Уяач Л.Доржбат: Манай сумын 50 жилийн ой өргөн болж, өглөө салсан хүмүүс тааралгүй орой болгож байсан гэдэг


Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат Л.Доржбат уяачийн ярилцлагыг хүргэж байна.
-Хоёулаа ярилцлагаа хэрхэн морь уяж эхэлсэн дурсамжаар тань эхэлье?
-Би 1960 хэдэн оноос хурдан морины уяанд оролцож, аав, ах нартаа тусалдаг болсон. Түүнээс өмнө намайг хүнд биетэй гээд морь ердөө унуулдаггүй байсан юм. /инээв/ Гэхдээ морь эргүүлэх, тарлах, адуунд явахад хүнддэнэ гэж байх биш. Адуунд бол явдаг л байсан. Сүүлд 1977 онд цэргээс халагдаж ирээд өрх тусгаарлахад манай үеэл ах надад хулгар зээрд халзан даага өгсөн юм. Түүнээс хойш би морь уяж байна. Гэхдээ дагнан уяж чадаагүй ээ. 40-өөд жил морины комиссын ажил хийсэн. Төрд алба хашиж байгаа хүн чинь цаг наранд хавчигдана шүү дээ.
-Тэгээд идэвхтэй морь уясан нь хэзээ вэ?
-1977-1987 он хүртэл 10-аад жил. Залуу цагт ядрах зүдрэхийг мэдэх биш. Аав маань гайгүй хурдан удмын адуутай хүн байсан. Хадам эцэг ч бас хурдан, хурц адуутай. Энэ хоёрын дундаас өөрт оногдсон адуунуудаа уяж, сумын наадмаас нэг түрүү, 13 айраг авсан байдаг юм. Яг үнэндээ ах нь гарч уралдаж байгаагүй ээ.
-Аав тань хурдан удмын адуутай байсан гэлээ. Морь уядаг байсан уу?
-Манай өвөөгийн аав Цэрэнпунцаг жонон гэдэг хүний хар морь улс хувьсгалын 25 жилийн ойгоор айрагдсан гэдэг. Манай өвөө болох Минжүүр гүн ч бас төрийн наадамд морь айрагдуулж байсан хүн. Энэ амжилтынх нь тухай А.Баярмагнай гуай, Д.Даваахүү нарын номонд бий дээ. Миний эцэг төрд алба хашиж байсан болохоор морь уях боломж тааруухан байж. Харин миний эцгийн үеэл ах Чогсомжав улс хувьсгалын 60 жилийн ойгоор соёолон цавьдар морио айрагдуулж байсан.

-Би яагаад танай дээдчүүлийг асуугаад байна гэхээр адуу бол хийморьтой амьтан. Адууны буян хэдэн үеэрээ барагддаггүй гэж удамтай уяачид ярьдаг юм билээ.
-Яг үнэн. Би бас залбирч л явдаг юм. Өвөг дээдсийн минь ач буян шүү дээ.
-Таны хувьд морь уяж, сумын наадмаас нэг түрүү, 13 айраг авсан гэхээр чамлахааргүй амжилт үзүүлжээ. Сумын наадам бол төрийн наадам. Тиймээс төрийн наадмаас айраг, түрүү авчирч, амжилт гаргасан хурдан хүлгүүдээ танилцуулаач?
-Анх тусдаа гарахад үеэл ах зээрд халзан даага өгсөн гэсэн шүү дээ. Тэрхүү азарганы анхны төл цавьдар үрээг уяад 1987 онд дааганд нь зургаагаар, шүдлэнд нь наймаар давхиулаад, 1989 онд хязаалан үрээ аман хүзүүдүүлж байлаа. 1990 онд соёолонд нь дөрөвт давхиулсан. Түүнээс хойш сумын наадмуудад айрагдаж л байсан, түрүүлээгүй. Миний урдаа барих хурдан хүлгүүдийн нэг нь энэ. Түүний дараа 1992 онд манай суманд эрчим хүчний 70 жилийн ой болж, миний уясан даага түрүүлсэн. Түүнээс хойш морь уясангүй. Тэр нэг жил үеэл маань “Чи Сүхбаатар яваад ирээч” гээд гуйлаа. Түүний хувьд Улаанбаатар хотынх, огт морь мэддэггүй хүн. Ингээд бид хоёр 2010 оны намар Сүхбаатар яваад хоёр азарга, нэг унагатай гүү, нэг шүдлэн үрээ авчирсан. Хойтон жил нь би ээлжийнхээ амралтыг аваад, нөгөө хэдээсээ уялаа. Нөгөө найз маань хотоос хэрэгтэй гэснийг явуулаад байгаа. Олон жил морь уяагүй болохоор Отгонсүрэнгийнхтэй айл бууж, том хүү Алтаншагайгаар нь туслуулаад өөрөө уясан. Тэгээд хавчиг хул азаргаа тавд, нөгөө хул азаргаа зургаад, зүүн урдаас авчирсан шүдлэн үрээгээ аман хүзүүнд, авчирсан даагаа зургаад, өөрийн хул шүдлэнгээ долоод тус тус давхиулсан даа. Би үүнийгээ хувьдаа дажгүй амжилт гэж бодож байгаа. Түүнээс хойш морь уяж чадахгүй байсаар энэ жил тэтгэвэртээ гарлаа. Хойтон жилээс хурдан морины сүүл боохыг бодно доо.
-Сумын хурдан морины комисст хэдэн жил ажилласан юм бэ?
-Хөдөө орон нутагт морьдоо бүртгүүлэх, мордуулах, бай шагналыг нь гардуулах гээд бүх ажилд 4-5 хүн л зүтгэдэг. Миний хувьд морины комиссын даргын ажлыг 20 жил хийсэн. Бас 20 хэдэн жил морины комиссын гишүүнээр ажиллалаа.
-Сумын баяр наадмын энэхүү 40-өөд жилийн түүхийг та эчнээ мэдэх юм байна. Энэ 40 жилийн хугацаан дахь онцлох наадмуудыг дурдаач?
-Манай сумын 50 жилийн ой байна. Тэгэхэд би 16-17 настай хүүхэд байсан. Хүн морь ихтэй том наадам болдоггүй байсан цаг л даа. Харин тэр наадамд өглөө салсан хүмүүс орой болтол тааралгүй, гэртээ харьсан хойноо уулзалдсан гэж ярьдаг юм. Мөн тэр наадамд улсад түрүүлж айрагдсан алдар цуутай хурдан хүлгүүд ирж уралдаж байлаа. Азарганд Гарамжав гуайн хар түрүүлж, их насанд Данзанням гуайн хээр, соёолонд манай сумын шар Жамсран гэдэг хүний хонгор халзан түрүүлж байсан юм даг. Олон газрын хурд чуулсан тэр наадмаас манай сумынхан нэг түрүү, нэг айраг л хүртэж байлаа.

-Хэний ямар морь айрагдсан юм бэ?
-Их насанд Шаравдоржийн зээрд морь гуравт орсон. Бусад нь дандаа гадны айраг, түрүүний морьд байсан.
-Аргагүй том наадам болжээ. Ингэхэд танай хүүхдүүд моринд хэр сонирхолтой байна. Уях янз байна уу?
Манай хүүхдүүд надтай цуг уядаг байсан. Сүүлийн жилүүдэд хот хүрээгээр яваад, ажлын зав чөлөө нь болохгүй байх шиг байна.
-Та бүхний морь уях үйлсэд тань амжилт хүсье. Уясан морьд нь хурдан байх болтугай.
-Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүлийн Төв аймгийн тусгай дугаараас...
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
-
10-р сарын 28 -нд Өвгөн ноён М.Пүрэвжавын нэрэмжит уралдаануудын нэг…
-
2023 оны 10-р сарын 17 -нд Өнөө жил яах бол...
-
2023 оны 10-р сарын 09 -нд Сумын Алдарт уяач О.ДАШЗАВ: Сумынхаа наадмын айрги…
-
2023 оны 10-р сарын 08 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
-
2023 оны 10-р сарын 06 -нд Сумын Алдарт уяач Б.Пүрэвбат: Гурван азаргаар одто…
-
2023 оны 9-р сарын 19 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
-
2023 оны 9-р сарын 19 -нд Аймгийн Алдарт уяач Д.Дамдиндорж: Азаргыг их тамир…
-
2023 оны 9-р сарын 18 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан дааганууд
-
2023 оны 9-р сарын 18 -нд Аймгийн Алдарт уяач О.Үнэнбор: Өөрсдийнхөө нэр дээ…
-
2023 оны 9-р сарын 10 -нд Нутагтаа наадах хүслээр нэгэн сайн хүлэгтэй учирса…
-
2023 оны 9-р сарын 10 -нд Уяач Д.Цолмон: Уяач хүн зөв бодолтой байвал морь н…
-
2023 оны 9-р сарын 10 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан шүдлэнгүүд
-
2023 оны 9-р сарын 01 -нд Бага адууг ирлэгч Батмөнхийн Булгадай
-
2023 оны 9-р сарын 01 -нд Сумын Алдарт уяач Н.ДАШДОНДОГ: Уралдвал сайн төлүү…
-
2023 оны 8-р сарын 29 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан хязаалангууд
-
2023 оны 8-р сарын 28 -нд Ёсыг сахисан ууган шавь
-
2023 оны 8-р сарын 22 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан соёолонгууд
-
2023 оны 8-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Л.Лхамжав: Малчин сумын ойгоор…
-
2023 оны 8-р сарын 18 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан их насны морь…
-
2023 оны 8-р сарын 18 -нд Уяач Р.Баатарцогт: Унаган хонгор халзан үрээ маан…
-
2023 оны 8-р сарын 18 -нд Адуу өөрөө эзнээ сонгодог
-
2023 оны 8-р сарын 16 -нд Сумын Алдарт уяач Д.Баярсайхан: 13-тай мориноос …
-
2023 оны 8-р сарын 16 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан азарганууд
-
2023 оны 8-р сарын 15 -нд Түрүүлэх морь надад бий...
-
2023 оны 8-р сарын 13 -нд Хангайн бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 12 -нд "ТОД МАГНАЙН ЗОЧИН" НЭВТРҮҮЛЭГ №2: МУ-ЫН АЛДАРТ УЯ…
-
2023 оны 8-р сарын 12 -нд Төвийн бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 10 -нд Зүүн бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 10 -нд Баруун бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 02 -нд "Монгол магнай" уралдаанд түрүүлж, айрагдсан хүлгү…
-
2023 оны 8-р сарын 02 -нд Хантайшир уулын аймгийн 100 жилд түрүүлж, айрагдса…
-
2023 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсийн сонгомол ангилалд түрүүлж, айрагдсан х…
-
2023 оны 7-р сарын 29 -нд "ТОД МАГНАЙН ЗОЧИН"-МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ Д.БАТЧУЛУУН
-
2023 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Д.Бат-Эрдэнийн хул даага түрүүлжээ
-
2023 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Д.Жаргалсайханы халтар хязаалан түрүүлж…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсийн сонгомол бага насны ангилалд Т.Баянд…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд Г.Мөнхсайханы хээр даага түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсэд Д.Очирсүрэнгийн халтар даага түрүүллэ…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд Р.Цогтбаярын хээр хязаалан түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Д.Дагвадоржийн өсгий цагаан зээрд даа…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсэд П.Батсайханы зээрд морь түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Ж.Дэмбэрэлсайханы буурал морь түрүүлл…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд С.Гантулгын зээрд соёолон түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлж, ирэ…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсийн сонгомол дээд насанд Д.Ганзоригийн х…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд Янгугийн хул шүдлэн түрүүлжээ
-
2023 оны 7-р сарын 27 -нд Баруун бүсэд Ч.Батжаргалын Зээрэн зээрд соёолон тү…
-
2023 оны 7-р сарын 27 -нд Зүүн бүсэд Ж.Алтанхуягийн хээр шүдлэн түрүүлжээ
-
2023 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Манлай уяач Л.Дуламсүрэнгийн хээр тү…
102.89.22.40
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Reply