Хөвсгөлийн бүсэд эхний 10-т хурдалсан азарганууд

Сэтгүүлч
2022 оны 9-р сарын 27 -нд

Хөвсгөл аймагт болсон хангайн бүсийн уралдааны цуврал мэдээлэл адуун сүргийн манлай азаргаар эхэлж байна. 


Азарга-70:

1. Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, Сэрээнэнгийн Гал-Эрдэнийн Нандин хонгор. Уралдаанч найман настай Б.Энх-Очир. 

2. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Л.Төмөрбаатарын хүрэн халзан. Уралдаанч найман настай Ц.Мягмардорж. 

3. Хөвсгөл аймгийн Рашаант сумын харьяат, аймгийн Алдарт уяач Ц.Амарсанаагийн хээр.Уралдаанч 11 настай Г.Дамдин-Очир. 

4. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, аймгийн Алдарт уяач Ц.Мягмардоржийн хул. Уралдаанч найман настай С.Алтанцоож.

5. Архангай аймгийн Хайрхан сумын уугуул Г.Буянхишигийн хонгор. Уралдаанч 10 настай Г.Азбаяр.

6. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, Артагийн Гантогтохын сартай хонгор. Дорнод аймгийн Баянтүмэн сумын угшилтай. Уралдаанч 13 настай А.Эрдэнэбилэг.

7. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Эрдэнэ-Очирын Эрдэнэсүхийн хүрэн халзан. Орхон аймгийн унаган адуу.Уралдаанч 13 настай Батсайханы Отгонбаяр.

8. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын аймгийн Алдарт уяач Сономын Гүнширийн халиун. Уяачийн унаган адуу. Уралдаанч 14 настай Отгонцэцэгийн Мөнхбат.

9. Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, аймгийн Харцага Лхагвасүрэнгийн Цолмонбаатарын хонгор. Хонгор азарга Төв аймгийн Сэргэлэн сумын унаган адуу бөгөөд 2021 онд Ховд аймагт зохион байгуулагдсан баруун бүсийн уралдаанд аман хүзүүнд хурдалж байсан. Өнөө жил улсын баяр наадамд 14-т  хурдалсан. Уралдаанч 13 настай Хадхүүгийн Итгэл.

10. Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ишванжилын Амарсанаагийн хүрэн халзан. Тосонцэнгэл сумын харьяат, аймгийн Алдарт уяач Сономын Гүнширийн унаган адуу. 2015 оны Ханхөхийн хурдад шүдлэн, 2021 оны Ховдын баруун бүсийн наадамд азарга айргийн тавд тус тус хурдалж байсан. Мөн 2019 оны “Хотгойдын хурд” уралдаанд хараахан айрагдаж чадалгүй зургаад давхиж байжээ. Уралдаанч найман настай Анхбаярын Хосбаяр. 

Т.Наранхүү, гэрэл зургийг Б.Батбаяр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна