Аймгийн Алдарт уяач Х.Бадамсэрээжид: Нэг жилд найман түрүү, 10 айраг хүртэж байлаа
Сургуулийн нээлтийн баярт саарал даагаа аман хүзүүдүүлж анхны айргаа хүртсэн хэмээн ярих энэ эрхмийг Х.Бадамсэрээжид гэдэг. 1979 оны долдугаар сарын 8-нд айлын ууган хүү болон мэндэлжээ. Унаган махтай, гартаа бяртай түүнийг “өвөөгөө дуурайсан бөх болох хүү” хэмээн нутгийнхан өхөөрдөх бөгөөд Х.Бадамсэрээжид ч гэсэн урмыг нь хугалсангүй. Өөрийн сумандаа хоёр, зэргэлдээ Манлай суманд нэг түрүүлжээ. Ийн багаас уран мэхийг уралдуулж, хүчийг үзүүлж явсан тэрээр 2003 оноос хүлгийн хийморьт сүсэглэн, уяачийн жаргалд шунах болсон байна. Тэрээр энэ тухайгаа:
-2003 онд анхны айргаа хүртэж байжээ. Хэзээнээс хурдан хүлгийн уяа сойлго тааруулах болсон юм бэ?
-2000 онд Оюу толгойд ажиллахын зэрэгцээ морь уях болсон. 2004 оноос хойш Очирын Гантулга гэж уяаны эрдэм зааж өгсөн багштайгаа нийлэн морь уяж байна. Багш саяхан бурханд одчихлоо.
-Уулзсан уяачдын ихэнх нь удам дамжсан эрхмүүд байна. Таны хувьд?
-Би тэмээчин айлын хүүхэд. Ээж минь олон жил тэмээ малласан. Би эхээс гурвуулаа. Айлын ууган хүү. Хоёр дүү маань мал малладаг. Манай удмын анхны уяач нь би. 2004 онд багштайгаа уулзсанаас хойш моринд хорхойсч уяж эхэлсэн дээ.
-Багадаа морь унаж байв уу?
-Ганц удаа л Эрдэнэбаяр гэдэг хүний будан морийг унаж арханаар давхиулсан. Махлаг барилддаг хүүхэд байсан болохоор баргын хүн надаар морио унуулахгүй л дээ. Удам судар гэж яривал миний өвөө Тангадын Мөнхнасан гэж сумын заан хүн байсан. Өмнөговь аймгийн намын ажлыг олон жил хийсэн дээ. Өвөөгийнхөө залгамж болж бага балчиртаа Ханбогд сумандаа хоёр, Манлайд нэг түрүүлж байлаа. Сүүлд сумын аваргаар хоёр, гурван ч удаа байр эзэлж, сумын начин цол хүртсэн.
-Амжилтын цувааг тань харахад морь уяж эхэлснээс хойш 2013 оныг хүртэл айраг алдалгүй наадаж.
-Ер нь сайн нааддаг байсан шүү. Нэг жил найман түрүү, 10 айраг хүртэл авч л явлаа. Анх даагаар эхэлж, сүүлдээ бүгдийг нь жигд сайн уяхыг боддог, тэгж ч уядаг байсан. Жилд зургаан насны адууг давхцуулаад л уяна. Барагцаагаар 20-иод адуу уяад тавихыг нь тавьж, уралдуулахыг нь уралдуулахад нэлээд их айраг, түрүү хүртдэг байсан шүү. Энэ бүхэн сайн багшийн ач л даа.
2007 он. Өмнөговь аймгийн баяр наадамд Сүмбэр хүрэн шүдлэн аман хүзүү, Үнэгэн цэгээн айргийн гурав, Унаган хүрэн морь зургаалсан
-Шавийн эрдэм багшаас гэдэг. 2013 оноос хойш хэрхэн наадсан юм бэ?
-2014 онд Ханбогд сумын маань 90 жилийн ой тохиож, би уяаны морьдоо авч очоод Түвшинболдын Сүлдэн зээрд үрээг айрагдуулсан. 2015 онд Түвшинболдын Тогоруу халтарыг аймагт түрүүлгэсэн. Эрлийз дунд насны ангилалд. 2016 онд халтар үрээгээ Төв аймагт аваачиж уяад “Сэргэлэн хурд”-д гуравлуулж байлаа. 2015 онд сумынхаа наадмаар Могой хээр шүдлэн үрээ аман хүзүүдүүлээд, Од хар морио тавлуулсан. Ойрын жилүүдэд буюу 2016 оноос хойш морь уяагүй. Энэ жилээс уях санаатай, морьдоо тэжээгээд бэлдчихсэн чинь вирус гарчихлаа.
-Морь уялгүй өнжих болсон нь юутай холбоотой вэ?
-Ажил төрөл ихтэй, зав зай болж өгөхгүй юм. Дээр нь хоёр ч жил цаг муудлаа. Дундговийн Тагт руу нүүж явсаар байгаад нэг жил өнжсөн. Уржнан манай сум их гантай байсан учраас морь уяж амжаагүй. Харин багштайгаа хамтарч Хонингийн талд хоёр Алдартын мялаалга хэмээх сайхан наадам хийсэн. Манай бизнесменүүд, найзууд ивээн тэтгэж Алдартын мялаалга өргөн дэлгэр болсон.
-Өрөөл бусдын морийг уядаг бололтой. Шавь нар хэр амжилт гаргаж байна вэ?
-Түвшинболд сумын Алдарт уяач болсон. Босоо хээр үрээнээс нь гадна Элбэг хонгор морийг нь дааганаас нь авахуулаад уясан. Шүдлэн, соёолондоо, мөн бүдүүн морь болоод суманд гурав түрүүлсэн.
-Түрүүн Төв аймагт очиж “Сэргэлэн хурд”-д наадсан гэсэн. Өөр хаашаа явж наадсан бэ?
-2015 онд Түвшинболд, унаач хүүхэдтэйгээ гурвуулаа улс руу явсан. Эрлийз дунд ангилалд Түвшинболдынхоо Сүлдэн зээрдийг 25-аар давхиулсан. 110 үрээ уралдсан санагдана. Бас жороо морьдын уралдаанд шарга морь маань байр эзлээгүй ч, амжилттай оролцсон.
2006 он. Ханбогд сумын баяр наадамд айргийн гуравт хурдалсан Үнэгэн цэгээн шүдлэн, Дэмүүл арслангийн нэрэмжит уралдаанд аман хүзүүдсэн Сүмбэн хүрэн даага. Уралдаанч Э.Баянбаатар
-Улсын наадмын талаарх сэтгэгдлээсээ хуваалцаач.
-Өө, сайхан. Мундаг юм билээ. Хүйн долоон худагт очоод морио мордуулчихаад, жороо шарга морьтойгоо наадмын талбайгаар явж байхад омогших, огших мэдрэмж төрж байсан.
-Улсын бүсийн уралдаанд оролцдог уу?
-“Говьшанхын хурд”-д хоёр, гурван ч удаа очсон. 2011 онд нэг үрээ 21, их морь 31, хүрэн азарга 30 хэдээр давхисан.
-Хурдан адуутай нөхөрлөснөөс хойш хамгийн бахтай наадам хэзээ тохиосон бэ?
-2009 онд Өмнөговийн анхны бүсийн уралдаан болсон юм. Зарим нь хоёр Богдын наадам гэж ярьдаг. Зарим нь Сүмийн гүний наадам ч гэж ярьдаг. Тэр том наадмаас гурван түрүү, хоёр аман хүзүү хүртэж бахдалтай сайхан наадсан. Морь түрүүлж, айрагдахад хүүхэд их чухал. Намайг аймгийн Алдарт уяач болоход маш их хувь нэмэр оруулсан хүүхэд бол Энхжаргалын Баянбаатар. Одоо 20-той, Оюу толгойд ажилладаг том залуу болчихсон байна. Миний морьдыг олон жил унасан. Маш сэргэлэн цовоо хүүхэд байсан. Морь уялгүй өнжсөн бас нэгэн шалтгаан маань унаач хүүхдийн асуудал. Морь унах хүүхэдгүй 3-4 жил болсон. Өнгөрсөн жилээс дүүгийн хүүхэд Эрхэмжаргал, Соёмбоо нар маань морь унаж байна.
-Морьтны соёлыг түгээх үйлсэд нь амжилт хүсээд, дахин уулзахын ерөөл өргөе.
-Баярлалаа. Ерөөлөөр болог.
Гаргасан амжилтууд:
Саарал даага:
Удам угшил: Унаган саарал гүүний төл. Эцэг нь Баянхүүгийн саарал азарга
2004 онд шүдлэн: Ханбогд сумын 80 жилийн ойн баяраар айргийн гурав
2005 онд хязаалан: Ханбогд сумын баяр наадамд айргийн гурав
2006 онд соёолон: Сумынхаа наадамд айргийн тав
Хүрэн морь:
Удам угшил: Унаган адуу. Эцэг тал нь Оюунаагийн Толин хэмээх азарганы гурав дахь үе.
2004 онд даага: Ханбогд сумын 80 жилийн ойд айргийн гурав. Давхар уяагаар багийн баярт айргийн дөрөв
2007 онд соёолон: Ханбогд сумын баяр наадамд аман хүзүү
2009 онд: Сүмийн гүний наадамд түрүү
Сүмбэн хүрэн:
2013 он. Хүрмэн сумын 90 жилийн ойгоор айргийн дөрөвт хурдалсан Сүмбэн хүрэн азарга
Удам угшил: “Ажнай”-н Бат-Эрдэнийн өгсөн хонгор халзан азарганы төл. Эх нь Зоригтын унаган хүрэн гүү.
2006 онд даага: Манлай сумын хурц арслан Дэмүүлийн хөшөөний нээлтийн уралдаанд аман хүзүү
2007 онд шүдлэн: Өмнөговь аймаг болон Ханбогд сумынхаа баяр наадамд тус, тус аман хүзүүдсэн.
2008 онд хязаалан: Ханбогд сумын баяр наадамд түрүүлж, давхар уяагаар Талын улаан наадамд мөн түрүүлсэн.
2009 онд соёолон: Сумын хаврын уралдаанд айргийн гурав
2010 онд азарга: Хаврын уралдаанд аман хүзүүдэж, давхар уяагаар Ханбогд сумын баяр наадамд айргийн гуравт хурдалсан.
2012 онд: Сумынхаа баяр наадамд айргийн гурав
2013 онд: Өмнөговь аймгийн төвийн бүсийн уралдаанд айргийн тавд хурдалж, давхар уяагаар аймгийн баяр наадамд аман хүзүүдсэн. Дараа нь Хүрмэн сумын 90 жилийн ой, Ханбогд сумын баяр наадамд тус, тус айргийн дөрөвт хурдалсан.
Үнэгэн цэгээн:
Удам угшил: Эцэг тал нь Толингийн төлийн төл цэгээн азарга. Эх нь өөрийн унаган саарал гүү.
2006 онд шүдлэндээ Ханбогд сумын баяр наадамд айргийн гурав
2007 онд хязааландаа Номгон хайрханы тахилгад түрүүлж, давхар уяагаар Өмнөговь аймгийн баяр наадамд айргийн гуравт хурдалсан.
2008 онд соёолондоо сумын хаврын уралдаанд түрүүлж, давхар уяагаар Талын улааны наадамд аман хүзүүдсэн.
2009 онд хавчиг: Ханбогд хайрханы тахилга наадамд айргийн дөрөв
2010 онд: Ханбогд хайрханы тахилгад айргийн гуравт давхиж, давхар уяагаар Дэмчогийн хийдийн наадамд аман хүзүүдсэн.
2013 онд: Сумын хаврын уралдаанд түрүүлж, давхар уяагаар Ханбогд сумын баяр наадамд тавласан.
2007 он. Ханбогд сумын наадмаар сумын Алдарт уяач цолоо хүртсэний дараа. Уяаны багш Ц.Гантулга агсан, анд Т.Түвшинболд нарын хамт
Босоо хээр:
Удам угшил: Үнэгэн цэгээний дүү
2008 онд даага: Талын улааны наадамд түрүүлж, давхар уяагаар Ханбогд сумын баяр наадамд мөн түрүүлсэн. Дараа нь Манлай сумын наадамд айргийн дөрөвт хурдалж, Ханбогд сумын есдүгээр сарын уралдаанд түрүүлсэн.
2009 онд шүдлэн: Ханбогд хайрханы тахилгад түрүүлж, давхар уяагаар аймгийн зүүн бүсийн уралдаан буюу хоёр Богдын наадамд мөн түрүүлсэн.
Шагай саарал:
Удам угшил: Үнэгэн цэгээний дүү
2007 онд даага: Хаврын уралдаан, Ханбогд сумын баяр наадамд тус, тус айргийн дөрөв
2008 онд шүдлэн: 1000 ботгоны баярт түрүү
2009 онд хязаалан: Өмнөговь аймгийн зүүн бүсийн уралдаан буюу хоёр Богдын наадамд түрүү
Цэгээн үрээ:
Удам угшил: Хэнтий аймгийн Батноров сумын адуу.
Даагандаа суманд хоёр түрүүлж, хоёр айрагдсан бол шүдлэндээ суманд хоёр айрагдсан.
2013 онд хязаалан: Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын баяр наадамд айргийн тав
Хурдан хонгор :
Удам угшил: Эцэг тал нь сумын Алдарт уяач Баттулгын улаан буурал азарга. Эх нь Очирын унаган хүрэн гүү.
2010 онд даага: Манлай сумын мянгат малчин Базарын наадамд айргийн дөрөв
2011 онд шүдлэн: Баян-Овоо сумын баяр наадамд айргийн гурав
2012 онд хязаалан: Ханбогд сумын баяр наадамд түрүү
2013 онд соёолон: Цагаан сарын уралдаанд түрүү
"Тод магнай" сэтгүүлийн Ханбогд сумын тусгай дугаараас...
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна