Сумын Алдарт уяач Б.Пүрэвбат: Гурван азаргаар одтой наадаж, сумын наадмаас 4 түрүү, 13 айргийг авсан
Хөвсгөл аймгийн Жаргалан сумын Цагаанбургас гуравдугаар багийн харьяат, сумын Алдарт уяач Батмөнхийн Пүрэвбат нь 1956 оны хавар Цагаанбургас хэмээх газар айлын ууган хүүхэд болон мэндэлсэн. Нүүдэлчин Монголын ахуй соёлыг тээн буянт малаа дээдэлсэн он жилүүдийнхээ хөдөлмөрийг үнэлүүлж, сумын хошой Аварга малчин, V, VII таван жилийн гавшгайчаар шалгарч байсан тэрээр 2002 онд мянгат малчны батламжийг гардан авсан байна.
-Нэгдэл нийгмийн үед ямар мал маллаж байв даа?
-Ах нь 1977 онд цэргийн алба хааж ирээд л нэг настай мал маллаж эхэлсэн. Гэр бүлийнхээ хүнтэй хамтдаа хурга, ишиг дагнан нэг суурь болгон малладаг байлаа. 1980-1985, 1985-1990 он хүртэл малынхаа ашиг шимийг тасралтгүй 100 хувь биелүүлж, онд оруулан үйлдвэрийнхээ даалгаврыг биелүүлсэн. Энэ хөдөлмөрөө үнэлүүлж, сумын хоёр удаагийн сайн малчин, эхнэртэйгээ VII, V таван жилийн гавшгайч болж байлаа. Харин 1991 оноос хойш ардын аж ахуйтан болж, 2002 онд хувьчлалаар авсан малаа өсгөн мянгат малчин боллоо.
-Тухайн үед малын тоо толгой бүрэн байхаас өөр шалгуур байх уу?
-Малын тоо толгой бүрэн байхаас гадна, ашиг шимээ 100 хувь биелүүлсэн байх ёстой.
-Нэг настай малаас ашиг шим 100 хувь авах уу?
-Борлонгийн ноолуур гэхэд 250 гр ноолуурыг 260,270 гр гэж давуулан биелүүлсэн байх ёстой. Төлөгнийхөө ноосыг авсан. Мөн эр төлөг авсан бол жингийн хэмжээг 30кг-аас дээш болгож тушаана. Түүний тулд таргалуулна, бордоно.
-Хэдэн мал авах уу?
-Нэг настай 450 хурга, ишгийг намар найман сард ялгаж аваад, дараа жилийн таван сард эрийг нь хоршоонд өгнө. Охиныг нь суурь сэлбэнэ. Улирлын чанартай сүү авах, мал туух, өвс хадлан авах зэрэг ажил мундахгүй. Ерөөсөө зүгээр сууна гэж байхгүй үе байлаа.
-Танай суманд мал өсгөхөд үнэхээр таатай нутаг гэлцдэг ч яг өнөөдрийн тухайд газрын гарц тааруу л харагдах юм?
-Дээхнэ үедээ нэгдэл нийгэм гэж байхад бод, богоор нь хоёр талдаа ялгаж малладаг байлаа. Идэрийн ар талдаа үхэр, адуугаа гаргаад, Цагаан бургасаар хонин сууриа гаргачихдаг. Ингэж бэлчээрийг нь зохицуулна. Гэвч 1991 оноос хувийн аж ахуйтан болоод дур дураараа, жалга жалгандаа нутаг усаа эзэмшээд ирэхтэй зэрэг таван хошуу малаа нэг дор маллах болсон. Тэгээд нутгийн хамгийн наад талаар хонь, ямаа илүүтэй өсгөснөөс газрын даац муудчихаж байгаа юм. Одоо ч газар нутаг олдохоо байгаад жаахан бэрхшээлтэй, газрын гарц ч муу болчихлоо. Би бол олон малаас цөөхөн чанартайг нь чухалчилдаг. Тэгээд ч бүл цөөн болохоор өөртөө л таарсан малтай.
-Мал маллахын тухайд ийм байж. Тэгвэл хэзээнээс морь уяж байгаа билээ?
-Би чинь гурав дахь үеийн уяач хүн л дээ. Манай өвөг эцэг Шагдар гэж хүн Ганан хээр гэдэг хурдан морьтой. Тэрийгээ Шинэ-Идэр, Жаргал сумдад гурав түрүүлгэж, гурав дөрөв айрагдуулсан юм. Харин аавын хувьд нэгдлийн адуу хариулдаг байсан. Манай энд чинь бага сургуультай. Дөрөвдүгээр анги төгсөөд Шинэ-Идэр сум руу дунд сургуульд орно л доо. Аав 1969 онд нэгдлийн 500 адуутай хойшоо оторт явах болоод намайг Шинэ-Идэрт суулгахаар авч явлаа. Тэгээд Шинэ-Идэрт очтол хойшоо Мөрөнд суулгах болчихдог юм. Аав адуутайгаа оччихсон байгаа шүү дээ. Би ч хурдан морь унах дуртай болохоор бодлоо өөрчилж, шууд л сургуулиа орхиод адуун дээр гарсан. 1971 онд Жаргалант сумын 50 жилийн ой болдог юм. Тэрэнд аавын уясан хээр азарга түрүүллээ. Харин Гүндэгжамьян гуайн халиун гэж сайн азарга байсан нь удаалсан. Бас нэгдлийн адуунаас шүдлэн үрээ уясан нь түрүүлж, бөөн баяр хөөр дүүрэн улс наадмаас буцаж байлаа. Тэгээд Завханы Их-Уулын ойд 15-тай надад хээр азаргыг өгөөд, Гүндэгжамьян гуайг дагуулаад явууллаа. Хээр азаргыг миний төрсөн дүү Пүрэвдорж унаж байгаа юм. Дүү бас суманд хоёр, гурав түрүүлсэн хар морьтой Лундаа гэж хүний морийг унана. Ингээд хоёр өвгөнийг дагаад би Их-Уулд очлоо. Тэнд хээр азарга удаалж, Жамьян гуайн халиун азарга түрүүлдэг юм. Эндээс авч очсон борлог үрээ маань ахиж түрүүлээд, нэг жил хоёр сум дамжин хоёуланг нь айраг түрүүнд давхиулсан. Түүнээс хойш морь уях сонирхолтой болж, 1987 онд цэргээс ирээд бие даан морь уяж эхэлсэн. Тэр цагаас хойш 31 жил өнгөрчээ.
-Энэ хугацаанд уяачийнхаа хувьд ямар, ямар амжилтыг үзүүлэв дээ?
-Эндэхийн Болдхуягийн аав Дашзэвэгээс хээр азарганы төл хул азаргыг Цэзэннямбуу гэж хүнээс авч уяад дөрөв дээр давхиулдаг юм. Хойтон жил нь аман хүзүү, тэрний дараа жил 1989 онд түрүүлгэсэн. Тэр жил бас өөрийнхөө хул азарганы төл унаган даагыг уяж түрүүлгээд, шүдлэндээ аман хүзүүдүүлж, хязаалан гуравлуулаад, соёолондоо 70 жилийн ойгоор энд түрүүлсэн. Тэрнээс хойш адууны дэргэдээс холдоогүй дээ. Хул азарга маань төрийн наадамд сумандаа нэг түрүүлж, дөрөв айрагдсан. Түүний дараагаар Цагаан–Уул сумаас цэргийн онжав Баавгайн Нямсүрэн маань надад хязаалан бор үрээ бэлэглэж, Жаргал сумандаа дөрөв аман хүзүүдүүлж, 80 жилийн ойгоор түрүүлгэсэн. Өөр чинь бас Хөвсгөл аймгийн Түнэл сумын Буянгийн буурал гэж аймагт гурав, дөрвөн айраг авсан буурал азарга байдаг юм. Тэрний төл хязаалан үрээг аймагт гурваар давхиулаад бүсийн наадамд ирж тавлуулсан. Дараа нь Жаргалант сумандаа хоёр түрүүлээд, Шинэ-Идэр суманд нэг түрүүлгээд бусад суманд очиж хоёр айрагдаад, сумандаа ургийн баяр бүсийн наадамд нэг, нэг айрагдсан. Улсын баяраар би тийм л амжилт гаргасан. Энэ хугацаанд гурван азаргаар наадсан юм байна.
-Гурван азаргаараа хичнээн айраг түрүү авсан бэ?
-Гурван азаргаараа сумын наадмаас дөрвөн түрүү, 13 айрагтай. Уг нь төрийн наадамд би 28,29 айраг түрүү авсан байдаг юм. Ер нь их наснаас бусдыг түрүүлгэсэн. Бусад нас нь 10 айраг түрүү авч өгсөн байх аа. Энэ жил миний буурал азарга 15-тай. Хөөрхий хөлөндөө жаахан гэм суугаад уягдахаа больсон. Гэхдээ хийморийг нь сэргээдэг юм уу гэж бодоод зургийг нь аваад ирсэн байгаа. /Үзүүлэв. сурв/
-Азарганы уяаг илүүтэй тааруулдаг байх нь ээ. Ер нь азарганы уяа сойлгон дээр юуг анхаарах ёстой вэ?
-Үнэндээ энэ суманд над шиг олон азарга айрагдуулж түрүүлгэсэн хүн байхгүй ээ. Сүүлийн үед залуучууд сайн уяж байна. Сайн ч давхиулж байна. Анхандаа алдаж онох юм гардаг л юм. Гэхдээ азарганд тийм нарийн уяа байхгүй дээ.
-Юун дээр нь алдаж байв?
-Хөлсийг нь илүү авна, давуулна, оворхоно, олон юманд тавина гээд л байна аа. Яваандаа хашир суугаад сүүлийн хоёр азарган дээрээ алдаа гаргаагүй шүү. Хэр хэмжээнд нь явуулчихдаг байлаа. Ер нь азарга бол бяр тэнхээг нь гамнах хэрэгтэй. Их задгай хөлстэй морийг бол уяхад амархан. Тэгээд азарганыхаа байдлаас болж хоног хугацааг нь тааруулна. Өвөл, хаврын цагт унааг нь тааруулна. Дээхнэ бидний үед тэжээл байгаагүй ээ.
Сүүлийн азаргаа л тэжээж байна. Бас гүү хээлтэгчийг нь тохируулна. Нэг жил би бор азаргандаа 15 гүү хураалгаад эцээж алдсан удаатай. Хурдан азарга чинь олон адуунд явахаар сэтгэл санаанаас авахуулаад сайхан амардаггүй. Өөрт нь зохицсон боломжийн цөөвтөр 5,6, ихдээ 6,7 гүүтэй байж болно. Азарга адууг морьтой адилхан байлгаад давуулчихвал эмзэг шүү. Сайхан задраад ирсэн үед нь сайн гамнаж л байхгүй бол нэг мэдэхэд байхгүй болчихдог. Тэрний зовлонг гурван азарган дээрээ үзсэн дээ.
-Хурдан азарганы нэг дутагдалтай тал нь төл цөөтэй байгаад байдаг. Таны уяж байсан азарганы төлүүд хэр хурдалж байсан бэ?
-Хул азарганы нэг л хул даага бий. Эх нь удам сударгүй гүү байсан юм. Гэхдээ тэр хул даагыг хүргэн ах Эрдэнэбатдаа өгөөд соёолон болтлоо түрүүлсэн. Харин бусад нь бол 5,10-аар давхиад байхаас биш онцгой амжилт үзүүлсэн нь байхгүй. Бор азарганы төлүүдийн хувьд тогтмол, зөөлөн зугуухан давхиатай. Гэхдээ тэр үед цөөн гүү өгсөн л дөө. Таван гүүнээс жилд хоёр гурван унага авна. Нэг бор даага их сайн байсан ч хязаалан болгоод хулгайд алдчихсан. Яах вэ гарсан болгон нь хурдан байдаггүй л юм билээ. Гэхдээ гүү азарганы тохирооноос болдог юм болов уу гэж бодсон. Энэ буурал азарганы эцэг нь Буянгийн буурал гээд дамжсан угшилтай. Энэний төлүүдээс эр болгон нь давхих маягтай шүү. Би нутгийн моринд хорхойтой хүүхдүүдийг авъя гээд ирвэл өгчихдөг юм. Ноднин Шинэ-Идэрт буурал азарганы төл соёолон үрээ айрагдсан. Нэг даага нь Шинэ-Идэртээ түрүүлсэн. Ийм хөөрхөн амжилтууд гаргаад байгаа юм.
-Их морь айрагдуулж түрүүлгээгүй гэсэн. Уядаггүй юм уу, уяад түрүүлэхгүй байна уу?
-Их морийг ганц нэг уяж үзсэн, гэхдээ түрүүлгээгүй. Нэг жил хоёр их нас уяад, хар морь нь гуравлаад, хонгор морь нь долоо дээр ирсэн. Тэрнээс хойш уяагүй ээ.
-Сайн азарганууд төлүүдтэйгээ уралдах нь бий. Таны гурван азарга уралдаж байв уу?
-Ноднин Шинэ-Идэрт тав дээр давхидаг буурал үрээг азаргатай нь уралдуулж үзсэн. Азарганаасаа яльгүй дутуу л юм билээ. Шинэ-Идэрт зардаг даага нь яг буурал азарга шигээ гараад л тасраад явчихна лээ.
-Сумандаа наадаад байдаг юм байна, тийм үү?
-Тийм ээ, бараг гарч уралдаж байгаагүй. Шинэ-Идэр сум, Завханы Их-Уул, Галтаар хааяа нааддаг юм. Тэрнээс биш хол аймаг руу яваагүй ээ.
-Эндээс уяачийн хувьд баяр бахдал төрүүлсэн наадам аль нь вэ?
-Морь уясан хүн чинь айраг, түрүү авсан байхад сая нэг уртаар амьсгаа авмаар болдог. Нэг ёсондоо тэр жилийн ажил болчихсон юм шиг, чадчихсан ч юм шиг сэтгэл уужраад сайхан болохыг яана. Гэхдээ 80 жилийн ойгоор буурал азарга түрүүлж, хязаалан үрээ гурваар давхисан. Би Нина гэж өвгөний хүүгээр унуулсан юм. Тэгээд нөгөөх Нинатай баяраа хуваалцахаар очтол тоглоод сууж байдаг байгаа. Хүүгээр нь морио унуулчихаад, баярласандаа дээлэндээ багтаж ядаад очтол тэр байхгүй юу. Ой чинь бас том шүү дээ. Тэр жил олон газрын хурд чуулсан.
-Таны хүүхдүүд морь уях уу?
-Хүү морь уяхгүй ээ. Ажил их болохоор тэр бүр амждаггүй юм. Гэхдээ яах вэ, ирэн очин, наагуур цаагуур ойр зуурын юм хийж өгнө өө.
-Ер нь танайханд хусуур сойзоор гоёсон уяачид олон байв уу?
-Нагац нар болох Загдаа хүрэн, Нямренчин борлог гээд унаган морьдоо уядаг. Тэр үед морьд одоог бодвол гадна дотноос ирдэггүй, өөрсдийн нутгийн морьдоо л уядаг байлаа шүү дээ. Харин аавын талаас өвөг эцэг Шагдар гэж хүн олон морь уядаг. Морьд нь ч сайн давхидаг байсан. Аавын тухайд нэгдлийн адуу хариулж байхдаа уяж давхиулж явсан удаатай. Тэгэхээр аль аль талаасаа уяачийн удамтай байгаа биз.
-Жаргалант сумын эрдэмт уяачдаас мэддэг түүхээ манай уншигчдад ярьж өгөөч?
-Өөрийн мэдэх дээд үеийн гэвэл Цагаанбургас талын Лундаа гуай гэж хар морьтой хүн байлаа. Суманд ч, Их-Уулд ч хар морь очоод түрүүлж л байдаг. Би тэр үед морь унадаг байсан юм. Бас Баатарын Сүрэнжав гуайн бор морь байна. Шинэ-Идэрт очоод түрүүлсэн ч булхайцан дахиад тавихад мөн л түрүүлсэн. Гичгэнэ Лундаагийн хээр морь гэж байлаа. Ар талд гэхээр Жигжид гуайн хүрэн, Дашзэвэгийн хүрэн морьд ч мундаг. Манай суманд Дашзэвэгийн хүрэн морь шиг завсаргүй зургаа түрүүлсэн морь байхгүй ээ. Ганцхан завсарласан. Одоо хүү нь Болдхуяг гэж сайн уяач бий. I бригадын Дорж гуай гэж сумын Алдарт уяач байсан. Тэрний хээр азарганы төлүүд сайн давхисан. Үүнээс бага насандаа айраг түрүү алддаггүй олон хээр морьтой байлаа. Одоо хүүхдүүд нь удам залган уяа эвлүүлж байна. Харин өнөөдөр бол залуус морио сайн уяж байна. Жанжаагийн Гомбосүрэн гэхэд морио өнгө зүстэй, тарган цатгалан уяна. Очсон газраасаа айраг түрүү алдахгүй тогтмол уяатай. Өнөөдөр гэхэд л гурван нас нь түрүүлчих шиг боллоо. Энэчлэн мундаг залуус олон болж байгаа нь бахдалтай юм даа, тийм ээ.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Урилгыг маань хүлээн авч ярилцсанд баярлалаа. Танд эрүүл энхийг хүсэн ерөөе.
"Дэлтэй цэнхэр" номноос...
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна