"Монгол магнай" уралдаанд түрүүлж, айрагдсан хүлгүүд

Сэтгүүлч
2023 оны 8-р сарын 02 -нд

Монголын Үндэсний Морин Уралдаан Уяачдын Холбооноос зохион байгуулдаг "Монгол магнай" уламжлалт уралдаан 7-р сарын 30 нд Хүйн долоо худагт зохион байгуулагдлаа. Зөвхөн монгол морьд уралддаг энэхүү уралдаанд түрүүлж, айрагдсан хүлгүүдийг танилцуулъя. 

Азарга-:

1. Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын харьяат, сумын Алдарт уяач Алтангэрэлийн Ерөөлт хул.

2. Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат аймгийн Алдарт уяач Жигжидсүрэн Золбоогийн Бөөдий бор.

3. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат залуу уяач Хуягаагийн Ууганбаярын хонгор.

4.Төв аймгийн Мөнгөнморьт сумын харьяат залуу уяач Төмөрийн Баатармөнхийн хүрэн.

5.Төв аймгийн Аргалант сумын харьяат, аймгийн  Алдарт уяач Сандагийн Мягмарын сартай зээрд.

6. Төв аймгийн Баянцагаан сумын харьяат, аймгийн Алдарт уяач Дашдондовын Батболдын хүрэн 

7. Төв аймгийн Борнуур сумын харьяат сумын Алдарт уяач Цэндийн Эрдэнэбатын шарга

8. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат аймгийн Алдарт уяач Даваасүрэнгийн Нямлхавгын хүрэн. 

9. Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат залуу уяач Цэрэндоржийн Энхбаярын хул 
10. Дархан-Уул аймгийн Дархан сумын харьяат сумын Алдарт уяач Баярхүүгийн Одхүүгийн хар 

Их нас-67:

1. Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат М.Дашдоржийн зээрд

2. Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат Г.Цэрэндаваагийн хүрэн

3. Хэнтий аймгийн Галшар сумын харьяат О.Гэрэлт-Одын хонгор

4. Булган аймгийн Тэшиг сумын уугуул Б.Нараншүхэртийн хүрэн

5. Төв аймгийн Архуст сумын харьяат Ж.Дашийн хонгор халзан 

Мэдээллийг Ч.Ганболд

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.