Сумын Алдарт уяач Н.ДАШДОНДОГ: Уралдвал сайн төлүүд гарч байна
Сүхбаатар аймгийн Асгат сумын Жаргалант IV багийн харьяат, сумын Алдарт уяач Нанзадын Дашдондог нь уяаны эрдэмд шимтээд найман жилийн нүүрийг үзжээ. Хүүхэд байхаасаа хурдан хүлгийн дэргэд өсч, “адуутай танилцсан” нь хожмоо ийнхүү хурдан хүлгийн уяа сойлго тааруулахын эхлэл байсан гэнэ. Энэ тухайгаа “Багадаа биерхүү хүүхэд байсан болохоор ахдаа уяаны ажилд нь тусална. Тэгээд хаашаа явна, дагаад л гарна. Улсын наадамд ч хамт явж байлаа. Өнөө олон айраг авдаг үед чинь хамт л явлаа шүү дээ. Бас Хархорин руу хоёр ч явсан. Одоо би энэ хүний л уяаны арга барилаар морьдоо уядаг” хэмээн ярьж байна. Энд дурдагдаж буй түүний нагац ах нь Монгол Улсын Манлай уяач Ц.Онгуу юм. Энд нэмэхэд, Н.Дашдондог уяач 2016 оны сумын Залуу бизнесмен, “Хөдөлмөрийн алдар”одонтой.
-Алдартын нэрийг гаргасан сайн их насны морьтой гэж дууллаа. Хурдан хурц хүлгэдээ сонирхуулаач?
-За баярлалаа. Уяа эвлүүлсэн найман жилийн хугацаанд олон сайхан хурдан буян таарлаа. Үүний нэг болох миний бор морь чинь энэ жил хавчиг болж байна. Ноднин суманд соёолон долоогоор ороод, өнөө хавар Баянцагаанд болсон уралдаанд тавласан. Сая аймагт сорилго бооцоот сунгаанд дөрөвлөж, сумандаа аман хүзүүдсэн юм.
-Ямар удам угшилтай юм бэ?
-Эрдэнэцагаан адуу, хүнээс дамжуулж авсан юм. Тухайн үедээ Төвөөгийн шаргал гэж аймагт аман хүзүүдсэн шаргал азарганы дүү гэж байсан.
Өөр нэг бор соёолон морь байлаа. Хойшоо Манлай уяач Ихбаярт очоод, улсад 10,11-ээр л орсон байх аа. Цэндийн Энхтайван аваад уяа сойлгыг нь Ихбаяр тааруулдаг юм билээ. Ээж маань “Гурван гал”-ын Ганхуяг, Онгуу, зам ангийн дарга байгаад бурхан болсон доо. Аймгийн Алдарт уяач Хүрэлбор гэж гурван ахтай хүн. Энэ бор чинь Онгуу Манлайн адуу л даа. Тэдний аймагт хязаалан аман хүзүүдсэн Дэлдэн борын төл байгаа юм. Эх нь Онгуу ахын хар азарганы угшилтай бор гүү байдаг. Би хязаалан адуу бэлгэнд аваад, долоотой Ихбаярт өгч байлаа.
-Дэлдэн бор нь яаж давхиж байсан юм бол оо?
-Халзангийн 70 жилд түрүүлсэн санагдана. Сая 90 жил болсон гэхээр 80 жилд ч юм уу. Тэгээд аймагт аман хүзүүдсэн. Азарга болтлоо аймагт тасралтгүй ороод, сүүлдээ хөлгүй болчихсон.
-Бор хязаалан танд ирэхээсээ өмнө уралдаж байв уу?
-Нэг уяж үзсэн гэсэн. Манайхны хүргэн Шонхор гэж халиун азаргатай хүн бий. Ээжийн хамгийн бага ах Хүрэлборын хүргэн л дээ. Тэр халиун азаргыг хойшоо Өвөрхангай авч явж уралдахдаа ганц нэг давхил үзүүлсэн юм билээ. Тэгэхэд халиунтайгаа цуг ажил хийж, жаахан хөлс авахуулаад явж байсан адуу. Тэгээд хязаалан Хатиганы наадамд есөөр, суманд 10 хэдээр орсон. Харин соёолондоо өвөл Тажун усанд болдог уяачдын холбооны наадамд дөрвөөр ороод, Сүхбаатар сумын Баянцагаан овооны тахилга болон сумандаа түрүүлж, Хэнтийн Биндэрийн 90 жилд гурваар, Хэнтийн бүсэд долоогоор орсон. Залгаад улсын Сайн малчин Баяраа ахын наадамд таваар ороод, Онгонд Түвшээгийнхний галын наадамд дөрөвлөсөн. Хавчигтаа хавар Зотолын их тахилгад түрүүлээд, сумын уяачдын холбооны наадамд гурваар, Асгатын Их уулын тахилгад таваар орж, сумын наадамд гуравлаад дараа жил нь зарсан.
-Сураг сонсоод ирсэн гэнэ үү?
-Тод манлай уяач Онон гуай хүүтэйгээ үзээд явсан. Дараа нь Ихбаяр ирж үзээд авсан.
-Нууц биш бол хэдээр зарсан юм бэ?
-40 саяд л өгсөн.
-Хоёр бор мориор нааджээ. Өөр ямар морь байна?
-Өөр алаг адуу байна. Энэ бол дээд тал Баадуу адуу. Мөн л Онгуу Манлайн адуу. Би унага байхад нь аваад, даага Дорнодын бүсийн наадамд 11,12-оор оруулсан. Тэр наадамд Гоё хүрэн даага тавлаж байлаа. Тэр чинь 2009 он юм байна. Энүүгээрээ хоёр, гурван ч жижиг наадамд айрагдсан. Эрдэнэцагаанд “Альфа” гэж байгууллагын дааганы нэг том наадам болж, тэрэнд түрүүлээд, бүсэд 12-оор ороод, шүдлэн үрээ суманд хол түрүүлсэн. Бас Хэнтийн бүсэд тархинд явсаар 10 дотор орсон. Дараа нь Бат-Очирын Саранхүү гэж хүнд зарсан даа. Түүнд очоод улсад наймд ороод, хөл нь болохгүй болсон шиг байгаа юм. Гэхдээ төлүүд нь ард дээр гараад сайн байна гэсэн.
Өөр нэг халтар адуутай байлаа. Манай ээжийн эгчийнх нь хүүхэд МУ-ын Алдарт уяач Сэргэлэнбаатар ах намайг найр хийхэд хязаалан өгсөн юм. Тэр үедээ хязаалан сумын наадамд долоо, Сүхбаатар сумын наадамд арваар орсон. Соёолон сумандаа арваар ороод, улсын Сайн малчин Балжиннямын мялаалга наадамд аман хүзүүдсэн. Түүнчлэн Наран суманд болсон Дашбалбар агсаны ойд таваар орсон. Би тэр наадамд хоёр соёолон, нэг даагатай очоод гурвуулаа айрагдаж байлаа. Дараа нь сумын эмнэлэг, сургуулийн нэг наадам болсон юм аа. Тэрэнд халтар дөрвөөр ороод, Төв аймгийн Архустын сургуулий 40 жилийн ойд очиж соёолон морь түрүүлгээд, Бичээрэйн Далайн мялаалга наадамд ахиад түрүүлсэн. Тэгээд Саранхүү ахад 10 саяар зарсан.
-Сараа ахад очоод яаж давхисан бэ?
-Том наадамд айрагдаагүй. Ганц нэг наадамд бол орсон байх аа.
-Халтар морины угшил...?
-Мөн л манай Онгуу ахын аймгийн 60,50 бил үү ойд түрүүлсэн хар азарганы төл. Эх нь ч Онгуу ахын адуу. Би чинь хүүхэд байхаасаа л эднийд өнждөг байлаа.
-Өөр ямар морь уяж, ямар амжилт гаргаж байв?
-Нэг буурал хязааланг Асгатын Гүрдорж гэж хүнээс аваад суманд зургаа, Сүхбаатар сумын наадамд 10-т орсон. Дараа жил нь Балжиннямын наадамд халтрыг аман хүзүүдэхэд, соёолон тавласан. Тэгээд Нарангийн наадамд түрүүлсэн бол сургууль, эмнэлгийн наадамд гурваар ороход халтар нь дөрөвлөж байлаа. Бас Төв аймгийн Архустын 40 жилд халтрыг түрүүлэхэд аман хүзүүдээд, цаана түрүүлэхэд нь дөрөвлөсөн. Тажун усны наадамд мөн л түрүүлсэн их насны морь байгаа юм. Суманд бол 10 дотор олон орсон.
-Гадагшаа гарсан адуу олонтой юм аа?
-Давхиад ирэхээр нь хүмүүс авъя гээд хүрээд ирдэг юм. Хэнтийн Биндэр рүү Мишка гэж залууд хүрэн адуу гаргасан нь гайгүй давхисан. Гэхдээ цаашаа Сэлэнгийн Хүдэр сум руу дам зарагдсан шиг байна лээ. Бас Онгуу ахын адууны хонгор даагыг Их уулын наадамд түрүүлгээд, Балжиннямын наадамд таваар оруулж, Нарангийн Дашбалбарын наадамд дөрөвлүүлсэн. Шүдлэн үрээ суманд болсон хаврын анхны уралдаанд таваар ороод “Жавхлант шарга”-т тавласан. Одоо найм, естэй азарга бий.
-Бүсийн уралдаануудад оролцож байна уу?
-Алаг, бор хоёртой л явж уралдуулж байлаа. Өөр явж байгаагүй ээ. Уг нь гарч уралдвал сайхан сайхан төлүүд байна. Даанч хувийн бизнес хийгээд ажил амжихгүй байна. Нөгөөтэйгүүр морь уяхад санхүү бас хэрэгтэй. Жаахан чангарвал явна даа.
-Аавын тань талынхан морь уяж байв уу?
-Айхтар моринд шимтсэн улс байхгүй ээ. Би аавыгаа сумын Алдарт болгосон юм.
-Уяаны эрдмийг шанг татсан хүн бол Онгуу ах нь уу?
-Тийм ээ. Багадаа биерхүү хүүхэд байсан болохоор ахдаа уяаны ажилд нь тусална. Тэгээд хаашаа явна, дагаад л гарна. Улсын наадамд ч хамт явж байлаа. Өнөө олон айраг авдаг үед чинь хамт л явлаа шүү дээ. Бас Хархорин руу хоёр ч явсан. Одоо би энэ хүний л уяаны арга барилаар морьдоо уядаг.
-Гаднаас адуу авдаг уу?
-Гаднаас ганц нэг азарга аваад хооронд нь холиод л байна. Миний хонгор гэхэд дээгүүрээ Сэлэнгэ цустай адуу л даа. Дундговийн Дэрэнгийн Гочоо гэж хүнээс авч байсан юм. Бас суман дотроосоо ганц, нэг азарга авсан. Тухайлбал, Махбуриадын улаанаас байна. Түүнчлэн Онгуу ахын Тэсээс авсан хонгор азарганы төл бий. Ноднин би суманд соёолон түрүүлгээд хойшоо нэг таньдаг ахдаа өгчихсөн. Энэ эцэг тал нь Тэсийн хонгор, эх тал нь Онгуу ахын 1999 бил үү 2000 онд хоёр шүдлэн дараагаараа оруулсаны түрүүлдэгийнх нь төл байгаа юм.
-Сумын наадмаас хичнээн айраг түрүүтэй болоод байна?
-Түрүүгээ оруулаад 20-иод юм байна уу даа. Түрүү чинь гурваар тоологдоод явдаг болохоор ес болоод сумын Алдартын болзол хангасан. Харин сумын статустай уралдаанаас 10 гаруй айрагтай.
-Тэгвэл аймгийн наадмаас?
- Аймагт очиж уралдуулж байгаагүй. Эндээ уралдчихаад гайгүй бол бүсэд явчихдаг.
-Шинэ цагийн адуутай юу?
-Энэ тал дээр анхаарсан юм алга. Одоохондоо монгол адуугаараа л наадаж байна. Гэхдээ яваандаа болохгүй бол уралдуулахын авралгүй болчихоод байгаа юм биш үү. Монгол нь яаж ч яваад, нөгөө хэд нь цогиод байдаг. Гүйцэж очихгүй л байна.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Ярилцлагаа таны баяр бахдалтай наадмын тухай яриагаар дуусгая?
-Эрдэнэцагааны Зотолын тахилгад ганц ч таних хүнгүй бор морио явуулсан. Болоогүй хүн гуйгаад мотоцикльтой дагах боллоо. Тэгтэл цагдаа нь дагалаа гээд түлхүүрийг нь авчихдаг байгаа. Тэр хооронд морь ч гараад өгсөн. Нэг харахад 20 хэд дээр яваа харагдлаа. Түрүүч нь барианд орж байхад бариа руу би явж байгаа юм. Замдаа тавилганы хүмүүстэй таарлаа. Тэднээс “Ямар морь түрүүлсэн бэ” гэсэн “Асгатын бор морь түрүүлсэн” гэж байна. Хүрээд ирвэл түрүүлээд очсон буулгах хүн байхгүй байж билээ. Тэгэхэд их баярласаан.
-Сайхан дурсамжит наадмууд олон байх болтугай. Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүлийн №102
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна