Хангайн бүсэд Г.Мөнхсайханы хээр даага түрүүллээ

Сэтгүүлч
2023 оны 7-р сарын 28 -нд

Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд түрүүлж, айрагдсан даагануудтай танилцана уу.

1.Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул, МУ-ын Манлай уяач Гончигжавын Мөнхсайханы  хээр.Уяа сойлгыг залуу уяач Б.Дорж. Белла хэмээх хар азарганых нь төл. 

2.Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул  Гончигжавын Энхсайханы  хар. Уяа сойлгыг залуу уяач Б.Дорж. Белла хэмээх хар азарганых нь төл. 

3.Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул аймгийн Алдарт уяач Баатарын Шийлэгдоржийн зээрд халзан. Тод манлай уяач Н.Хүрлээгийн унаган адуу. Хэдхэн хоногийн өмнө улсын наадамд 30 гаргаж давхисан. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Э.Дашчийрэв.

4.Архангай аймгийн Булган сумын харьяат Жамсранжавын Батсайханы хонгор. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул, аймгийн Алдарт уяач Хархүүгийн Баатархүүгийн унаган. 

5.Архангай аймгийн Чулуут сумын уугуул Цэдэнсодномын халтар. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Адуучийн Нямбаатар. Жавхлант шаргын хурдад айрагдсан.

Б.Хастөр



0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна