Аймгийн Алдарт уяач Д.Дамдиндорж: Азаргыг их тамиртай байлгаж уях ёстой
Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат, аймгийн Алдарт уяач Д.Дамдиндоржийн ярилцлагыг хүргэе.
-Хурдан морьтой холбогдсон түүх болон морь уяж эхэлсэн үеэс тань яриагаа эхэлье?
-Намайг багад аав маань морь уядаг байсан. Би ч аавыгаа дагаж адуу малны захаар явж байгаад 1995 оноос эхэлж хурдан морь уясан даа.
-Аавынхаа талаар бидэнд танилцуулаач.
-Миний аав Ч.Дажив 1927 онд Тонхил сумын Зүйл багийн нутаг Дунд Зарам гэж газарт төрсөн. Багад нь аав нь бурхан болж ээж, хоёр ах, дүүтэйгээ амьдарч байгаад цэрэгт явсан гэсэн. Цэргээс ирээд эвлэлийн үүрийн даргаар ажиллаж эхэлсэн. Тэр үеэс л морь уяж эхэлсэн юм билээ. Аав минь тухайн үед сургуулийн захирлаар ажиллаж байсан Р.Янсанжав гэж хүнээс соёолон бор морь 1000 төгрөгөөр хуралдаж авч уяад сумын наадамд нэг түрүүлж, хоёр айрагдуулсан. Өөр бас бус наадмуудад олон айрагдаж, түрүүлсэн сайн морь байсан гэж нутгийн хүмүүс ярьдаг. Тухайн үед төрийн албан хаагч байсан болохоор зав, зай муутай. Өөр газрууд руу явж уралдаж чадаагүй гэсэн. Тийм болохоор сумандаа болон ойролцоох жижиг наадмуудад л наадаж байсан юм байна лээ. Өөрийнх нь хулгар бор, үүтэй халтар гээд сайн морьдтой байсан гэдэг. Би хүүхэд байсан болохоор тэр бүрийг нь сайн мэддэггүй юм.
-Хэдэн жил морь уяж сум орон нутгаасаа хэдэн айраг, түрүү авсан юм бол?
- Насаараа морь уясан гэдэг. Барагцаагаар 10 орчим айраг, түрүүтэй гэж ярьдаг байсан.
-Та найм дахь хүүхэд нь. Тийм үү?
-Тиймээ.
-Мэдээж багадаа хурдан морь унаж өссөн байх. Хэний ямар морьдыг унаж, яаж давхиулж байв?
-Анх 1987 онд “Үнэн” нэгдлийн 30 жилийн ойд өөрийнхөө хээр үрээг унаад наймаар давхиулж байсан. Манай сумын түүхэнд анхны медаль өгсөн наадам шүү дээ. Түүнээс хойш 10 гаруй жил морь унасан даа. Хамгийн сүүлд 1995 онд хүний булгидаг азарга уначихаад л зодог тайлсан. Унасан морьдоо түрүүлж, айрагдуулж байсан түүх бий.
-Анх ямар насны морь уяж байв?
-1995 онд хоёр даага уясан. Унаач хүүхдээс хасагдаад л шууд морь уясан нь тэр юм. Тэр жил миний хоёр дааганы нэг нь найм, нөгөө нь арваар ирж байсан. Хойтон жил нь манай сум наадаагүй.
-1996 онд яагаад наадаагүй юм бол?
-Ихэнх нь хүмүүс Дарив сумын 70 жилийн ой руу явсан. Бугат, Дарив хоёр руу хуваагдаж яваад сум наадмаа хийгээгүй юм. Бас жаахан гандуухан жил ч байсан. Тэгээд би 1997 онд анх шүдлэн хонгор үрээгээ айрагдуулсан. Миний хонгор үрээ 1997 онд шүдлэн 1998 онд хязааландаа дарааллан айрагдаж байлаа. 1999 онд манай ах халтар шүдлэнгээ гуравт давхиулж байсан. Тэр жилээ Цэцэг суманд болсон Ард Аюушийн 130 жилийн ойд бас айрагдсан. Дараагийн жил хязааланд нь сумын наадамд түрүүлүүлж, соёолонд нь мөн айрагдуулж байсан. За тэгээд түүнээс хойш айраг, түрүү тасраагүй. Ховд аймгийн Цэцэг суманд болсон 2016 оны хаврын бүсэд хээр азарга маань айрагдсан. Мөн 2012 онд бүсийн уралдаан болж хул азарга аман хүзүүдсэн. Өнгөрсөн жил хээр азарга маань таваар ирсэн.
-Говь-Алтай аймгийнхаа бүсийн уралдаануудад оролцож байсан уу?
-Оролцож байсан. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын бүсийн наадамд азарга маань 19 дээр ирж байсан. Бас хаврын бүсэд манай хул азарга наймаар ирсэн. Тэр хул азарга Дарив суманд хоёр удаа айрагдаж, Ховд аймгийн Алтай суманд нэг түрүүлж, нэг аман хүзүүдсэн. Ер нь голдуу гурваас урагшаа ирж байсан морь л доо. Бас Ховд аймгийн Цэцэг суманд хоёр удаа аман хүзүүдсэнээс гадна өөрийнхөө суманд нэг түрүүлж, нэг аман хүзүүдсэн. Ховд аймгийн Зэрэг сумын 90 жилд долоогоор мөн тус аймгийн Дарви сумын урд бүсийн уралдаанд есөөр ирсэн.
-Голдуу азаргаар наадаж байна уу. Эсвэл амжилт үзүүлсэн нь азарга байв уу?
-Ер нь азарганууд гайгүй давхисан.
-Хаанахын ямар удам угшилтай адуу байна? Уяж буй азаргануудаа танилцуулаач?
-Миний уясан анхны азарга Сүхбаатар аймгийн Дарьгана сумын гаралтай. Улаан сайдаар дамжиж миний нагац ах Баттөр надад бэлгэнд өгч явуулсан Идэр хул азарга байгаа. Өөрөө болон төлүүд нь ч их хурдан. Дараа нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэрийн угшилтай янзаган хонгор азарга маань их сайхан хурдалсан. Өөр бас хул хонгор азарга бий. Одоо хөлийг нь цохиулчихаад уяж чадахгүй байна.
-Хул, хонгор хоёр азарга хэдэн удаа айрагдаж, түрүүлсэн билээ?
-Идэр хул азарга сумын наадам болон бусад наадамд дөрөв орсон. Хөл нь жаахан эвгүйтсэн. Одоо үр төлүүд нь хурдалж байна. Янзаган хонгор азарга Баяндэлгэр сумандаа гурав түрүүлж, нэг айрагдчихаад надад ирсэн. Надад ирснээсээ хойш аймгийн чанартай уралдаанд нэг орсон. Сумын наадмуудад нийт 7 түрүү, 7 аман хүзүү, 2 айрагтай.
-Азарганы уяа сойлгыг тааруулахад юуг анхаарах ёстой байдаг юм бол?
-Азаргыг их тамиртай байлгах ёстой. Ороог нь эрт гаргаж уях нь зөв юм байна лээ.
-Хэдэн гүү өгдөг бэ?
-Эхлээд тав, бүдүүрэхээр нь 10 орчим гүү өгдөг. Ер нь азарганаасаа л шалтгаална. Ороо ихтэй азарганд олон гүү өгвөл зүгээр юм уу гэж боддог.
-Гүү сувайрахгүй байна уу?
-Харьцангуй гайгүй. Оройтож унагалсан гүүнүүд сувайрчих гээд байдаг юм. Манай Зүйл багт ногоо эрт хатаж, аажуу ургадаг. Тийм болохоор зарим гүүнүүд оройтож унагалах гээд байдаг юм.
-Аймгийн Алдарт уяач цолыг хүртэхэд давамгай амжилтыг үзүүлсэн ямар хурдан хүлгүүд байсан бэ?
-Миний сарт морь байна. Энэ морь Сүхбаатар аймгийн Асгат сумын Дашдондов гэж хүний унаган адуу. Бас л Баттөр ах надад бэлгэнд өгсөн юм. Аймгийн чанартай уралдаанд айрагдаагүй ч сум, орон нутгийн уралдаанаас айраг, түрүү олон хүртсэн дээ.
-Та голдуу авмал адуугаар наадаж байна уу?
-Эхлээд өөрийн унаган адуугаар уралддаг байсан. Сүүлдээ унаган адуунууд маань урдаас ирсэн адуугаа гүйцэхээ байлаа. Тэгээд зайлшгүй зүүн зүгээс адуу авч унаган адууныхаа цусыг сэлбэсэн. Тэр адуугаараа л наадах хэрэгтэй болоод байна.
-Суурин маллагаа буюу тэжээл арчилгаа хэр вэ?
-Тэжээлээр л уяж байна даа. 2000 оноос хойш эрчимтэй тэжээж байгаа.
-Танай Зүйл багийнхан гал уяаны системд орсон уу?
-Манай Зүйл баг “Богдын хүлэг” гэж ганц галтай. Галын тэргүүнээр миний найз, аймгийн Алдарт уяач Энхбаатар гэж хүн ажиллаж байгаад бурхан болсон. Би энэ найзыгаа дурсахыг хүсч байна. Олон морь айрагдаж, түрүүлгэсэн гүндүүгүй сайхан хүн байсан юм.
-Энхбаатар гэж хүний морьд ямар амжилт гаргаж байв?
-Хурдан халиун үрээгээрээ их сайхан нааддаг байсан. Адуучин аавын хүү л дээ. Сүүлдээ ягаан морио соёолонд нь сумынхаа наадамд түрүүлүүлснээс гадна сумын чанартай уралдаануудад их олон түрүүлж, айрагдуулсан. Энхбаатарын ягаан морь гэж хүн бүхэн мэднэ. Сүүлд Хэнтий аймгийн Баянхутаг угшилтай сайхан хул морь худалдаж аваад тэр нь Ховд аймгийн бүсүүдэд айрагдаж, түрүүлсэн. Тийм сайхан адуутай байсан. Одоо хүү нь болох Доржпүрэв гэж залуу аавынхаа орыг залгаад морьдоо уяна биз дээ.
-Танай гал нийт хэдэн гишүүнтэй бэ? Тэдгээрээс аймаг, сумын цолтой хэдэн уяач байна?
-Манай галд нийт 18 уяач байдаг. Сумын Алдарт уяач цолтой дөрвөн хүн байна. Харин аймгийн Алдарт уяач цолтой гэвэл бурхан болооч бид хоёр л байна. Жилд ойролцоогоор 50, 60 адуу уягддаг. Заримыг нь уралдуулах, заримыг нь номхруулах зорилгоор уядаг даа.
-Галын зохион байгуулалтанд орсноор ямар давуу талтай байна вэ?
-Адуугаа сайжруулахын тулд сайн азарганууддаа гүүнүүдээ хувааж тавьдаг. Бас сайн морио сайн хүүхдээрээ унуулж амжилт гаргахдаа анхаарна. Мэдээж олуулаа учраас дэм, дэмэндээ байж илүү сайжрахын төлөө л зүтгэнэ дээ.
-Ярилцлагаа танд хамгийн сайхан дурсамж үлдээсэн наадмын түүхээр өндөрлөе.
-Анх морь айрагдуулсан наадам л хамгийн сайхан. Аав минь намайг багад өнгөрсөн болохоор нутгийн сайхан ах нарыг дагаж яваад морио айрагдуулж байсан. Тухайн үед морь айрагдаж, түрүүлнэ гэдгийг ч мэддэггүй байлаа. Тийм байхдаа морио айрагдуулсандаа маш их баярласан. Тэгээд морио цоллуулахаар асарт орж ирэхэд хүмүүс надад баяр хүргэхэд үнэхээр сайхан. Аймаг, сумын чанартай наадамд олон морь айрагдаж, түрүүлгэсэн ч түүн шиг сэтгэлд үлдсэн нь ер байхгүй дээ.
-Ийм бахдалт наадам олон байх болтугай. Харьцангуй залуу хүн учраас бүсийн наадамд морио уралдуулъя, улсын цолтон болъё гэсэн зорилготой байгаа байх. Тэр зорилгодоо хүрээрэй гэж ерөөе.
-Тийм бодол байлгүй яахав. Нэгдүгээрт, хаана ч очоод уралдчих сайн адуутай болох зорилготой байгаа. Хоёрдугаарт, сайн адуугаа хурдлуулах ажлыг хийнэ гэж бодож байна.
"Тод магнай" сэтгүүлийн Говь-Алтай аймгийн тусгай дугаараас... 2016 он
2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
129.205.113.154
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
Reply197.211.58.199
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
Reply