​ ХААДС-ГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛД ХАМРАГДСАН ИРГЭДИЙН АНХААРАЛД

Сэтгүүлч
11-р сарын 20 -нд

Хөдөө аж ахуйг дэмжих сан нь  /хуучнаар Буудай сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сан/ техник тоног төхөөрөмж, хүлэмж, жимс жимсгэнийн суулгац, үрийн буудай, шатахуун, ургамал хамгаалах бодис, бордоо зэргийг хөдөө аж ахуй эрхлэгчдийг  дэмжих зорилгоор хөнгөлөлтэй зээлээр олгодог. Энэхүү зээлд хамрагдсан иргэн, аж ахуй нэгж байгууллагууд үндсэн зээлийн төлбөр болон графикт төлбөрөө хугацаандаа төлнө үү.

Дансны дугаар: Төрийн сан банк-10090001932

Данс эзэмшигч:  Хөдөө аж ахуйг дэмжих сан

Гүйлгээний утга: Зээл авсан харилцагчийн Овог нэр, регистрийн дугаар, зээлийн утгыг тодорхой бичнэ.

Зээлийн төлбөр төлөлтийн хугацаа хэтэрсэн тохиолдолд Монголбанкны зээлийн мэдээллийн санд “муу” зээлдэгчээр бүртгүүлэх болсныг анхаарна уу.

Түүнчлэн, зээл төлөлтөд гүйлгээний утга дээрх зээлдэгчийн нэр, регистрийн дугаар зөрсөн тохиолдолд тухайн зээл нь хасагдахгүй тул төлбөр төлсөн баримттай “Хөдөө аж ахуй дэмжих сан”-гийн байранд ирж тооцоо нийлнэ үү.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна