Яруу найрагч А.Тулгын морины шинэ дуунууд гарлаа

А.Тэлмэн
2012 оны 3-р сарын 13 -нд

“Түмний их шүтээн”, “Эрийн тэнгэр адуу”, “Адуу нутаг амьтай”, “Босоо хээр”, “Аргагүй хурдан Арвагар хээр”, “Ганган чимэг”, “Адуунд явсан аав”, “Халзан хээр”, “Монгол адуу”,  “Арвайн талын адуу”, “Сүргийн манлай азарга”, ”Амгалан төрийн ажнай хүлгүүд”,“Тэлмэн жороо” гээд А.Тулга автортой 20-иод дууны шүлэг одоогоор бий. Эрхүүгийн хуулийн сургуулийг төгссөн тэрээр Өвөрхангай аймгийн Нарийн тээлийн унаган охин. Түүний аав, авга ах А.Надмид нар ёстой л хурдан моринд сэтгэлээ зориулсан эрчүүд асан ажээ. Аав нь залуудаа олон сайхан жороо болон аймаг, сумынхаа айраг түрүү, аман хүзүүг алддаггүй хурдан морьдтой байсан гэдэг. Тиймдээ ч А. Тулга найрагч хүүхэд байхын л адуу малтай ойр өссөн ажэ . Харин өдгөө бол өнөө моринд хайртай сэтгэлдээ хөтлөгдсан найрагч болжээ. 
Өвөрхангай аймгийн “Хууль зүйн үйлчилгээний төв”-ийн захирлын алба хашдаг түүний хэд хэдэн шүлэг аятай болж дуулах эздэдээ очоод байгаа сонинтой гэнэ. Тухайлбал  "Нутаг амьтай адуу" дууг ТЗДБЧуулгын гоцлол дуучин, хөөмийч Загд-Очир шинэ хөгжмийн найруулгатайгаар дуулсан байна. Бас СТА дуучин А.Мөнхбат Тулгын шүлэг, Бямбабаярын ая “Аргагүй хурдан монгол ажнай” шинэ дууны бичлэгэндээ ороод амжжээ. 
                                                                                                                                                                                                                                                                                                       П.Ундраа

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 166.182.253.51

    Манай нутгийн Тулга найрагчдаа яруу найрагийн онгод тэнгэр мөнхөд ивээж явах болтугай гэж ерөөе өө! Морьдын тухай илүү олон шүлэг, дууны үг бичээрэй! Бахархаж байна аа!

    Reply