Говийн бүсэд эхний 10-т хурдалсан соёолонгууд

Сэтгүүлч
2023 оны 3-р сарын 10 -нд

Дундговь аймагт болсон говийн бүсийн уралдааны соёолон насанд эхний 10-т хурдалсан хүлгүүдийг танилцуулъя. 

1.Дундговь аймгийн Хулд сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Сосорын Мөнхбатын хул.

2.Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Батмөнхийн Батбаатарын хул халзан.

3. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уугуул Цулын Даваасүрэнгийн хул.

4. Хөвсгөл аймгийн Цэцэрлиг сумын харьяат, МУ-ын Манлай уяач Гончигбатын Батболдын хээр.

5.Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Баасансүрэнгийн Лхагвадоржийн хүрэн халзан.

6. Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул Наранхүүгийн Дөлгөөний халиун.

7.Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат Өлзийхүүгийн Шижирийн хар.

8. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат, Мөнхсаруулын Нямсүхийн хээр.

9.Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат Жамсрангийн Сайнхүүгийн хүрэн.

10.Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат аймгийн Алдарт уяач Дэмчигийн Ганбатын ам цагаан хар. 

Б.Хастөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна