“Дэлхийн монгол” өргөмжлөл эздэдээ очлоо

А.Тэлмэн
2012 оны 3-р сарын 07 -нд

“Дэлхийн монгол” өргөмжлөл эздэдээ очлоо

“Өдрийн шуудан” сонин, онлайн хөтөч www.top.mn хамтарч зохион байгуулсан, улиран одсон туулай жилд МонголУлсынхаа нэрийг дэлхийн тавцанд дуурсгасан үйлс бүтээж, амжилт гаргасан байгууллага, иргэдийг “Дэлхийн монгол” хэмээн алдаршуулан өргөмжлөл гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр болж өндөрлөлөө. Санал асуулгын хүрээнд олон нийтийн зүгээс дэвшүүлсэн нэрсийг олон нийтийн төлөөллөөс бүрдсэн шинжээчдийн багийн дүгнэлтээр баталгаажуулж таван байгууллага, дөрвөн иргэнд “Дэлхийн монгол” цом, өргөмжлөлийг нь гардуулсан юм.

Монголын нэрийн хуудас Морин хуурын чуулга, дэлхийн шилдэг үйлдвэр “Эрдэнэт”, эртний хосгүй олдвор нээгч эрдэмтэн Л.Эрдэнэболд, Азийн шилдэг байгууллага ИНЕГ, бие нь гадаадад ч, сэтгэл нь эх орондоо гарамгай балетчин Д.Алтанхуяг, бөхийн домгуудыг бүгдийг нь дуудсан тамирчин бизнесмэн Х.Баттуул, дэлхийгээр тархсан монголчуудын мэдээллийн гүүр www.orloo.com, амжилтаа бататгасан монгол компани “Энержи ресурс”, дэлхийд танигдсан монгол мэргэжилтэн, Хөрөнгийн биржийн удирдах зөвлөлийн дарга Б.Болд нар ийнхүү “Дэлхийн монгол” цом, өргөмжлөл гардан авлаа.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна