Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртгүүлжээ

Сэтгүүлч
4 цагийн өмнө

“Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын хамгийн бага нас буюу дааган насны морьдын уралдаанд эхлэхээр Хүй долоон худагт хэмжилт явагдаж байна.

Наадамчин олны өхөөрдлийг төрүүлж, хайрыг татдаг уралдаан бол яах аргагүй дааганы уралдаан билээ. Энэ жил газар газраас чуулсан 240 хурдан даага бүртгүүлсэн байна.

Хүн бүхэн дааган насны түрүү, айргийн таваас гадна “баян ходоод”-нд орсон даага, түүний унаач хүүхдийг өхөөрдөн хайрлаж Энэ жилийн баян ходоод Ирэх жилийн түрүү магнай” болохыг ерөөдөг. 

Дааганууд 11 километрээс уралддаг.  


А.Эрдэнэчимэг,  Гэрэл зургийг Б.Ванчигсүрэн.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна