Дөрвөн бүсийн уралдаануудад түрүүлж, айрагдсан азарганууд

Сэтгүүлч
2023 оны 7-р сарын 27 -нд

Баруун бүс

Азарга-105:

1.Увс аймгийн Зүүнговь сумын уугуул МУ-ын Алдарт уяач Бадарчийн Норовсамбуугийн Гоё хээр. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Уртнасангийн Тамир. Уралдаанч Ганбатын Энх-Эрдэнэ. Хээр азарга хэдхэн хоногийн өмнө төрийнхөө их баяр цэнгэл наадамд түрүү магнайд хурдалсан.

2.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул Дорждалайн Даяндэмидийн Цоглог халтар. Уяа сойлгыг нийслэлийн Алдарт уяач Батсайханы Пүрэв-Очир.

3.Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Тод манлай уяач Төмөрбаатарын Галбадрахын бор. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Мягмарсүрэнгийн Алтан-Очир.

4.Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, МУ-ын Алдарт уяач  Равжирын Мягмдоржийн хамар цагаан зээрд. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Нямжавын Норовжамц.

5. Завхан аймгийн Яруу сумын уугуул Тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадоржийн өсгий цагаан хүрэн. Уяа сойлгыг нийслэлийн Алдарт уяач Батсайханы Пүрэв-Очир.

Зүүн бүс:

Азарга-94:

1.Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Цэдэндоржийн Отгонбаатарын хар халзан. Уяа сойлгыг Тод манлай уяач  С.Эрдэнэбат. 

2.Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул, аймгийн Алдарт уяач Дугарсүрэнгийн Отгонлхагвын Солонго хүрэн. Уяа сойлгыг Тод манлай уяач Б.Лхагва-Очир. 

3.Хэнтий аймгийн Баян-Овоо сумын харьяат Найдандашийн Баттулгын хар халзан. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач  М.Цэрэнжав.  

4. Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул МУ-ын Алдарт уяач Гантөмөрийн Чинзоригийн бор. Уяа сойлгыг Тод манлай уяач  Б.Лхагва-Очир. 

5. Хэнтий аймгийн Норовлин сумын харьяат Нямноровын Мөнхийн бор. Уяа сойлгыг Тод манлай уяач Т.Ихбаяр. 

Төвийн бүс:

Азарга-168:

1.Төв аймгийн Баян сумын уугуул, нийслэлийн Алдарт уяач Гэндэндондовын Чулуунбатын хар. Уяа сойлгыг Тод манлай уяач Г.Буянтогтох.

2.Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул аймгийн Алдарт уяач Сэрээнэнгийн Гал-Эрдэнийн Нандин халзан. Уяа сойлгыг Тод манлай уяач С.Эрдэнэбат. Хэдхэн хоногийн өмнө улсын наадамд зургаад хурдалсан. 

3.Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат  Манлай уяач Батмөнхийн Батхүүгийн бор халзан. Тод манлай уяач Батмөнхийн унаган. 

4.Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, Манлай уяач Даваахүүгийн Баянбатын Саран хонгор. 

5. Говь-Алтай аймгийн Төгрөг сумын уугуул Бямбажавын Пүрэвжаргалын бор. Уяа сойлгыг Батболд. Улсын наадамд наймд хурдалсан. 

Хангайн бүс:

Азарга-114:

1.Увс аймгийн Зүүнговь сумын уугуул Далайн Батбаярын хээр. 

2.Архангай аймгийн Цэцэрлиг сумын харьяат Д.Мөнхуягийн хул 

3.Архангай аймгийн Өгийнуур сумын харьяат Т.Баясгалангийн хээр

4.Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат МУ-ын Алдарт уяач Ц.Чимэдбавуугийн хул

5. Хөвсгөл аймгийн Рашаант сумын уугуул Ц.Амарсанаагийн хээр тус тус хурдалжээ.

Б.Хастөр

 

 

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 64.119.22.55

    Увс сайхан наадаж ээ. Гоё хонгор түрүү, Архангай түрүү, Төв аймагт гарсан азарга Увсын Далай манлайн унаган, аан тий төрийн наадмын азарга мөн түрүү.

    Reply