болж анхныхаа цолыг авч байсан юм. Дараа нь 2001 онд цэргийн заан, аймгийн арслан, улсын начин цолуудыг нэг жил зэрэг авсан. Тэр үед ингэж нэг дор гурван цол зэрэг авч болдог юм байх даа гэж их гайхаж, баярлаж байлаа. Дараа нь Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор улсын начин цолоо баталсан даа.
Ах дүү хоёрыг бөх болоход удам судар нөлөөлөв үү. Аль эсвэл багын ноцолдох барилдах дуртай байв уу?
-Манай удамд бөх хүн байсан гэж төдий л сайн мэдэхгүй байна. Манай ээж их том биетэй хүн байдаг. Ээжийнхээ бие хааг дуурайсан юм болов уу даа. Нутгийхаа нэг хөгшнөөс манай аавын өвөг эцгийн ах дүүс нь бяртай хүмүүс байсан гэж сонсож байснаас яг бөх байсан гэж мэдэхгүй юм. Миний хувьд бөх болно гэж ер боддоггүй, техник сонирхдог байлаа. Харин манай ах дунд сургуульд байхдаа барилддаг, улсын аварга шалгаруулах тэмцээнд явчихдаг байсан. Тэгээд л ирээд надтай их ноцолддог, харин би ноцолдох дургүй зугтаана. Тэгээд ахыгаа цэрэгт явсан хойгуур нь залуучуудтай ноцолдож, нэг хэсэг барилдмаар санагддаг болчихсон. Гэсэн ч айлын бага хүү болохоор хөдөө аав, ээжтэйгээ мал дээр байх болов уу гэж боддог байсан. Гэтэл “Авзага трейд” компанийн захирал Мэндбаяр “Хүүг чинь барилдуулъя” гэж манай ээжээс гуйсаар хотод авчирч талийгаач МУГЖ Жамцын Даваажав , Сэрээтэр багш хоёрт авчирч өгсөн. Тэгж анх би бөх болох гараагаа эхэлсэн.
-Ахынхаа бэлтгэл хангагч байсан байх нь ээ?
-Бэлтгэл хангагч гэж дээ. Ахаасаа зугтаадаг , их нухаад ноолоход нь ядраад ирэхээрээ уйлчихдаг байсан. /инээв/ Бид хоёр ойролцоо настай л даа. Сүүлд цэргээс чөлөөгөөр ирчихээд улсын начин Цогтжаргал бид хоёрыг хооронд нь ноцолдуулдаг байлаа. Цогтжаргал бид хоёр багаасаа ноцолдож, дээлээ урж өссөн хоёр. Тэгээд хоёулаа цэргийн албанд цуг явж, одоо хоёулаа өсөх идэр начин цолтой явж байна. Энэ бол ахын маань хүч, гавьяа. Цогтжаргал бид хоёрыг ах маань л бөхөд дуртай болгосон.
Анх их хотод, бөхийн дэвжээнд хөл тавиад хаширч шантрах үе гарч байв уу?
-Тэр үед аав ээжээсээ өөр хүнд загнуулж байгаагүй хүн чинь, бэлтгэлээс хоцорлоо, хувцсаа удаан өмслөө гээд багшдаа нарийн сураар шавхуурдуулахаар эхэндээ хэцүү л байдаг байсан. Гэхдээ нэгэнт бөх болно гээд зориод ирчихсэн болохоор шантрах үе гараагүй. Бакал гуталтай Анагаахын дээдийн барилдаанд анх удаа гарч байлаа.
Хүн болгонд барилдааны өөрийн гэсэн арга барил байдаг. Доржсамбуу гарьдын хувьд илүү дайрч барилддаг. Харин таны хувьд?
-Би нэг их ухраад, зугтаад захын барилдаан хийгээд байхыг боддоггүй. Дайчин барилдаад унавал унаад, хаявал хаяя гэсэн бодолтой барилддаг. Захын барилдаанд анхаарал сарнисан үед мэх хийх, барьц авах тиймэрхүү барилдаан хийх сайн зүйл биш.
Ах дүү хоёул улсын цолонд хүрч эх эцэг, цаашлаад нутаг орныхоо нэрийг гаргаж явна гэдэг сайхан хэрэг шүү?
-Би начин цолыг улсын харцага Алтансүхийг давж авч байсан. Тэгээд зургаагийн даваанд ахдаа унаж , ах маань долоо давж заан болж байлаа. Ах дүү хоёр хоёулаа нэг жил цол авна гэдэг ховор. Ер нь ахтайгаа цуг барилдаад явж байхад сайхан л даа. Хоёулаа үзүүр түрүүнд барилдахад бүр сайхан.
Танихгүй хүнд бол та хоёр их адилхан харагддаг байх даа?
-Мэдэхгүй ээ. Бид хоёрын нүүр царай, хэлбэр хийц ондоо. Харин дуу хоолой адилхан байж мэднэ.
Тавьсан сахал чинь хүртэл их адилхан юм?
-/инээв/ Ер нь тос тоссон сахал гээд оочны сахлыг авдаггүй гэдэг юм билээ. Тэгээд л ах бид хоёр оочиндоо сахал тавьсан.
Ярилцсанд баярлалаа. Танд спортын өндөр амжилт хүсье.
Д.Энхтуяа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна