АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонгууд

Сэтгүүлч
6 цагийн өмнө

“Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын соёолонгийн уралдаанд эхний 10-т хурдалсан хурдан үрээнүүдийг танилцуулъя.

Түрүү магнайд Ховд аймгийн Мянгад сумын уяач МУМУ Загджавын Мэндсайханы хул. Уралдаанч 14 настай Лхагважаргалын Төгсжаргал, уяа сойлгыг Монгол улсын Тод манлай уяач Дашдоржийн Мөнхбат

Аман хүзүүнд Хэнтий аймгийн Норовлин сумын уяач Нямноровын Мөнхийн бор. Уралдаанч 11 настай Ганзоригийн Хаш-Эрдэнэ, уяа сойлгыг Монгол улсын Тод манлай уяач Т.Ихбаяр

Айргийн гуравт Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын алдарт уяач Бэгзсүрэнгийн Гантулгын хээр, Уралдаанч 10 настай Бямбабатын Нармандах, уяа сойлгыг аймгийн алдарт уяач Батсүхийн Батмагнай.

Айргийн дөрөвт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул аймгийн алдарт уяач Дамдинсүрэнгийн Аваасүрэнгийн хээр халзан. Уралдаанч 8 настай Майцэцэгийн Амартүвшин, уяа сойлгыг уяач Тогтохбаярын Бямбажаргал.

Айргийн тавд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын ууугуул “Прогресс цамхаг” ХХК-ийн захирал Бямбажавын Баярмагнайн бор. Уралдаанч 9 настай Наранбаатарын Боорчи, уяа сойлгыг Нийслэлийн Алдарт уяач Батмөнхийн Булгадай. 

6.Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын уугуул аймгийн алдарт уяач Очирын Баатарын хонгор. Уралдаанч 8 настай У.Цэрэнтогтох, уяа сойлгыг Монгол улсын алдарт уяач У.Тамир.

7. Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул “Шижир говь” ХХК-ийн захирал Дамдинсүрэнгийн Даваасүрэнгийн наран хээр.  Уралдаанч 12 настай Цэрэнбаярын Ивээлт, уяа сойлгыг аймгийн алдарт уяач Дамдинсүрэнгийн Ариуннаран.

8. Өмнөговь аймгийн Булган сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Намдагийн Хүрлээгийн шарга. Уралдаанч  10 настай Ганцоожийн Саруулгүн, уяа сойлгыг Баттулгын Ганбаяр.

9. Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уяач Жигжидийн Дэмбэрэлсайханы хүрэн. Уралдаанч  13 настай Отгончимэгийн Анхбаяр, уяа сойлгыг аймгийн алдарт уяач Нацагдоржийн Мөнх-Эрдэнэ. 

10. Сэлэнгэ аймгийн Мандал сумын уяач Чойжамцын Чинбатын бор. Уралдаанч  9 настай Эрдэнэсүхийн Баянмөнх, уяа сойлгыг аймгийн алдарт уяач М.Нэргүй.


А.Эрдэнэчимэг, Зургийн Б.Ванчигсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна