Зүүн бүсэд Д.Жаргалсайханы халтар хязаалан түрүүлжээ

Сэтгүүлч
2023 оны 7-р сарын 29 -нд

Хэнтий аймгийн түүхт 100 жилийн ой, зүүн бүсийн уралдааны хязаалан насанд түрүүлж, айрагдсан үрээнүүдийг танилцуулъя. 

1.Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул Даваасамбуугийн Жаргалсайханы халтар. Хэдхэн хоногийн улсын наадамд түрүүлсэн халтар үрээний уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Энхбатын Дашчирэв тааруулдаг. Уралдаанч 11 настай Мөнгөнзул.

2.Хэнтий аймгийн Бэрх тосгоны харьяат сумын Алдарт уяач Буянтогтохын Баярнэмэхийн бор. Уяа сойлгыг өөрөө. Уралдаанч 11 настай Н.Зол-Эрдэнэ.

3.Говь-Алтай аймгийн Дарви сумын уугуул Базаррагчаагийн Баасандоржийн хээр цоохор. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач М.Алтан-Очир. Уралдаанч 11 настай Г.Бум-Эрдэнэ.

4.Хэнтий аймгийн Хэрлэн сумын харьяат Бямбажавын Нандинболорын  хээр. Уяа сойлгыг Б.Ганбаяр. Уралдаанч 14 настай Алтанцоож.

5.Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын уугуул Сүхбаатарын Дэмчигийн хүрэн. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Эзэнмөнхийн Мөнх-Эрдэнэ. Уралдаанч есөн настай А.Мөнгөнсүх.

Б.Хастөр, гэрэл зургийг Б.Баярсайхан 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна