Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо айрагдуулсан гоё байна
Сэтгүүлч Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан шүдлэнгийн уралдааны түрүү магнай, соёолонгийн уралдааны айргийн тавд унасан хүлгүүдээ давхиулсан уралдаанч хүү Наранбаярын Боорчитой цөөн хором ярилцлаа.
-Хэдхэн хормын өмнө хурдан соёолонгийн уралдаанд бор соёолонгоо айргийн тавд хурдлууллаа. Наадмын эхний өдөр шүдлэн үрээгээ түрүүлгэсэн мундаг дүүдээ баяр хүргэе. Өөрийгөө танилцуулаач?
-Намайг Наранбаатарын Боорчи гэдэг. Төв аймгийн Заамар суманд дөрөвдүгээр ангид сурдаг.
-Чи хэдэн жил морь унаж байгаа вэ?
-Би 9 настай. Дөрвөн жил морь унаж байна.
- Энэ жилийн улсын баяр наадамд ямар ямар амжилт үзүүлээд байгаа вэ?
-Энэ жилийн улсын баяр наадмын эхний уралдаанд хязаалангаа 17-гоор давхиулсан. Шүдлэн дээр Төв аймгийн Заамар сумын уугуул Монгол улсын алдарт уяач Жигжидсүрэнгийн Түмэн-Өлзий ахынхаа бор шүдлэнг унаж түрүүлгэсэн. Өчигдөр их нас унах гэж байсан хасагдсан. Өнөөдөр соёолон дээр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул “Прогресс цамхаг” ХХК-ийн захирал Бямбажавын Баярмагнай ахынхаа бор үрээг унаж айрагдууллаа.

-Ёстой мундаг унаач юмаа. Гоё байна уу морио айрагдуулж түрүүлгэхээр?
-Тийм, маш их баяртай, гоё байна.
-Өмнө нь улсын наадамд морь унаж айрагдаж, түрүүлгэж байсан уу?
-Би анх удаагаа л улсын наадамд морь унаж байна.
-Өглөө гарахад нь уяач нь ингэж унаарай гэж захиас хэлсэн үү?
-Хэлээгүй ээ. Өөрөө морио харж байгаад л уралдсан. Гараанаас гарахдаа 20-н хэдээр гараад урагшилаад аман хүзүүнд явж байгаад жоохон суучихсан.
-Морь унаж байгаа хүүхдүүддээ хэлэх үг байна уу?
-Анх намайг морь унаж сургасан Эрдэнэбилэгийн Наранбаяр ахдаа баярлалаа.
-За баярлалаа, мундаг дүүгийнхээ дараа дараагийн наадам, уралдаанд амжилт хүсье.
-Баярлалаа.
Б.Эрдэнэсүрэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Лхагва, 00:26 минут Эндүүрэгдээд эзнээ олжээ -
Даваа, 14:11 минут Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
Ням, 15:17 минут Ярилцах болзол хангагдав -
11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 23 -нд Янзага зээрд -
11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө… -
2025 оны 9-р сарын 24 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан дааган… -
2025 оны 9-р сарын 20 -нд Д.Доржцэвээн: Монголчууд эртнээс Дамдин Сандүв бур… -
2025 оны 9-р сарын 16 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач С.… -
2025 оны 9-р сарын 16 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан шүдлэн… -
2025 оны 9-р сарын 16 -нд Түмэн эх Бүлтгэр халзан -
2025 оны 9-р сарын 10 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.… -
2025 оны 9-р сарын 10 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал… -
2025 оны 9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн … -
2025 оны 9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.… -
2025 оны 9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
2025 оны 8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас… -
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни… -
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү... -
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты… -
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд М.Энхтайванбаатарын зээрд халзан даага … -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…

Сэтгэгдэл бичигдээгүй байна