"ТОД МАГНАЙН ЗОЧИН" НЭВТРҮҮЛЭГ №2: МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ С.ГАНЗОРИГ

Сэтгүүлч
2023 оны 8-р сарын 12 -нд

Нарны илч саарч

Найрын дуу алсарч
Уяа морьд амарч
Уралдаан наадам отголсон
Зуны адаг шарагчин хонь сарын амар мэндийг тань айлтган, мэндчилье ээ.
Хүлэг эрдэнийн хийморьт сэтгэл ханан баяссан эрхэм та бүхэндээ “Тод магнайн зочин” нэвтрүүлгийнхээ ээлжит дугаарыг өргөн барьж байна.
Морьтны соёлыг түгээгч, түчээлэгчдэд зориулсан нэвтрүүлгийн маань энэ удаагийн зочноор Төв аймгийн Баянцогт сумын уугуул, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, Монгол Улсын Алдарт уяач Сумъяасүрэнгийн Ганзориг уригдлаа.
Эрдэмт сайн уяачид тоглож өсдөг, эрэмгий дайчин хүлгүүд тэнцэж босдог Баянцогт сумын бахархалт хөвгүүдийн нэг бол Сумъяасүрэн овогт ах дүү уяачид юм.
Ууган хүү Ганхуяг Тод манлай, удаах хүү Ганзориг улсын Алдарт, гутгаар хүү Ганбаатар Манлай уяач цолонд эрэмбэлэгдэн төрөө дээдэлж, түмнээ цэнгүүлэх үйлсэд хүчин зүтгэж буйг эрхэм үзэгч та эчнээ мэднэ.
Энэ удаагийн зочин хойморт тухалсан С.Ганзориг уяачийн хувьд адуун сүргийн манлай азаргаар бахтай сайхан наадагч бөгөөд түүний уясан азарганууд төрийн зарлигт наадмаас арван айраг, түрүү хүртсэн байдаг.
Түүнчлэн С.Ганзориг Алдарт Монголын сор болсон хурдан азаргануудын үр төлийг цуглаан, өөрийн унаган тамгатай хурд цогцлоохоор зорьж буй гэнэ.


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна