Намуун зөөлөн Нандин хонгор

Сэтгүүлч
2023 оны 7-р сарын 04 -нд

Булган нутгийн харчуул ах дүү азаргануудаар одтой сайхан наадаж буйг уншигчид мэдэх байх. Дүү буюу Нандин хэмээх хонгор азарга Гурванбулаг сумын уугуул Сэрээнэнгийн Гал-Эрдэнийн нэр дээр уралддаг бөгөөд одоогоор улсын чанартай уралдаанд хоёр түрүүлж, нэг айрагдаад буй юм.

Дааган цагаас хурдалсан хонгор үрээг авсан С.Гал-Эрдэнэ эрх хонгор аальтай, номхон дөлгөөн занг нь чухалчилж, “нандигнаж уралданаа” хэмээн шийдсэн бөгөөд мөн том охиныхоо нэрийг оролцуулан Нандин хэмээн нэрийджээ. Эзэн уяачийн эрхэм нандин хүлэг хонгор азарганы удам угшлыг нь танилцуулъя.

УДАМ, УГШИЛ:

Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат Жаргалын Элбэгсайханы унаган адуу.

Эцэг:  Ж.Элбэгсайханы Нэд дуудлагатай Араб хүрэн азарга

Эх: Хонгор гүү

Амжилтын товчоон:

2018 онд даага:

-Орхон аймгийн 40 жилийн ой, төвий бүсийн уралдаанд айргийн дөрөв

2019 онд шүдлэн:

-Өнжсөн

2020 онд хязаалан:

-Өнжсөн

2021 соёолон:

Сэлэнгэ аймагт болсон төвийн бүсийн уралдаанд түрүү

2022 онд хавчиг:

-АХ-ын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд найм

-“Хотгойдын хурд” хангайн бүсийн уралдаанд түрүү

2023 онд хавчиг:

-АХ-ын102 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд зургаа

-Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой, төвийн бүсийн уралдаанд аман хүзүү

Б.Хастөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна