​ Төвийн бүсийн нэгдсэн цуваа

Сэтгүүлч
2023 оны 8-р сарын 12 -нд

Төв аймгийн 100 жилийн ой, төвийн бүсийн уралдааны нэгдсэн цувааг хүргэе. 

Азарга-168:

1.Төв аймгийн Баян сумын уугуул, нийслэлийн Алдарт уяач Гэндэндондовын Чулуунбатын хар. Уяа сойлгыг Тод манлай уяач Г.Буянтогтох.

2.Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул аймгийн Алдарт уяач Сэрээнэнгийн Гал-Эрдэнийн Нандин хонгор. Уяа сойлгыг Тод манлай уяач С.Эрдэнэбат. Хэдхэн хоногийн өмнө улсын наадамд зургаад хурдалсан. 

3.Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат  Манлай уяач Батмөнхийн Батхүүгийн бор халзан. Тод манлай уяач Батмөнхийн унаган. 

4.Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, Манлай уяач Даваахүүгийн Баянбатын Саран хонгор. 

5.Говь-Алтай аймгийн Төгрөг сумын уугуул Бямбажавын Пүрэвжаргалын бор. Уяа сойлгыг Батболд. Улсын наадамд наймд хурдалсан. 

6. Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн уяач Сэргэлэнгийн Ариунбатын хээр
7. Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Цэндсүрэнгийн Онолбатын хүрэн халзан
8. Говь-Алтай аймгийн Дарив сумын уугуул, аймгийн Алдарт уяач  Цэгмидийн Гончигсүрэнгийн бор
9. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Сэнгээгийн Бямбасүрэнгийн хээр
10. Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Батхүүгийн Ганхөлөгийн хул.

Их нас-273:

1.Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Пүрэвийн Батсайханы зээрд. Төв аймгийн Баянцагт сумын Даваасүрэнгийн адууны эцэгтэй. Уяа сойлгыг Тод манлай уяач Ононгийн Батбилэг. 

2.Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат МУ-ын Манлай уяач Батмөнхийн Батхүүгийн  Хулгар хээр. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул Цагаанбандийн Буянбаатарын унаган адуу. Өнгөрсөн жил Ховд аймагт болсон баруун бүсийн уралдаанд түрүүлж, хэдхэн хоногийн төрийнхөө их баяр цэнгэл наадамд айргийн дөрөвт хурдалсан.

3.Ховд аймгийн Зэрэг  сумын харьяат аймгийн Алдарт уяач Бөхчулууны Баатарчулууны Ховд халтар. Говьсүмбэр аймгийн харьяат улсын Алдарт уяач Г.Адъяасүрэнгийн унаган адуу. "Түмний эх" гал уяан дээрээс мордсон. 

4.Төв аймгийн Баян сумын уугуул, МУ-ын Манлай уяач Хэнгэрэгийн Цогтсайханы хонгор. Уяа сойлгыг нийслэлийн Алдарт уяач Пүрэвдоржийн Балдандорж. Хэдхэн хоногийн өмнө улсын баяр наадамд наймд хурдалсан. 

5. Баянхонгор аймгийн Баянцагаан сумын уугуул  Зоригтбаатарын Жавхлангийн зээрд. Өнгөрсөн жил соёолондоо айргийн дөрөвт хурдалж, өнөө жил Хэнтий аймгийн Дархан сумын 100 жилийн ойд түрүүлсэн. Уяа сойлгыг Тод манлай уяач Ганбаатарын Буянтогтох. 

6.Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат МУ-ын Манлай уяач Дугаржавын Ганзоригийн цоохор. Өнгөрсөн жилийн төвийн бүсийн уралдаанд айрагдсан. Уяа сойлгыг Манлай уяач Ононгийн Батболд.

7. Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул Пэрэнлэйн Бямбацэрэнгийн хонгор халзан. Өнгөрсөн жил төрийн наадам хийгээд хангайн бүсийн уралдаанд айрагдаж, өнөө жилийн улсын наадамд 20-д давхисан. Уяа сойлгыг Тод манлай уяач Ганбаатарын Буянтогтох. 

8.Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат Доржийн Баттөгсийн  ягаан халзан. Тод манлай уяач Балдоржийн Баярдоржийн унаган. Хэдхэн хоногийн өмнө төрийн наадамд аман хүзүүнд хурдалсан. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Эрдэнэбатын Баянзул.

9. Төв аймгийн Бүрэн сумын уугуул,  дуучин СТА Алтангэрэлийн Хосбаярын зээрд. Хэдхэн хоногийн өмнө Төв аймгийн Баян-Өнжүүл сумын 50 жилийн ойд түрүүлсэн. Уяа сойлгыг Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул МУ-ын Манлай уяач Тагарваагийн Эрдэнэбулган.

10.Төв аймгийн Зуунмод сумын харьяат Хайшаанчгүйн Ганбаатарын халтар. Уяа сойлгыг Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат, МУ-ын Алдарт уяач Дэмчигцоодолын Эрболд.

Соёолон-289:

1.Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын уугуул аймгийн Алдарт уяач Сэнгээгийн Бямбасүрэнгийн хүрэн. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат Будын Эрдэнэтулгын унаган хүрэн үрээний уяа сойлгыг МУ-ын Манлай уяач Б.Батхүү тааруулж,  найман настай Анхзаяагийн Хангал хүү унасан юм.

2.Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат Тод манлай уяач Ононгийн Батбилэгийн зээрд халзан. Хэдхэн хоногийн өмнө Хулд сумын 100 жилийн ойд айрагдсан. Уралдаанч Дулмаагийн Төгөлдөр.

3.Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын уугуул, Санжаадоржийн Эрдэнэбаярын өсгий цагаан халтар.Уяа сойлгыг Батсүмбэр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Ганзоригийн Батсайхан. Уралдаанч Баясгалангийн Отгонсүх. Халтар соёолон хэдхэн хоногийн өмнө Эрдэнэдалай сумын 100 жилийн ойд түрүүлсэн. 

4. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ширэндэвийн Дашдоржийн хээр. Өмнөдэлгэр сумын 100 жилийн ойд түрүүлсэн хээр соёолонгийн уяа сойлгыг Тод манлай уяач Ганбаатарын Буянтогтох тааруулж, уралдаанч Мөнх-Оргилын Даваабаяр хүү унаж хурдлуулжээ.

5. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул аймгийн Алдарт уяач Дагвасамбуугийн Очирсүрэнгийн хар халзан. Завхан аймгийн Завханмандал сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Ц.Мөнххуягийн унаган. Өнгөрсөн жил Налайхад болсон төвийн бүсийн уралдаанд түрүүлсэн бор үрээний уяа сойлгыг Тод манлай уяач Ганбаатарын Буянтогтох тааруулжээ. Уралдаанч Ганбаатарын Отгон-Очир.

6.Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, нийслэлийн Алдарт уяач Ганбаатарын Цэрэндашийн хул. Уяа сойлгыг Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат, аймгийн Алдарт уяач Сосорбурамын Одгэрэл.Уралдаанч 11 настай Жансерик. 

7. Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат Шарын Өлзийгийн хээр. Уяа сойлгыг өөрөө. Уралдаанч Өлзийгийн Эрдэнэмандал.

8.Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн харьяат Даарийжавын Эрдэнэбаатарын зээрд халзан.Тод манлай уяач Сундуйн Лувсанбалдан. Уралдаанч Ганцэцэгийн Ганзам.

9.Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул аймгийн Алдарт уяач Сэрээнэнгийн Гал-Эрдэнийн хүрэн. Уяа сойлгыг Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат аймгийн Алдарт уяач Ахиавын Өлзийбаатар.Уралдаанч Батмөнхийн Энх-Очир.

10. Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн харьяат, нийслэлийн Алдарт уяач Зоригтбаатарын Жавхлангийн сартай хээр. Уяа сойлгыг Тод манлай уяач Ганбаатарын Буянтогтох. Уралдаанч Энхтөрийн Чингүүнбаяр. 

Хязаалан-251:

1.Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Баярмагнайн Ганбатын бор халзан. Уяа сойлгыг Тод манлай уяач Т.Ихбаяр. Хэдхэн хоногийн өмнө АХ-ын 102 жилийн ойд айргийн тавд хурдалсан.

2. Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уугуул Жигмэдийн Дэмбэрэлсайханы бор. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Нацагдоржийн Мөнх-Эрдэнэ. АХ-ын 102 жилийн ойд айргийн дөрөвт хурдалсан.

3. Төв аймгийн Бүрэн сумын уугуул МУ-ын Манлай уяач Хүрэлбаатарын Улам-Өрнөхийн халтар. Уяа сойлгыг Тод манлай уяач С.Эрдэнэбат. Өнгөрсөн жил Хөвсгөл аймагт болсон хангайн бүсийн уралдаанд түрүүлсэн.

4. Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул Өлзийбадрахын Алтанхуягийн хээр. Өнгөрсөн жил улсад тавлаж, өнөө жил зургаалсан. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Эрдэнэбатын Баянзул.

5. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харьяат аймгийн Алдарт уяач Сэнгээгийн Бямбасүрэнгийн өсгий цагаан зээрд. Уяа сойлгыг МУ-ын Тод манлай уяач Батмөнхийн Батхүү.

6. Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Бат-Очирын Саранхүүгийн сартай зээрд. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Нямдаваагийн Эрдэнэболд. 

7. Улаанбаатар хотын Налайх дүүргийн харьяат Насанбатын Бямбабатын буурал. Уяа сойлгыг өөрөө.   8. Төв аймгийн Баян сумын уугуул Тод манлай уяач Ганбаатарын Буянтогтохын хул. Уяа сойлгыг өөрөө. 9. Завхан аймгийн Сонгино сумын уугуул  Юндэндоржийн Байгалийн хонгор. Уяа сойлгыг Должинсүрэнгийн Тэгшзургаанжав. 

10. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул Шоовонгийн Энхдүүрэнгийн хар. Уяа сойлгыг Дашдоржийн Өсөхбаяр. 

Шүдлэн 182:

1.Увс аймгийн Тэс сумын уугуул Мятавын Хүрэлбаатарын зээрд халзан.Уяа сойлгыг  МУ-ын Алдарт уяач М.Цэрэнжав.

2. Дундговь аймгийн Хулд сумын харьяат Мөнхбатын Лхагвасүрэнгийн хээр.Уяа сойлгыг Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат, аймгийн Алдарт уяач Сосорбурамын Одгэрэл. Уралдаанч 11 настай Жансерик. 

3. Говь-Алтай аймгийн Төгрөг сумын уугуул Бямбажавын Пүрэвжаргалын хээр буурал.

4. Дундговь аймгийн Хулд сумын уугуул МУ-ын Алдарт уяач С.Мөнхбатын сартай хээр. Өнгөрсөн жил говийн бүсийн уралдаанд аман хүзүүнд хурдалсан. Уяа сойлгыг Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат, аймгийн Алдарт уяач Сосорбурамын Одгэрэл.Уралдаанч 13 настай М.Ганмягмар.

5. УБ хотын Налайх дүүргийн харьяат Жигжидсүрэнгийн Баттулгын хээр. Хэдхэн хоногийн өмнө Баяндэлгэр сумын 100 жилийн ойд түрүүлсэн.

6. Орхон аймгийн Жаргалант сумын харьяат, аймгийн Алдарт уяач Цэвээний Ойдовын Наадам хээр. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Эрдэнэбатын Баянзул.Уралдаанч Батбаярын Жавхлан.

7. Ховд аймгийн Дөргөн сумын уугуул Монгол Улсын Манлай уяач Нямдаваагийн Батбаярын хүрэн. Уяа сойлгыг өөрөө. Уралдаанч Анхзаяагийн Хангал.

8. Төв аймгийн Бүрэн сумын уугуул  Ганхүүгийн Гантулгын зээрд халзан. Уяа сойлгыг өөрөө. Уралдаанч Гантулгын Наранбат.

9.Сүхбаатар аймгийн  Баяндэлгэр сумын харьяат аймгийн Алдарт уяач Лхамжавын Аваажигмэдийн хар бор. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Эрдэнэбатын Баянзул.Уралдаанч Батбаярын Баттулга.

10.Төв аймгийн Заамар сумын уугуул МУ-ын Алдарт уяач Чалхаагийн Уламбаярын Буган халтар. Уяа сойлгыг Тод манлай уяач Мягмарсүрэнгийн Алтан-Очир. Уралдаанч Батдэмбэрэлийн Аригбөх.

Даага-186:

1.Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул, нийслэлийн Алдарт уяач Дагвасамбуугийн Очирсүрэнгийн халтар. Уяа сойлгыг Тод манлай уяач Ганбаатарын Буянтогтох.

2.Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Очирын Мөнхсайханы бор. Уяа сойлгыг Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат, аймгийн Алдарт уяач Сосорбурамын Одгэрэл. Уралдаанч 11 настай Жансерик. 

3.Төв аймгийн Баянчандмань сумын Хишигсүрэнгийн Амарбаясгалангийн бор. Уралдаанч Дорнод аймгийн Сэргэлэн сумын 3-р ангийн сурагч Дэлгэрбат.

4.Төв аймгийн Бүрэн сумын уугуул МУ-ын Хүрэлбаатарын Улам-Өрнөхийн халзан. Тод манлай уяач С.Эрдэнэбат.

5.Төв аймгийн Баянцогт сумын харьяат Даваадоржийн Баярбатын зээрд.

6. Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Амармөнхийн Ууганбаярын хул
7. Ховд аймгийн Буянт сумын уугуул Самбуугийн Төмөр-Очирын халтар
8. Төв аймгийн Бүрэн сумын уугуул Энхмэндийн Дэмбэрэлнямбуугийн зээрд
9. Хэнтий аймгийн Баянмөнх сумын уугуул Лувсангийн Шаравнямын хээр халзан
10. Говь-Алтай аймгийн Дарви сумын уугуул, аймгийн Алдарт уяач Цэгмидийн Гончигсүрэнгийн хээр

Сонгомол дээд-53:

1.Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, МУ-ын Манлай уяач Дугаржавын Ганзоригийн хээр морь. Уяа сойлгыг Тод манлай уяач О.Батбилэг. Өнгөрсөн жил шигшмэл хурдан морьдын "Их хурд-9" уралдаанд аман хүзүүнд хурдалж, Налайх дүүрэгт болсон төвийн бүсийн уралдаанд түрүүлсэн. Өнөө жил улсын наадамд түрүүлсэн. 

2.Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул Цэвэгдоржийн Тувааны хар азарга. Баянхонгор аймгийн Галуут сумын уугуул Төмөрийн Мөнхбаярын унаган. Уяа сойлгыг Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, МУ-ын Манлай уяач Батмөнхийн Батхүү. Ц.Тувааны хувьд төрийн зарлигт наадмаас 11 дэх айргаа хүртэж МУ-ын Алдарт уяач цолны болзлыг хангалаа. 

3.Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Баянмөнхийн Бямбадоржийн соёолон зээрд азарга. Төв аймгийн Борнуурын сумын харьяат Төрбатын Ууганбаярын унаган. Өнгөрсөн жил Дундговь аймгийн наадамд түрүүлсэн. Өнөө жил Эрдэнэдалай сумын 100 жилийн ойд аман хүзүүнд хурдалсан. Уяа сойлгыг Тод манлай уяач Дашцэрэнгийн Одгэрэл. Уралдаанч Итгэлбаяр.

4.Төв аймгийн Баянцагаан сумын уугуул МУ-ын Алдарт уяач Баярмагнайн Ганбатын  азарга. Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат Амгалангийн Мэндбаярын Грим дуудлагат халтар азарганы төл. Уяа сойлгыг Төв аймгийн Аргалант сумын харьяат, аймгийн Алдарт уяач Амгаланбаатарын Алтангэрэл. 

5.Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Баттулгын Сүхбаатарын соёолон зээрд азарга.Зээрд азарганы эх Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Пүрэвдоржийн адууны ногоон гүү, эцэг нь Б.Сүхбаатар Алдартын Акбарс дуудлагатай Англи азарга. Өнгөрсөн жил хязааландаа Налайх дүүрэгт болсон төвийн бүсийн уралдаанд зургаалсан. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Сүрэнжав. 

6.Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул Тод манлай уяач Сундуйн Лувсанбалдангийн Луу халтар. Төрийн зарлигт наадмын 23 айраг, түрүүтэй.

7. Улаанбаатар хотын Налайх дүүргийн харьяат нийслэлийн Алдарт уяач Нямаагийн Батболдын хонгор морь.

8. Жаргалантын Ганхуягийн  Алтансүхийн хээр азарга

9.Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, МУ-ын Манлай уяач Дугаржавын Ганзоригийн хээр азарга. Уяа сойлгыг Тод манлай уяач О.Батбилэг. 

10.Улаанбаатар хотын харьяат Зоригбаатарын Жавхлангийн хээр морь

Сонгомол дунд-103:

1. Төв аймгийн Баянцогт сумын харьяат Нүрдэвийн Мөнхбаярын Тод халтар

2. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул МУ-ын Манлай уяач Ононгийн Батболдын хээр

3. Төв аймгийн Лүн сумын уугуул Хүрэлбаатарын Ариунболдын хүрэн халзан.

4.Дундговь аймгийн Луус сумын харьяат Чүлтэмийн Цогтбаярын халиун.

5. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул Долгоржавых Баттулгын хул. 

6. Төв аймгийн Баян сумын уугуул МУ-ын Алдарт уяач Энхболдын Анарын зээрд. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Энхбатын Дашчийрэв.
7. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул МУ-ын Алдарт уяач Баттулгын Сүхбаатарын хүрэн. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Сүрэнжав.
8. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Шүхэртийн Лхамсүрэнгийн хээр.
9. Төв аймгийн Борнуур сумын харьяат, аймгийн Алдарт уяач Гантөрийн Ганбатын хээр
10. Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, нийслэлийн Алдарт уяач Ганбаатарын Цэрэндашийн зээрд халзан. Уяа сойлгыг  Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат, аймгийн Алдарт уяач Сосорбурамын Одгэрэл. 

Сонгомол бага нас-54:

1.Ховд аймгийн Буянт сумын уугуул Төмөр-Очирын Баяндоржийн хонгор. Ирээдүйн түмэн эх уралдаанд айргийн дөрөвт хурдалсан. 

2.Төв аймгийн Жаргалант сумын харьяат нийслэлийн Алдарт уяач Ганхуягийн Алтансүхийн хээр. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат МУ-ын Алдарт уяач Гүнсэнгийн Ганчулууны унаган адуу.

3.Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Б.Амартүвшингийн хээр. /Манлай уяач Ононгийн Батболдын хүү/Ирээдүйн түмэн эхэд арав гаргаж давхисан. 

4.Сэлэнгэ аймгийн Баянгол сумын харьяат Чулуундаваагийн Тамирын хээр. Тод манлай уяач Б.Бат-Өлзийн унаган адуу.Улсын наадамд түрүүлсэн. Уяа сойлгыг Төв аймгийн Жаргалант сумын харьяат нийслэлийн Алдарт уяач Ганхуягийн Алтансүх.

5.Төв аймгийн Заамар сумын харьяат Энхтайваны Гомбын загал.Өөрийн унаган адуу. Булган аймгийн хаврын бүсийн уралдаанд аман хүзүүдээд, хэдхэн хоногийн өмнө Заамар сумын 100 жилийн ойд айргийн гуравт хурдалсан. 

6.Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат МУ-ын Манлай уяач Б.Батхүүгийн зээрд

7.Төв аймгийн Заамар сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаярын халтар

8. Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, нийслэлийн Алдарт уяач Ганбаатарын Цэрэндашийн бор.

9. Төв аймгийн Аргалант сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Дорлигжавын Амгаланбаатарын хээр
10. Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Монгол Улсын Манлай уяач Батмөнхийн Батхүүгийн хээр тус тус хурдалжээ. 

Б.Хастөр


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна