Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралдаанд эхний 20-д хурдалсан их насны морьд

Сэтгүүлч
2024 оны 1-р сарын 10 -нд

Их нас-205:

1.Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат Жигмэдийн Дэмбэрэлсайханы загал. Дорнод аймгийн Сэргэлэн сумын харьяат Даваасүрэнгийн унаган адуу. Дорнод аймгийн баяр наадамд хоёр түрүүлсэн. Уяа сойлгыг Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат аймгийн Алдарт уяач Жадамбын Болд. Уралдаанч Г.Пүрэвтунгалаг.

2. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уугуул, нийслэлийн Алдарт уяач Батсайханы Пүрэв-Очирын Элбэг хээр. Улсад арав гаргаж давхисан. Таван цагаан араб азарганы төл. Уяа сойлгыг өөрөө. Уралдаанч есөн настай Батдэлгэрийн Энх-Оргил.

3. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уугуул, нийслэлийн Алдарт уяач Батсайханы Пүрэв-Очирын Согоо хээр.Таван цагаан араб азарганы төл. Уяа сойлгыг өөрөө. Уралдаанч 10 настай Цэрэнбатын Баяржавхлан.

4.Ховд аймгийн Буянт сумын уугуул, аймгийн Алдарт уяач  Батсуурийн Эрдэнэбаярын саарал. Улсын бүсийн уралдаанаас зургаа дахь хишгээ хүртлээ. Уяа сойлгыг Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат аймгийн Алдарт уяач Жадамбын Болд. Уралдаанч 12 настай М.Мөнхбаяр.

5. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Биндэръяагийн Батсанаагийн хээр. Тод манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн унаган адуу. Соёолондоо Сэлэнгэ аймагт болсон бүсийн уралдаанд дөрвөлж, өнгөрсөн жил хавчиг морь Баянхонгор аймагт болсон бүсийн уралдаанд аман хүзүүдсэн. Уяа сойлгыг Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул МУ-ын Алдарт уяач Галсангийн Болдбаатар. Уралдаанч 12 настай Ганболдын Тэнгис.

6.Завхан аймгийн Алдархаан сумын уугуул Чинбатын Болд-Эрдэнийн хүрэн. Улсын бүсийн уралдаанд хоёр айрагдсан. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Галсангийн Болдбаатар. Уралдаанч 10 настай Доржпаламын Батбаяр.

7.Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул Жаргалсайханы Энхболдын хонгор халзан. Уая сойлгыг Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, аймгийн Алдарт уяач Нэргүйн Шаравнямбуу. Уралдаанч есөн настай Шаравнямбуугийн Бямбадорж.

8.Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул аймгийн Алдарт уяач Гэзгээгийн Батбаатарын хүрэн. Өнгөрсөн жил Завхан аймгийн Алдархаан сумын 100 жилд айрагдаад, Хан хөхий хайрханы тахилгад түрүүлсэн. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач М.Алтан-Очир. Уралдаанч есөн настай Сарангэрэлийн Өлзийхүү.

9.Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат Пүрэврагчаагийн Төрбаяжихын хонгор. Өөрийн унаган адуу. Аймгийн бүсийн уралдаанд нэг түрүүлж, сумын чанартай уралдаанд гурав айрагдсан. Уяа сойлгыг Өвөрхангай аймгийн Төгрөг сумын уугуул аймгийн Алдарт уяач Багаабазарын Нохойцагаан. Уралдаанч найман настай Ариунболдын Мөнх-Өлзий.

10.Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Тод манлай уяач Т.Галбадрахын Цагаан ташаат. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач М.Алтан-Очир. Уралдаанч найман настай Нямдоржийн Нямсүлд.

11.Ховд аймгийн Цэцэг сумын уугуул, МУ-ын Манлай уяач Начингийн Баасанжавын хээр. Завхан аймгийн Дөрвөлжин сумын адуу. Уяа сойлгыг Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын харьяат аймгийн Алдарт уяач Жамбалын Энхсайхан. Уралдаанч 10 настай Дарьбазарын Доной.

12. Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат Цэрэнбатын Саранбаатарын Маль халзан. Аймгийн бүсийн уралдааны хоёр түрүү, зургаан айргийн амжилттай. Уяа сойлгыг Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат аймгийн Алдарт уяач Гэрэлмөнх. Уралдаанч есөн настай Ганчимэгийн Нармандах.

13. Завхан аймгийн Алдархаан сумын харьяат Гантөмөрийн Ууганбаярын хүрэн. Хэнтий аймгийн Галшар сумын гаралтай хүрэн морь аймаг, орон нутгийн чанартай уралдаанд олон айрагдсан. Уяа сойлгыг Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, аймгийн Алдарт уяач Бархасын Алтангэрэл. Уралдаанч 10 настай Алтангэрэлийн Ариунбуян.

14. Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, аймгийн Алдарт уяач Мягмарын Энхтүвшингийн хар. Төв аймгийн Борнуур сумын Батсайхан унаган хар морь аймгийн бүсийн уралдаанд хоёр түрүүлж, аймагт нэг айрагдсан. Уяа сойлгыг өөрөө. Уралдаанч 10 настай Батнасангийн Нямдорж.

15. Завхан аймгийн Алдархаан сумын харьяат Шагдарын Ганболдын зээрд. Дорнод аймгийн Баянтүмэн сумын адуу. Уяа сойлгыг Тод манлай уяач Түмэндэлгэрийн Ихбаяр. Уралдаанч 11 настай Өнөр-Эрдэнийн Цэнд-Аюуш.

16. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын уугуул, аймгийн Арслан Мөнх-Эрдэнийн Энхтайванбаатарын хамар цагаан хээр. Хөвсгөл аймгийн унаган адуу. “Хүрээ цам” даншиг наадамд айрагдсан. Уяа сойлгыг Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Нямдоржийн Хувьтөгөлдөр. Уралдаанч Бямбадэмбэрэлийн Бямба-Очир.

17. Завхан аймгийн Сантмаргаз сумын харьяат Даваагийн Нямдаваагийн халтар. Өөрийн унаган адуу. Аймгийн наадамд нэг түрүүлж, хоёр айрагдсан. Сумын наадамд хоёр түрүүлсэн. Уяа сойлгыг өөрөө. Уралдаанч 13 настай Бямбадоржийн Хатанбаатар.

18. Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат Түмэндоржийн Энхбатын Цагаан амт. Тод манлай уяач С.Ганхуягийн унаган адуу. Сумын ойд түрүүлсэн. Уяа сойлгыг өөрөө. Уралдаанч есөн настай Өнөржаргалын Уудамсайхан.

19. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Тод манлай уяач Төмөрбаатарын Галбадрахын халтар. Өөрийн унаган. Бүсийн уралдаанд нэг айрагдсан. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Мягмарсүрэнгийн Алтан-Очир. Уралдаанч 11 настай Бямбасүрэнгийн Өсөх-Ирээдүй.

20.Галбадрахын хүрэн. Уяа сойлгыг О.Мөнхбат. Уралдаанч Б.Бат-Эрдэнэ.

Мэдээллийг "Очирваанийн хүлэг" МСУХ-ны нарийн бичгийн дарга Г.Сэрээдорж

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна