ТОД МАГНАЙ ПОДКАСТ №105: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Г.ЭНХ-АМГАЛАН

Сэтгүүлч
2023 оны 1-р сарын 20 -нд

Долоо хоног тутмын "Тод магнай" подкастын №105 дахь дугаарын зочин бол Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат аймгийн Алдарт уяач Гомбожавын Энх-Амгалан байх болно.

Хаа ч хурдалдаг Халзан нутгийн цуутай хурдны нэг Гоосой удмын адууг цогцлоогч Алдарт уяачийг морь сонирхогчид эчнээ таних байхаа.
Дөрөв түрүүлж, долоо аман хүзүүдэн, нэг айрагдсан Гоосой хэмээх хурдан хүрэн азарганы эцэг нь Готовын Моононгийн хээр бол эх нь Жина адуу болдог гэнэ лээ.
Энэ удмаас төрийн наадмын түрүү Ш.Адьшаагийн хонгор соёолон, улсын наадамд айрагдсан Цэмпилийн хүрэн азарга, цуут хурдан Цахиур хул зэрэг хүлгүүд тодорсон байдаг.
Эдгээр болон бусад хурдан хүлгүүд хийгээд, Гоосой хэмээх бэсрэг угшлын талаар эрхэм Алдарт хэрхэн хуучилсаныг хүлээн авч үзнэ үү.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна