Аймгийн Алдарт уяач С.Заяахүү: Медаль гэгч зүйлийг 1986 оны Бугатын наадамд анх харж байлаа
Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат аймгийн Алдарт уяач Заяахүүгийн ярилцлагыг хүргэе.
-Та Буган халиун галын уяач. Танай гал хэн гэж хүний санаачлагаар хэдэн онд үүсгэн байгуулагдаж байв. Одоо хэдэн гишүүнтэй вэ?
-Би аймгийн Алдарт уяач цолыг хүртсэнийхээ дараа Буган халиун морины эзэн Гомбосүрэн гэж хүний үр хүүхдүүдийн хамт уг галыг Алтайн-Оргил багт байгуулж байсан юм. Би өөрөө энэ хүний хүргэн юм. Тэгээд галынхаа ахлагчаар нь ажилладаг. Алдарт болсныхоо дараа хийсэн анхны ажил юм л даа. Уяачдаа нэгтгэж хамтарч ажиллах зорилгоор байгуулж байсан даа.
-Танай галд ямар уяачид байна вэ?
-Манай галд аймгийн Алдарт уяач Баттөр, Лувсандорж, Лхагвасүрэн тэргүүтэй 14 уяач байна. Гал байгуулагдсанаас хойш гурван аймгийн Алдарт уяач цолтон төрсөн нь энэ юм. Мөн сумын Алдарт уяач Отгонбаяр, Баянмөнх нар бий. Эднийг залгамжилж сумын цолтон болох хэмжээний залуу олон байгаа.
-Тантай нийлээд аймгийн Алдарт дөрөв, сумын Алдарт хоёр байгаа юм уу?
-Тиймээ. Гал байгуулагдсанаас хойш Шар хөтөлийн хоолой гэж сайхан цагаан газарт бид морьдоо уяж байгаа. Бүгдээрээ нэг газарт хамтарч морио уядаг юм. Манай гал 2011 оноос хойш Тонхил сумандаа айраг, түрүүгээрээ тэргүүлсэн. Анх 2011 оны хоёрдугаар сард уяачид маань цуглаж байгаад гал байгуулах талаар ярилцаж байлаа. Тэгээд зун зургадугаар сард галд орох хүмүүсийг албан ёсоор бүртгээд баяраа тэмдэглэж галаа байгуулсан.
-Тэгээд 2011 оноос хойш яаж наадсан бэ?
-2011 онд сумынхаа баяр наадмаас гурван түрүү, таван айрагтай наадсан. Харин 2012 онд долоон айраг, хоёр түрүүтэй наадсан мөн сумын шилдэг гал болсон доо. Тэгээд 2013 онд азарганы таван айраг, их насны нэг түрүүтэй наадсан бол 2014 онд манай галын уяач Баттөрийн хонгор азарга, Лувсандоржийн соёолон морь түрүүлсэн. Мөн Баттөрийн бага насны нэг морь айрагдсанаас гадна бас нэг уяач залуугийн маань хүрэн морь айрагдаж байсан юм. Мөн миний бор даага айрагдсан. Ингээд 2014 онд хоёр түрүү, гурван айрагтай наадлаа. Тэгээд 2015 онд аймгийн Алдарт уяач Лхагвасүрэнгийн хээр морь сумандаа түрүүлсэн бол Баттөрийн хул морь Дарив суманд болсон баруун бүсийн уралдаанд айрагдаж, даага нь түрүүлсэн. 2016 онд аймгийн Алдарт уяач Лхагвасүрэнгийн хар морь түрүүлсэн. Иймэрхүү л амжилттай наадаж байна.
-“Буган халиун” гэж алдартай хурдан ажнай зөвхөн танай галын биш Тонхил сумын нэр нүүр болсон хурдан хүлэг юм байна шүү дээ?
-Тонхил байтугай Тамч сум байхад түрүүлж байсан морь.
-Энэ халиун морь ямар удам угшилтай адуу бэ? Яаж яваад танай хадам аавд ирсэн юм бол?
-Энэ халиун морь Алтайн өвөр Бижийн голоос ус уусан адуунаас тасарсан адууны унага юм гэсэн. Манай хадам аавын унаган адуу л даа. 1950 оны унага юм.
-Тахийн цустай адуу гэсэн үнэн үү?
-Би тийм зүйл дуулаагүй.
-Анх хэдэн настай уягдсан гэдэг бэ?
-Анх шүдлэн үрээнд нь уяж байсан гэдэг.
-Шүдлэн үрээнд нь уяхад яаж давхиж байсан бэ?
-Их хойно давхиж ирсэн гэдэг. Манай хадам аав цэргээс ирээд ээжтэйгээ хамт морь уядаг байсан гэнэ лээ. Нэг бүдүүн морь, үрээтэй хамт уясан чинь үрээ нь муухан, бүдүүн морь нь гайгүй байсан гэсэн. Тэгээд манай хадам аав Тамч сумын наадамд явахдаа “Энэ үрээ их муу байна. Замдаа адуундаа тавьчихаад явъя” гэж ээждээ хэлэхэд “Миний хүү морины аз гэж хэцүү юм байдаг гэнэ лээ. Аваад яв” гэж хэлж байсан гэсэн. Тэгээд хадам аавыг наадамд явах замд адуу нь таараагүй болохоор наадамд авч яваад уралдуулсан байгаа юм. Тэгсэн нөгөө голоод байсан хавчиг соёолон үрээ нь наадамд хол түрүүлсэн гэсэн. Түүнээс хойш буган халиун морины амжилт эхэлсэн байгаа юм.
-14 түрүүлсэн гэсэн. Тийм үү?
-12 түрүүлсэн. Ном сонинд 14 гэх мэт янз бүрээр бичдэг. Ер нь Тамч, Тонхил, Ховд аймгийн Алтай сум зэрэгт гарцаагүй 12 түрүүлсэн байдаг юм. Тэгээд ихэнхдээ завсаргүй түрүүлсэн.
-Хэд хүртлээ уралдсан байдаг бэ?
-Намайг анх морь уяж эхлэх үед 20 настай морь барианд ороод зодог тайлж байсан.
-Хамгийн сүүлийн уралдаандаа хэдээр давхисан бол?
-Тэгэхэд 20 гаргаад давхиж байсан. 35 насласан морь л доо. Сүүлийн хэдэн жил нь унаж, эдлээгүй.
-Энэ халиун морины дүү хүрэн морь бас сайн давхиж байсан гэдэг.
-Ах дүүс нь сайн давхиж байсан гэдэг. Хоёр, гурван үедээ орж давхисан гэж ярьдаг. Манай хадам аав Гомбосүрэнгийн халиун морь, дүү Цэвээндоржийн хүрэн морьд бүгд сумандаа түрүүлсэн. Цэвээндоржийн хүрэн гурав, Мухар хүрэн нь дөрөв түрүүлсэн. Манай аав ийм сайхан амжилттай морь уядаг хүн байсан.
-Тэр морьдыг танай хадам аав уядаг байсан юм уу?
-Тиймээ. Манай хадам аав сайн уяач байсан. Бид нар аавд аймгийн Алдарт уяач цолыг нөхөн олгуулна гээд ярьж тохирсон ч сайн хөөцөлдөж чадахгүй байна. Ямартаа ч гал байгуулсан болохоор халиун морио алдаршуулъя гээд хөшөөг нь барьсан.
-Хэдэн онд хөшөөг нь барьсан гэлээ?
-2015 онд барьсан.
-Хотод захиалж хийлгэсэн үү? Их аятайхан хөшөө харагдаж байсан?
-Үгүй. Аймгаас хүмүүс авчирч ирээд энд хийлгэсэн хөшөө.
-За одоо таны тухай ярилцъя. Таны өвөг дээдэс морь мал уяж байсан уу? Та өөрөө хэддэх үеийн уяач бэ?
-Миний аав Сандаг морь уядаг хүн байсан. Харин миний хувьд анх 1986 онд бор морио уяж айраг авч байлаа. Тэр бор морь маань 1986 онд Бугат сумын 30 жилийн ойд уралдаж хүрэл медаль авсан юм. Анх Бугат сум медальтай наадмыг хийгээд бид нар медаль гэж ямар зүйл байдгийг сонирхох гэж очиж байсан нь тэр. Тэгээд 1986 оноос хойш сумандаа айраг, түрүү авдаг уяач болсон доо.
-Тэрнээс хойш сумын баяр наадамд хэдэн айраг, түрүү авсан бэ?
-Сумын баяр наадмаас миний бор морь дөрвөн түрүү, таван айраг авсан. Мөн жороо халиун алаг морь Дарив, Тонхил суманд долоо айрагдсан. Бас ах, дүүсийн олон морийг уяж сумандаа түрүүлж, айрагдуулсан даа.
-Хоёр морины дөрвөн түрүү, 12 айрагтай юм байна. Тийм үү?
-Тийм.
-Их морь голдуу уядаг уу?
-Тиймээ...
-Бугат сум руу явж наадаж байсан юм байна. Өөр хаана очиж наадаж байв?
-Дарив суманд наадаж байсан. Говь-Алтай аймагт очиж наадсан ч амжилт гаргаж чадаагүй. Халиун суманд нэг очсон ч бас айраг, түрүү авч чадаагүй.
-Таны уяж байсан морьд өөрийн унаган адуунууд уу?
-Зарим нь авмал морьдууд. Бас нутаг адуу ч бий.
-Та хаанахын хэн гэж хүнээс авч байв?
-Миний жороо бор морь Алтансоёмбо багийн Ширбазар гэж хүний унаган адуу юм. Ширбазар гуай манай хадам аавд өгсөн. Харин би ааваасаа аваад сумандаа дөрөв түрүүлүүлж, тав айрагдуулсан. Мөн халиун алаг жороо морио Алтансоёмбо багийн Мөнхбаатар гэж залуугаас авсан. Түрүүлүүлж чадаагүй ч долоо, найм айрагдуулсан. Энэ далимд Мөнхбаатартаа их баярлаж явдаг шүү гэж хэлье.
-Та энэ айлын хүргэн болохоор хадам аав тань охиныхоо өмчинд эсвэл танд адуунаасаа үлдээж байсан байх. Буган халиуны удмын адуунаас танд бий юу?
-Бий. Тэр адуунууд бага наадмуудад айрагдаад л байдаг. Би удмыг нь таслахгүй гэж бодоод л байгаа юм.
-Хадам аав тань уяаны тал дээр танд зааж зөвлөдөг байв уу?
-Уяаны тал дээр зааж зөвлөдөг байсан. Сэвэгдэш /хавирганы тэлэлт/ томтой морь идэш ихтэй харин багатай нь бага иддэг болохоор давхидаг гэх мэтчилэн зөвлөгөөнүүдийг өгдөг байлаа.
-Өвгөнтэй хамт наадамд явж байсан уу. Явсан бол хаашаа явж байсан бэ?
-Явж байсан. Уртад морь гурваар давхиулж байхад нь хамт явж байсан. Бас 1986 оны зун Тонхилд морь айрагдуулахад нь хамт байсан. Ойн баярт халтар соёолон морь нь түрүүлж байсан. Тэгээд миний морь бас айрагдаж байхад хамт хонож байлаа.
-Таны оролцсон наадмуудаас хамгийн өргөн дэлгэр, өтгөн наадам хэдэн онд, хаана болж байв?
-Тонхил суманд болсон баруун бүсийн наадам л байна.
-Морь хэд хүрч давхиж байсан бэ?
-Тэр наадамд ойрын гурван аймгийн сумдаас уяачид морьтойгоо ирсэн. Ховд аймгийн Дарви, Алтай, Булган, Говь-Алтай аймгийн урд сумдаас уяачид ирж морьдоо уралдуулсан их том наадам болсон.
-Тэгвэл танд хамгийн сайхан дурсамж үлдээсэн, эр хүний тань хувьд омогшуулсан наадам хэдэн онд болж байв?
-1986 онд Бугат суманд очиж морио гурваар давхиулаад анхны медалиа авч байхад л их баярлаж байсан даа. Тэр үед залуу ч байж.
-Тэгээд уяачийн амжилтын өм нээгдсэн байж болох юм. Уяач мориныхоо уяаны арга барилыг олоод ирэхээр уясан болгон нь түрүүлж, айрагдаж амжилт үзүүлдэг гэдэг. Таны хувьд хаанахын, хэдэн оны наадмаас хамгийн олон айраг, түрүү авсан бэ?
-Нэг шөнө гурван морьтой хонож байлаа. Маргааш нь миний гурван морины хоёр нь айрагдаж нэг нь түрүүлсэн юм. Би хамт хонож байсан хүмүүстээ “Маргааш миний гурван морь гурвуулаа айрагдаж, түрүүлнэ” гэж бахархаж хэлж байсан. Тэгсэн хүмүүс морьдыг маань харахаар ирцгээж байв.
-Таны дараагийн залгамж халаа болсон уяачид хэр бэлтгэгдэж байна. Хүүхдүүд моринд хэр дуртай вэ?
-Манайх хоёр хүүтэй. Нэг хүү Улаанбаатарт нөгөө нь хөдөө байна. Хөдөө байгаа нь моринд их сонирхолтой. Харин манай галд морины бөөн хоббитой 10 гаруй залуу бий. Зүүн талаас адуу авч ирэх юмсан, морьдоо сайн давхиулах юмсан гэж ярьсан хүмүүс л байх юм. Тэгээд зүүн, баруун талын морьдын уяа өөр учраас ялгаж таньж уях хэрэгтэй болох юм. Ядаж л зүүн зүгийн морины ул туруу нь нимгэн учраас манай эндхийн хатуу газрын аяыг даах уу гэх мэт. Зүүн зүгийн морьд хоёр жил болоод нутагшдаг юм байна лээ.
-Хүүгийн нэртэй морьд уралдаад эхэлсэн үү?
-Хүүгийн нэртэй морьд уралдаад эхэлсэн.
-Хэн билээ?
-Миний хүү Алтангэрэл
-Цол хэргэмд хүрсэн үү?
- Хүрээгүй. Энэ жил Цэцэг сумын багийн баярт хоёр морь айрагдуулсан. Жижиг наадмуудаас бол айрагтайгаа. Түүнээс биш аймаг, сумын наадамд амжилт гаргаагүй байна.
-Танай галаас ирээдүйд энэ л сайн уяач болох юмдаа гэж тоогдож байгаа ямар залуус байна бэ?
-Манай галын залуусыг сайн, муугаар нь ялгах аргагүй. Бүгд л нэг уяан дээр бөөгнөрч морьдоо уядаг. Бүх уяач суманд айраг, түрүүтэй.
-Гал байгуулахаас өмнө танай багаас ямар уяачид, яаж наадаж байв?
-Манай Оршихын халтар морь 1970 хэдэн онд Тонхил сумандаа түрүүлж байсан юм байна лээ. Мөн аварга Самдангийн цагаан шийртэй хүрэн морь, цагаан шийртэй хээр морьд сумандаа айрагдаж байсан. Алтайн-Оргил багийн Мөөнөөгийн бор морь мөн Тонхил суманд хоёроос гурван жил айрагдаж байсан. Тэгээд дурдаад ирвэл Сэрээтэрийн алаг, Балжиннямын алагууд гээд хурдан морьдууд их байсаан.
-Ер нь яг танай багийн нүүрийг тахалж байсан үе, үеийн сайн уяачдыг нэрлээч?
-Бүрдээ гэж хүн халтар морио олон жил давхиулсан гэдэг. Их сайн морьтой хүн л дээ. Мөн Улсын сайн малчин аварга Самдан, Сэрээтэр, Онон нар байна. Бас манайхны хэлдгээр шуудаг Баараагийн хээр морь Тонхилд гурван жил айраг, түрүүнд давхисан. Жамъян Шарав гэж хүний Яаав алаг хүлэг суманд бас сайн давхиж байсан гэдэг. Гялалздаг учраас Яаав алаг гэж мотоциклийн нэрээр нэрлэсэн байгаа юм. Аймгийн Алдарт уяач Батхүүгийн адуунууд Тонхил суманд бас л айрагдаж байсан. Ийм хүмүүс байна.
-Заяахүү ахаа миний асуух асуулт энд хүрээд жаргаж байна. Таны ярихыг хүссэн зүйлээс үлдээсэн байж магадгүй. Та ярьж болно?
- Би нэмж хэдэн сайхан уяачийн нэрийг дурдмаар байна. Тухайлбал, манай хадам аав Гомбосүрэнгийн хүү аймгийн Алдарт уяач Лувсандорж “Буган халиун” галдаа морио уяад сайхан амжилт гаргаад байж байна. Хүргэн Бат-Очир баруун бүс болон 90 жилийн ойд ирж галынхаа нэрээр морьдоо уралдуулсан. Мөн Цолмон гэж залуу морьдоо сайн уяж байна.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүлийн Говь-Алтай аймгийн тусгай дугаараас...
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна