“Өмнөговь-2012” уралдааны их нас барианд орлоо

А.Тэлмэн
2012 оны 3-р сарын 11 -нд

 

Өмнийн цэнхэр говьд болж буй говийн бүсийн хурдан морины уралдааны их насны морьд барианы зурхайд орлоо. Салхи хөлөглөсөн шандаст 154 хүлгэдээс Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Пэлжээгийн Одонбаатарын цавьдар магнайдаа тоосгүй түрүүлж, уясан эзэн, унасан хүүхэд , хурсан олноо цэнгүүллээ. Аман хүзүүнд Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, МУ-ын Манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн хүрэн, айргийн гуравт Орхон Баян-Өндөр Ц.Бат-Энхийн хүрэн, айргийн дөрөвт Завхан аймгийн Түдэв?эй сумын уугуул Отгонбаатарын хар, айргийн тавд Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул Тод манлай уяач Цогтын Батсайханы бор тус тус хурдаллаа.

Бид тун удахгүй түрүүлж, айрагдсан морьдын фото зураг дэлгэрэнгүй танилцуулгыг хүргэх болно.

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна