УРАЛДААНЧ Б.БАТТӨР: АНХ УДАА УЛСАД УРАЛДАЖ, ХОЁР ДАХЬ АЙРГАА АВЛАА

Сэтгүүлч
2022 оны 10-р сарын 24 -нд

Баяр наадмын хурдан соёолонгийн уралдаанд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн харьяат З.Жавхлан, уралдаанч, найман настай Буянтогтохын Баттөр нар одтой наадлаа. Хүүгийн хувьд 7-р сарын 10-нд  Улаанбаатар хотын Баянгол дүүргийн харьяат, Д.Батбаярын хул үрээг аман хүзүүнд хурдлуулсан амжилтаа ийнхүү соёолонгийн айргаар ахин бататгасан нь энэ байлаа.

 -Баяр хүргэе. Сайхан наадаж байна даа, тийм ээ.

-Тийм ээ, сайхан наадаж байна. Та сайхан наадаж байна уу?

-Сайхаан. Ахиад айрагдлаа. Энэ наадмаар хэдэн насны морь унаж байна вэ?

-Улсынхаа наадмаар бүх нас унаж байна. Хурдан морь унаад гурав, дөрвөн жил болчхож. Гэхдээ улсын наадамд анх удаа  оролцож байгаа маань энэ. Үүний өмнө шүдлэн унаж, аман хүзүүнд давхиулсан. Тэр өдөр түрүүлнэ гэж бодсон ч хараахан чадаагүй.

-Өнөөдөр бороо ороод зам халтиргаатай байлаа. Ийм үед яаж уралдах ёстой вэ?

-Тийм ээ, зам хальтиргаатай байлаа. Амаа татаж л явлаа.

-Анх удаа уралдаж байгаа шүү дээ. Айсан уу?

-Яалаа гэж, айгаагүй ээ. Харин ч гоё байлаа.

-Аав нь уяач хүн. Юу гэж захисан бэ?

-Жолоогоо сайн барьж, болгоомжтой яваарай гэж хэлсэн.

-Манлай аавын уралдаанч хүү. Аавынх нь ажил чамд таалагддаг уу?

-Гоё шүү. Би аавынхаа ажлаар үнэхээр их бахархдаг. Аав маань ажлаа сайн хийдэг болохоор Монгол Улсын Манлай уяач болсон гэж боддог. 

-Аав нь сайн уяач уу?

-Тийм ээ, сайн уяач.


-Ер нь уралдаанч хүүхдийн ажил ямар онцлогтой вэ?

-Уралдаанд оролцох гэж олон хүн удаан хугацаанд бэлтгэдэг. Тийм болохоор би хичээх ёстой. Уралдахдаа морио сайн барьж яван, бас сайн мэдрэх хэрэгтэй.

-Аль сургуулийн хэддүгээр ангид сурдаг юм бэ?

-Багахангай цогцолбор сургуулийн гуравдугаар ангид орно.

-Ярилцсанд баярлалаа. Дүүдээ сурлага, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсье. 

П.Ундраа

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 197.211.63.67

    Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    Reply