АХ-ын 102 жилийн ойд эхний 10-т хурдалсан хязаалангууд

Сэтгүүлч
2023 оны 7-р сарын 10 -нд

Ардын Хувьсгалын 102 жилийн ой, үндэсний их баяр наадмын хурдан хязаалангийн уралдаанд эхний 10-т хурдалсан хүлгүүдийг танилцуулъя. 

1. Говь-Алтай аймгийн Жаргалант сумын уугуул  Даваасамбуугийн Жаргалсайханы халтар. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Энхбатын Дашчирэв. Уралдаанч 11 настай  дугаартай Мөнгөний Мянганзул.

2.Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Шунхлай группын Ерөнхийлөгч Пүрэвийн Батсайханы Тогоруу халзан. Уяа сойлгыг Тод манлай уяач Ононгийн Батбилэг. Уралдаанч 10 настай Сүрэнжаргалын Билэгбаатар. 

3. Булган аймгийн Сэлэнгэ сумын уяач Хишиг-Очирын Бөхбатын хүрэн. Уяа сойлгыг Г.Гантөмөр. Уралдаанч 13 настай  Мөнгөзулын Адиста.

4. Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уугуул Жигмэдийн Дэмбэрэлсайханы бор. Уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Нацагдоржийн Мөнх-Эрдэнэ. Уралдаанч 13 настай Насанбатын Мөнх-Эрдэнэ.

5. Дархан-Уул аймгийн Дархан сумын уяач Ганболдын Ариунболдын бор. Уяа сойлгыг Тод манлай уяач Түмэндэлгэрийн Ихбаяр. Уралдаанч есөн настай Төвшинтөгсийн Баяртүвшин.

6. Завхан аймгийн Цагаанчулуут сумын уугуул, Тод манлай уяач Балдоржийн Баярдоржийн хээр. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Эрдэнэбатын Баянзул. Уралдаанч 13 настай  Батбаярын Баттулга.

7.Архангай аймгийн Хайрхан сумын харьяат Аварзэдийн Бямбадоржийн халиун. Уяа сойлгыг Сундуйсүрэнгийн Мөнхбаатар. Уралдаанч 11 настай Наранбаатарын Отгон-Эрдэнэ.

8.Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат Лхагвадоржийн Анхбаатарын хул. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Мөнхбатын Цэрэнжав. Уралдаанч есөн настай Баттулгын Эрхэмбаяр. 

9. Төв аймгийн Заамар сумын уугуул Монгол улсын Алдарт уяач Чилхаагийн Уламбаярын зээрд халзан. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Мягмарсүрэнгийн Алтан-Очир. Уралдаанч есөн настай Сарангэрэлийн Өлзийхүү.

10. Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Жанчивдоржийн Батбаатарын хээр. Уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Эрдэнэбатын Баянзул. Уралдаанч 8 настай 1122 дугаартай Нандинцэцэгийн Адъяаням.

А.Эрдэнэчимэг, гэрэл зургийг Н.Дашдорж, Б.Батхишиг

3 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.