Аймгийн Алдарт уяач О.Үнэнбор: Өөрсдийнхөө нэр дээр унаган морио уралдуулж айрагдуулах өөр юм билээ
Адуу гэж аз хийморь нь халгиж, амны хишиг нь цалгиж байдаг буянт мал. Түүнийг эрхэмлэн дээдэлвээс хишиг буяныг нь харамгүй хүртэнэ. Бүр хэдэн үеэрээ шүү. Очирбат гуайн хүүхдүүдийн ярилцлагыг сийрүүлж суухад ийнхүү бодогдоно. Мөнгө мөнгө шиг байх үед харамын сэтгэл тусгалгүй 3000 төгрөгөөр азарга авч, ач гавьяаг нь үзсэнгүй дээ гэж халаглалгүй налайж суусны буян эдүгээ үр хүүхдэд нь эргэн таван хүү нь бахтай сайхан наадан хүлгийн хиймориор түмэн олноо цэнгүүлж явна. Одоо танилцуулах эрхэм бол тэдний дөрөв дэх хүү Үнэнбаяр. 1978 оны хавар дуу хадаан ирсэн бор хүү өдгөө сум орноо удирдахын зэрэгцээ хүлэг морио уяж хийморь лундаагаа ариулж сууна. Ингээд түүнтэй ярилцсан богино хөөрөлдөөнөө хүргэе.
-2015 он Үнэнбор уяачийн хувьд түүхэн онцлох жилүүдийн нэг байсан байх. Тэр жилийн наадмын дурсамжаар яриагаа эхэлье.
-Олз омог, аз хийморь дүүрэн сайхан жил тохиосон. Тэр өвөл бор морио алдаад хавар гуравдугаар сарын 20-доор олж авсан юм. Тэгээд сар гаруйхан тэжээгээд Шар бүрд багт болдог хавчиг морьдын уламжлалт уралдаанд түрүүлгээд, төрөлх сумынхаа 90 жилийн ойд аман хүзүүдүүлэн, хэдхэн хоногийн дараа зүүн бүсийн уралдаанд айрагдуулсан.
-Хавчиг морьдын уламжлалт уралдааныхаа талаар жаахан дэлгэрүүлээч.
-Тойргийн сумдын хавчиг морьд шандас шалгадаг уралдаан. Тэр жилийн тухайд 2014 оны зүүн бүсийн уралдаанд аман хүзүүдсэн хүрэн морь мөн уралдаж, миний бор дийлэн түрүүлж байлаа. Аргагүй хурдан байсан л даа.
-Сумынхаа 90 жилд хэр өнгөтэй мордсон бэ? Ой гэдгээрээ олон газрын хурдан хүлгүүд цугларсан байх.
-Өө, тэгэлгүй яахав. Бүсийн хэмжээний өтгөн уралдаан болсон. Дүү Дарьгангад уралдахаар явж, бид бор морио аваад үлдсэн, урьд шөнө нь алдчихдаг юм. Их морь өглөө 06.30-д гарах ёстой байдаг. Морио олдоггүй. Өөрөө комиссын дарга хийж байсан тулдаа хүлээлгэсээр байгаад дөнгөж олоод 07.40-д мордуулсан. Гарсан цагаасаа өнгөлсөөр үзүүр дээрээ аргагүй цатгалдаад сууж байна лээ. Тэгээд аман хүзүүдсэн.
-Байсхийгээд л алга болчихдог адуу санж. Бүсийн уралдаанд та бүхний хүсч байсанчлан хурдыг үзүүлж чадсан болов уу?
-Санасан хэмжээнд давхилгүй яах вэ. Гэхдээ тэр жилийн хувьд бор морь жаахан тамир муутай байсан. Яагаад гэхээр орой тэжээлд орсон, дээр нь сумын ойд уралдчихсан болохоор аргагүй тамир дутаж байна лээ. Гарсан цагаасаа өнгөлсөөр үзүүр дээр суугаад тавласан.
-Унаган адуу улс, бүсийн наадамд түрүүлж, айрагдсан хэдий ч өөрсдийн нэр дээр уралдах өөр мэдрэмж биз. Их догдлох юм уу?
-Унаган адуугаа айрагдуулна гэдэг урамтай сайхан байлгүй яахав. Хүрэн халзан морь улс, бүсийн уралдаан, Их хурд, Гиннест түрүүлж, айрагдан уугуул нутаг, эцгийн минь нэрийг гаргасан ч өөрсдийнхөө нэр дээр унаган морио уралдуулж айрагдуулах өөр юм билээ. Бор мориндоо найдлага тавьж байсан учраас манайхан олуулаа гэр бараа бэлтгээд очсон.
-Уралдааныг нь хаанаас үзсэн бэ?
-Зурхай дээр хүлээж байсан. Манай Засаг дарга дагаж яваад над руу утсаар ярьж мэдээллээд байсан. “Бор морь чинь хөтлөөд явж байна аа” гэснээс хойш 30-аадхан минутын дотор хайрцаг тамхи дуусгачихсан байсан. Татсан юм уу, сорж хаяад байсан юм уу, мэдэхгүй (инээв). Морьд колонкийн хажуугаар гараад, дагаж ирсэн машинуудыг урдуур нь явуулчихдаг шүү дээ. Тэгэхэд Засаг дарга “Тав дээр орж ирж байх шиг байна” гэсэн юм. Гэтэл удаа ч үгүй “Нэг морь хадуурчихлаа” гэсэн нь өмнө нь явж байсан морь байна лээ. Тэгээд бор морь маань айрагдсан даа.
-Айрагдах хувьтай л байж...
-Морь хөтлөөд ирсэн хүн бүхэн айраг бодож явдаг. Түүнээс тав нь л тэр хүслээ биелүүлж чаддаг гэхээр монгол наадмын дэвжээ чанга шүү.
-Тэр тусмаа их насны морьдын уралдаан хамгийн өрсөлдөөнтэй шүү дээ. Бор мориныхоо удам угшлыг дэлгэрэнгүй танилцуулаач.
-Манай аавын 3000-ын улаан азарганы төл цагаан гүү байсан. Түүнээс бас нэг цагаан гүү гарсан. Аавыг өнгөрсний дараа 2008, 2009 оны үед шиг санаж байна. Манай дүү намайг охинтой болсон гээд нэг унага амласан юм. Тэгээд “Та өөрөө унаган гүүнээсээ нэгийг сонгоод аваарай. Саарал гүү чинь ч байна” гэхээр нь би “Цагаан гүүгээ авъя” гээд бор мориныхоо эхийг сонгосон юм.
Бор морины эцэг нь болохоор бас тэр цагаан гүүний дөрөв дэх үеийн төл болох хээр азарга.
-Төрлийн үржүүлэгт орсон адуу юм байна шүү дээ.
-Тийм. Гурав болон дөрөв дэх үе дээрээ эргэж нийлсэн адуу. Аавын улаан азарганы төл цагаан гүүнээс хээр азарга гараад, хээр азарганы төл хээр халзан гүүг аав Асгатын Гомбосүрэн гэдэг хүнээс авсан хээр азаргандаа хураалгаад гарсан төл нь миний борын эцэг.
-Бор морь хэдий үеэс уягдсан бэ?
-Дааган цагаасаа. Сумын Засаг дарга байсан Бор, Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дарга Баянмөнх бид гурав нийлээд захиргааны хойд талын байранд хэдэн адуу тэжээсэн, уралдаад гавидаггүй ээ. Арав гаргаад л давхих юм. Тэгсэн дүү “Над руу явуулчих” гэхээр нь явуулчихсан. Удаа ч үгүй нэг уралдаанд зургааллаа гэнэ. Тэгэхээр нь би нэг уралдаанд аваад очсон, аман хүзүүдчихлээ.
Хойтон жил нь шүдлэн үрээ сумынхаа наадамд араас нэхэж ирж уралдаад 15-д ирсэн. Уг нь сунгалтанд түрүүлээд л байсан юм. Хязааландаа сумынхаа наадамд түрүүлээд, Халзанд овооны тахилгад гуравлаж, Сүхбаатар аймгийн наадамд айрагдаад, Данзанравжаагийн мэндэлсний 200 жилийн ойд дахиад айрагдсан. Хязааландаа их хурдан байсан. Дараа жил нь соёолон морь ганц хоёр бага уралдаанд айрагдаад, сумынхаа наадамд зургаалсан. Тэгээд хавчиг морь 2015 онд дээр дурдсан амжилтыг үзүүлсэн дээ.
-2016 онд ямар амжилт гаргасан бэ?
-2016 оны өвөл нь моринд дайруулаад доголчихсон юм. Тариа хийгээд гайгүй болчихоор нь “Хутагтын хурд”-д уралдуулчихсан чинь шөрмөсөндөө гэмтэй болчихсон байна лээ. Тариандаа эмзэглэл түр дарагдаад байсныг мэдэлгүй уралдуулчихсан нь тэр.Тэгээд дүү хатгаж эмчлээд тэр жил нь өнжөөсөн. Дараа жил нь сумынхаа наадамд долоод давхиулаад дахин уралдуулаагүй. Сум, аймаг, бүсийн уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан хүлгээ зовоогоод яах вэ. Хөл гаргүй болчихвол дэмий гэж бодоод тавьчихсан. Одоо адуун сүрэгтээ явж байна.
-Эх, эцэг нь байгаа юм байна. Залгаад хурдлах дүү нар бий биз дээ.
-Бор морины дараа гурван эр унага гарсан.Гурвуулаа эндчихсэн. Хоёр нь унагандаа, нэг нь тэжээлд оруулах гэж байхад. Гурвуулаа хөдөө бэлчээртээ үхчихсэн. Яагаад, юунаас болоод гэдгийг мэдэхгүй. Мөн гурван охин төл гарсны нэгийг аймгийн Алдарт уяач Шарын Мөнхбаясгалан найздаа өгсөн. Миний бор морийг Мөнхбаясгалан анх хязаалан уяж айрагдуулсан хүн шүү дээ. Нөгөөг нь Бат-Очирын Саранхүү гээд хурдан морьтой ахад өгсөн. Нэг нь надад бий.
-Үнэнбор ахын нэрийг гаргасан өөр ямар хурдан хүлгүүд байдаг вэ?
-Миний нэр дээр өөр юу байх вэ дээ. Би чинь аль 1990 хэдэн оноос сургууль соёлын мөр хөөж нутгаасаа гараад хэдэн жилийн өмнө нутагтаа ирсэн. Одоо аавынхаа адууны цөөн хэдийгээ хобби маягаар уяж байна.
-Нэг айлын таван хүү тавуулаа морь уяж, амжилт гарган алдар цолонд хүрнэ гэдэг олон давтагдахгүй амжилт шүү.
-Манай ах нар бүгд уяна. Дарьгангад байдаг ах сумын Алдарт уяач. Хэнтий аймгийн бүсийн уралдаанд морь айрагдуулж байсан. Дараагийн ах Өсөхбаяр нутагтаа морь уядаг. Түүний дараах ах Мөнхбаяр Дорноговьд ажиллаж, амьдарч байгаад саяхан ирсэн. Морьд нь бас л сайн давхиж айрагдаж, түрүүлж байгаа. Дүүг бол та бүхэн эчнээ мэднэ шүү дээ. Ааваас хойш дүү голлон уяж байна. Гаргаж буй амжилтаараа ч биднээс илүү.
-Тийм байна лээ. Ингэхэд та нутгийнхаа адууг хэр чанаржуу гэж боддог вэ? Шударгаар хариулаарай.
-Манай сумын хувьд аймгийнхаа хэмжээнд хүн амаараа ч тэр, малынхаа тоо толгойгоор ч тэр, эхний байруудад ордог. Сүүлийн үед мал их өсөж байна. Нэгдлийн үед 80 хэдэн мянган мал тоолуулж байсан бол одоо 350 мянгад хүрсэн. Адууны угшлын хувьд үндсэн суурь сайтай, хурдан гэж боддог. Яагаад гэхээр анхны бүсийн чанартай Алтан овооны наадам зохион байгуулагдахад манай сумын морьд их хурдалж байлаа. Аймгийн 50 жилийн ойд манай сумын морьд л их хурдалж байлаа. Одоо ч хурдалсаар байна. Цаг агаарын нөхцөл байдлаас болоод, өвсний гарц багасаад, адуу малын тарга тэвээрэг муудаж нэг хэсэг жаахан суларсан тал бий. Одоо тэжээлийн уяа нэвтрээд эргээд чангарч байна.
-Бидний ажилд хүндэтгэлтэй хандан сум орон нутгийнхнаа сайн зохион байгуулсан танд, танай баг хамт олонд талархлаа илэрхийлээд, хурдан хүлгийн босоо цагаан хийморь өнө мөнх ивээж явахын өлзий бэлгэтэй ерөөлийг өргөн дэвшүүлье ээ.
-Ийм сайхан сэтгүүл гаргаж байгаа танай хамт олонд ажлын амжилт хүсье. Сайхан танилцлаа. ММСУХ-ноос мөрдөж байгаа дүрмийн дагуу эзэндээ цол нь очдог журмаар аймгийн Алдарт уяач гэдэг сайхан цолыг хүртсэн. Бор морийг минь хурдлуулж өгсөн дүүдээ болоод аймгийн Алдарт уяач Шарын Мөнхбаясгалан найздаа баярлаж байгаагаа танай сэтгүүлээр дамжуулж илэрхийлье ээ.
-Хаягласан эздэдээ хүрэх биз ээ. Баярлалаа.
"Тод магнай" сэтгүүлийн Онгон сумын тусгай дугаараас...2020 оны 3 сар
2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
129.205.113.154
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
Reply197.211.58.199
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
Reply