ТОД МАГНАЙ ПОДКАСТ №106: НИЙСЛЭЛИЙН АЛДАРТ УЯАЧ Б.ПҮРЭВ-ОЧИР

Сэтгүүлч
2023 оны 1-р сарын 30 -нд

Хурдан морь сонирхогч, үзэгч та бүхэнтэй уулзах эрхэм бол Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уугуул, Нийслэлийн Алдарт уяач Батсайханы Пүрэв-Очир байх болно.

2013 он буюу могой жилийн улсын шилдэг залуу уяачаар тодорч байсан тэрээр буурал дээдсээ залгамжилж, буянт хүлгүүдээ хурдлуулж яваа удам дамжсан уяач юм.
АХ-ын 29 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэлд хул шүдлэнгээ айргийн дөрөвт хурдлуулсан Ж.Тавхай бол түүний өвөөгийн авга ах.
1981 онд АХ-ын 60 жилийн ойгоор хүрэн морио айргийн тавд хурдлуулсан Хамбын Чунаг бол өвөөгийнх нь төрсөн ах.
Харин манай зочны хувьд бага балчир насандаа Зууны Манлайн алдарт Өндөр зулаас эхлээс хурдан хүлгүүдийг унаж хурдлуулж явсан бол өдгөө Нарт хонгор тэргүүтэй шандаст хүлгүүдийн уяаг тааруулж буй билээ.


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна