АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарьдмагнайн халтар даага түрүүллээ

Сэтгүүлч
2024 оны 7-р сарын 13 -нд

Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 118, Ардын хувьсгалын 103 жилийн ой Үндэсний их баяр цэнгэл наадмын сонгомол бага ангилалд 106 хурдан даага бүртгүүлж, 88 нь уралдлаа.

Түрүү магнайд Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, Монгол Улсын Алдарт уяач Хаянхярваагийн  Гарьмагнайн халтар

Аман хүзүүнд Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат, аймгийн Алдарт уяач Сосорбурамын Одгэрэлийн хээр 

Айргийн гуравт Тод манлай уяач Бат-Өлзийгийн Оргилын хар бор

Айргийн дөрөвт Дундговь аймгийн Луус сумын харьяат ТөрбатннТүвшинтөрийн сартай хээр

Айргийн тавд  Өвөрхангай аймгийн Өлзийт  сумын харьяат Довдонцэрэнгийн Занабазарын хээр даага тус тус хурдаллаа.

У.Энхмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна