АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 даага бүртгүүлжээ

Сэтгүүлч
2024 оны 7-р сарын 13 -нд

Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 118, Ардын хувьсгалын 103 жилийн ой Үндэсний их баяр цэнгэл наадмын сонгомол бага ангилалд 106 хурдан даага бүртгүүлжээ. Эдний дунд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Данжаадын Гантөмөрийн хонгор халзан, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын харьяат Нинжбадгарын Зоригтбаатарын сартай халтар тэргүүтэй бүсийн уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүд морджээ.

У.Энхмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна