Өнөө жил яах бол...


Хоёр түрүү, зургаан аман хүзүү, айргийн гурваар нэг, айргийн таваар хоёр, зургаад хоёр...
Гэнэт л баахан тоо дурьдаад унасан уу. Энэ бол нийслэлийн Алдарт уяач Батсайханы Пүрэв-Очирын өнөө жил улс, бүсийн уралдаанд үзүүлсэн амжилт юм л даа. Нөхөр улсын баяр наадам хийгээд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралдаанд оролцож, төрийн зарлигт наадмаас хоёр түрүү, есөн айраг хүртсэн нь онцлохоос аргагүй амжилт юм.
Түүний энэ амжилт олон туршлагатай уяачийн амнаас гардаг “уяандаа зөв шургуулчихвал, зөв уяатай эхэлчихвэл тэр жил хурдан байдаг” гэсэн үгийг санагдуулж байлаа.
Энэ үгийг түүний багш 20-р зууны манлай уяач Д.Даваахүү олонтаа хэлдэг шүү дээ. Үнэхээр ч энэ жил шавийнх нь уяа зөв эхэлсэн.
Хаврын анхны уралдаан “Ефес кап”-д тус уяаны Баярмөнхийн Цоонямбуугийн хүрэн халзан даага түрүүлсэн бол хэдхэн хоногийн дараа болсон “Хангарьд” уралдааны монгол ангилалд Д.Даяндэмидийн Тод хонгор даага түрүүлж, сонгомол ангилалд Д.Дагвадоржийн Солонго зээрд аман хүзүүнд хурдалсан юм. Харин гурав дахь уралдаан хамгийн их дуулиан дагуулсан. Энэ бол мэдээж “Ирээдүйн түмэн эх”.
Б.Пүрэв-Очирын уясан сөнгө хээр даага 50 км/ц хурдтай явсаар барианд орж олныг шуугиулж орхисон. Бас болоогүй ээ, ахиад нэг даага айрагдах байсан ч хүүхэд нь унаад зургаална лээ.
Эдгээр уралдаанууд тус галынхны хэрэгжүүлж буй үржлийн бодлого зөв байгааг, басхүү Б.Пүрэв-Очир бага адууны уяа, сойлгыг бузгай сайн тааруулж байгааг харуулсан юм.
Хаврын уралдаанууд отголж, таван сарын эхээр Дорнод руу ногоонд гаргаад, тухайн сарын сүүлээр зуны уяагаа эхлүүлэв. Улсын наадам бол уяачдын бүтэн жилийн сурсан мэдсэнийг шалгадаг “улсын шалтгалт”.
Шалгалтандаа бэлтгэн Б.Пүрэв-Очир уяач найман насанд 60 гаруй морь уяснаас тавыг нь хөтлөн ирж, дөрвийг нь улсын наадамд мордуулав.
АХ-ын 102 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул Дорждалайн Даяндэмидийн Нарт хонгор азарга аман хүзүүнд хурдаллаа. Ийнхүү адуун сүргийн манлай азарга аман хүзүүнд хурдлуулж, “Ажнай” галынхаа амжилтын буухиаг үргэлжлүүлэв.

Хонгор азарганы амжилтанд хэр сэтгэл хангалуун байгаа вэ? Таны хүсч байсан үр дүнг үзүүлсэн үү? гэсэн миний асуултанд:
-Юу гэмээр ч юм. Хүүхдийн туршлага жаахан дутав уу? гэж бодсон. Шинэ хүүхдээр унуулчихсан юм. Уг нь энэ жил хонгор азарга их хурдан байсан. Сунгаануудад өнгөнд л уралдаад байсан шүү дээ. Харин Завханд бол амралт нь ихдээд сөрчих шиг болсон...
хэмээн хариулсан юм.
Улсын наадмын дараа хэд хоног морьдоо амраангаа давхар уяанд бэлтгэн чангалаад цаст Очирваань хайрханыг зүглэв. Энэ удаа найман насны 30 гаруй морьд очжээ.
Яг арван жилийн өмнө энэ нутагт ирж наадаад нэг түрүү, гурван айраг хүртсэний ихэнх нь дээд насны амжилт байсан юм. Өөрөөр хэлбэл Завхан аймгийн 90 жилийн ой баруун бүсийн уралдаанд хул азаргаа түрүүлгэж, хүрэн азаргаа гуравт хурдлуулан, их насанд өсгий цагаан хүрэн морь, дааганд хонгор үрээ аман хүзүүнд баригдаж байв.
Энэ удаа амжилтаа бататгаж чадах болов уу. Завхан аймгийн уугуул 10 Тод манлай уяач буй. Заримынх нь адуу илт давамгай амжилт үзүүлж байгаа. Дээр нь төрийн наадмын түрүү, айргийн азарганууд ихэнх нь ирсэн дуулдана.
Азарганы уралдаанд мордсон 105 адуунд алдарт Гоё хээр, Уулс хүрэнгээс эхлээд цуут хүлгүүд цөөнгүй багтжээ. Тэдэн дунд залуу Алдартын сойсон Нарт хонгор, Цоглог халтар, Өсгий цагаан хүрэн, хүрэн азарганууд мөн бий. Давхар болон дан уяаны азарганууд.
Энэ өдрийн аз эз, унасан хүүхдийн авхаалж самбаа мэдэх биз. Азарга барианд ороход Д.Даяндэмидийн Цоглог халтар аман хүзүүдэж, Д.Дагвадоржийн өсгий цагаан хүрэн тавлаж, Нарт хонгор зургаалан, хэдхэн хоногийн өмнө төрийн наадамд есөд хурдалсан хүрэн азарга нь наймд давхив. Ийн Батсайханы Пүрэв-Очирын уясан дөрвөн азарганы хоёр нь айрагдаж, хоёр нь арав дотор давхилаа.
Уяачийн эрдэм, уралдаанчийн авхаалжийг шалгадаг их насны морьдын уралдаанд 205 хүлэг морджээ. Эдний уяанаас мордсон таван мориноос улсад арав гаргаж давхисан хээр нь аман хүзүүнд, өсгий цагаан хээр нь айргийн гуравт баригдав. Ийнхүү шил даран орж ирсэн хээр морьд бол Тод манлайн Таван цагаан хэмээх араб азарганых нь төлүүд юм.
Соёолонгийн уралдаанд шандас шалгасан хурдан хүлгүүдээс Д.Даяндэмидийн хээр хараахан айрагт багталгүй зургаад хурдаллаа. Хязаалангийн уралдаанд тус уяанаас зургаан үрээ мордсоноос хоёр нь уралдааны замд гарсан ч айрагт багтсангүй.
Харин шүдлэнгийн уралдаанд өрсөлдсөн 120 үрээнээс Д.Дагвадоржийн загал үрээ аман хүзүүнд баригдав. Өхөөрдөм дааганы уралдааныг Д.Дагвадоржийн өсгий цагаан зээрд өнгөлж, Д.Даяндэмидийн хонгор удааллаа.
Сонгомол ангилал... Дунд насанд Д.Дагвадоржийн ухаа хонгор аман хүзүүнд, Д.Даяндэмидийн хээр айргийн тавд, зургаад Д.Дагвадоржийн халтар үрээ хурдалжээ. Харин бага насанд Д.Дагвадоржийн хээр түрүүлж, Солонго зээрд нь долоод хурдлав.
Арван жилийн дараах ахисан шатны шалгалтанд залуу уяач амжилтаа ахиулан тэнцэв.
Ийнхүү тал нутгийн хүү алс баруун хязгаар, уулсын орон Завханд аархал дүүрэн наадаж, аль ч насны адууг аятайхан зөв уядгаа батлан тунхагласан зун байлаа.
Тэрээр арван жил өмнө Завхан аймгийн 90 жилийн ойн бүсийн уралдаан болон монгол адууг дэлхийн дээд амжилтанд бүртгүүлэх Гиннесийн уралдаанд үзүүлсэн амжилтаараа Монгол улсын шилдэг залуу уяачаар тодорч байсан. Харин өнөө жил яах бол...

А.Тэлмэн
2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
-
2023 оны 10-р сарын 28 -нд Өвгөн ноён М.Пүрэвжавын нэрэмжит уралдаануудын нэг…
-
2023 оны 10-р сарын 17 -нд Өнөө жил яах бол...
-
2023 оны 10-р сарын 09 -нд Сумын Алдарт уяач О.ДАШЗАВ: Сумынхаа наадмын айрги…
-
2023 оны 10-р сарын 08 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
-
2023 оны 10-р сарын 06 -нд Сумын Алдарт уяач Б.Пүрэвбат: Гурван азаргаар одто…
-
2023 оны 9-р сарын 19 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
-
2023 оны 9-р сарын 19 -нд Аймгийн Алдарт уяач Д.Дамдиндорж: Азаргыг их тамир…
-
2023 оны 9-р сарын 18 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан дааганууд
-
2023 оны 9-р сарын 18 -нд Аймгийн Алдарт уяач О.Үнэнбор: Өөрсдийнхөө нэр дээ…
-
2023 оны 9-р сарын 10 -нд Нутагтаа наадах хүслээр нэгэн сайн хүлэгтэй учирса…
-
2023 оны 9-р сарын 10 -нд Уяач Д.Цолмон: Уяач хүн зөв бодолтой байвал морь н…
-
2023 оны 9-р сарын 10 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан шүдлэнгүүд
-
2023 оны 9-р сарын 01 -нд Бага адууг ирлэгч Батмөнхийн Булгадай
-
2023 оны 9-р сарын 01 -нд Сумын Алдарт уяач Н.ДАШДОНДОГ: Уралдвал сайн төлүү…
-
2023 оны 8-р сарын 29 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан хязаалангууд
-
2023 оны 8-р сарын 28 -нд Ёсыг сахисан ууган шавь
-
2023 оны 8-р сарын 22 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан соёолонгууд
-
2023 оны 8-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Л.Лхамжав: Малчин сумын ойгоор…
-
2023 оны 8-р сарын 18 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан их насны морь…
-
2023 оны 8-р сарын 18 -нд Уяач Р.Баатарцогт: Унаган хонгор халзан үрээ маан…
-
2023 оны 8-р сарын 18 -нд Адуу өөрөө эзнээ сонгодог
-
2023 оны 8-р сарын 16 -нд Сумын Алдарт уяач Д.Баярсайхан: 13-тай мориноос …
-
2023 оны 8-р сарын 16 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан азарганууд
-
2023 оны 8-р сарын 15 -нд Түрүүлэх морь надад бий...
-
2023 оны 8-р сарын 13 -нд Хангайн бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 12 -нд "ТОД МАГНАЙН ЗОЧИН" НЭВТРҮҮЛЭГ №2: МУ-ЫН АЛДАРТ УЯ…
-
2023 оны 8-р сарын 12 -нд Төвийн бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 10 -нд Зүүн бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 10 -нд Баруун бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 02 -нд "Монгол магнай" уралдаанд түрүүлж, айрагдсан хүлгү…
-
2023 оны 8-р сарын 02 -нд Хантайшир уулын аймгийн 100 жилд түрүүлж, айрагдса…
-
2023 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсийн сонгомол ангилалд түрүүлж, айрагдсан х…
-
2023 оны 7-р сарын 29 -нд "ТОД МАГНАЙН ЗОЧИН"-МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ Д.БАТЧУЛУУН
-
2023 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Д.Бат-Эрдэнийн хул даага түрүүлжээ
-
2023 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Д.Жаргалсайханы халтар хязаалан түрүүлж…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсийн сонгомол бага насны ангилалд Т.Баянд…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд Г.Мөнхсайханы хээр даага түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсэд Д.Очирсүрэнгийн халтар даага түрүүллэ…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд Р.Цогтбаярын хээр хязаалан түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Д.Дагвадоржийн өсгий цагаан зээрд даа…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсэд П.Батсайханы зээрд морь түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Ж.Дэмбэрэлсайханы буурал морь түрүүлл…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд С.Гантулгын зээрд соёолон түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлж, ирэ…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсийн сонгомол дээд насанд Д.Ганзоригийн х…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд Янгугийн хул шүдлэн түрүүлжээ
-
2023 оны 7-р сарын 27 -нд Баруун бүсэд Ч.Батжаргалын Зээрэн зээрд соёолон тү…
-
2023 оны 7-р сарын 27 -нд Зүүн бүсэд Ж.Алтанхуягийн хээр шүдлэн түрүүлжээ
-
2023 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Манлай уяач Л.Дуламсүрэнгийн хээр тү…
103.57.94.122
Goy zaluu
Reply66.181.161.129
Тасархай залуу байна аа. Сайхан ч малнууд таарчээ
Reply