Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд эхний 20-д хурдалсан соёолонгууд

Сэтгүүлч
2024 оны 3-р сарын 05 -нд

Соёолон

1.Архангай аймгийн Булган сумын харьяат аймгийн Алдарт уяач Санжаагийн Гантулгын зээрд. МУ-ын Алдарт уяач Ш.Бадамжунайн унаган адуу. Уяа сойлгыг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын харьяат МУ-ын Алдарт уяач Шаравжамцын Бадамжунай. 

2.Архангай аймгийн Ихтамир сумын харьяат Гөлгөөгийн Нямдаваагийн халиун. Уяа сойлгыг Төв аймгийн Дэлгэрхаан сумын уугуул аймгийн Алдарт уяач Лүндээдоржийн Баянжаргал. Хэдхэн хоногийн өмнө Ихтамир сумын 100 жилийн ойд аман хүзүүнд хурдалсан. 

3. Булган аймгийн Бугат сумын уугуул, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат  Жамбалдоржийн Батсуурийн халтар. Уяа сойлгыг Архангай аймгийн Хотонт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Даваажавын Энхбаатар. Өнгөрсөн жил Өгий нуур сумын 70 жилийн ойд гурвалж, өнөө жил улсын наадамд 40 гаргаж давхисан.

4.Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул Баттулгын Наранбатын халтар. Уяа сойлгыг МУ-ын Тод манлай  уяач М.Алтан-Очир. Хэдхэн хоногийн өмнө төрийнхөө их баяр цэнгэлд айргийн гуравт хурдалсан. 

5.Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул, МУ-ын Манлай уяач Гончигжавын Мөнхсайханы хээр. Уяа сойлгыг Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул Б.Доржоо. Тод манлай уяач С.Ганхуягийн унаган. 

6. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат Золбаярын хүрэн.

7.Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Цийлаасүрэнгийн Отгонболдын хар. Тод манлай уяач Н.Хүрлээгийн унаган адуу. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Шаравжамцын Бадамжунай. Уралдаанч 13 настай Баттогтохын  Батболд.

8.Увс аймгийн Цагаанхайрхан сумын уугуул, Улаанбаатар хотын СХД-ийн Партизаны хорооны харьяат аймгийн Алдарт уяач Чулуунхүүгийн Баатарын хээр.

9. Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Рэгсүрэнгийн Цогтбаярын сартай халтар. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, МУ-ын Манлай уяач Баасангийн Цэдэвийн унаган. Өнөө жил Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын түүхт 100 жилийн ойн баяр наадамд түрүүлсэн. Уяа сойлгыг Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, аймгийн начин, аймгийн Алдарт уяач Батнасангийн Батдорж. Эцэг нэгтэй үрээ нь хязаалан түрүүлсэн.

10. Дорноговь аймгийн Эрдэнэ сумын уугуул, аймгийн Алдарт уяач Гэрэлээгийн Батсайханы халтар.

12. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, Биндэръяагийн Батсанаагийн хүрэн халзан.

13. Архангай аймгийн Хотонт сумын уугуул Тод манлай уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэн халзан.

14. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уугуул аймгийн Алдарт уяач Төмөрхүрээгийн Төрмөнхийн бор.

15. Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын уугуул, МУ-ын Алдарт уяач, улсын начин Базаррагчаагийн Сэр-Одын бор.

16.

17. Хөвсгөл аймгийн Рашаант сумын уугуул Амарсайханы Билигүдэйн бор

18.Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат Баянжаргалын Мэргэний хар.

19.Архангай аймгийн Чулуут сумын уугуул Жамсрангийн хар

20.Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул, МУ-ын Манлай уяач Гончигжавын Мөнхсайханы хээр.

Б.Гонгор

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна