Зүүн бүсэд Ц.Отгонбаатарын хар халзан азарга түрүүллээ

Сэтгүүлч
2023 оны 7-р сарын 27 -нд

Хан Хэнтий аймаг үүсч байгуулагдсаны түүхт 100 жиийн ой, зүүн бүсийн уралдаан адуун сүргийн манлай азарганы уралдаанаар эхэллээ. Дөнгөж сая хурдан азарганууд барианд ороход:

Азарга-94:

1.Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Цэдэндоржийн Отгонбаатарын сартай хар. Өнгөрсөн жил Баянхонгор аймагт болсон хангайн бүсийн уралдаанд түрүү магнайд хурдалсан. Уяа сойлгыг Тод манлай уяач  С.Эрдэнэбат. Уралдаанч 13 настай Есөн-Эрдэнэ. 

2.Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул, аймгийн Алдарт уяач Дугарсүрэнгийн Отгонлхагвын Солонго хүрэн. Уяа сойлгыг Тод манлай уяач Б.Лхагва-Очир. Уралдаанч Мөнх-Эрдэнэ.

3.Хэнтий аймгийн Баян-Овоо сумын харьяат Найдандашийн Баттулгын хар халзан. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач  М.Цэрэнжав. Уралдаанч Н.Төрмөнх. 

4. Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул  Гантөмөрийн Жавхлантөгсийн Аранзал бор. Уяа сойлгыг Тод манлай уяач  Б.Лхагва-Очир. Уралдаанч З.Эрдэнэбаяр.

5. Хэнтий аймгийн Норовлин сумын харьяат Нямноровын Мөнхийн бор. Уяа сойлгыг Тод манлай уяач Т.Ихбаяр.Уралдаанч Г.Хаш-Эрдэнэ.  

Б.Хастөр, гэрэл зургийг Б.Баярсайхан

3 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.