38 сумын 16,3 мянган толгой малын ашиг шимийг нэмэгдүүлж байна

Сэтгүүлч
2022 оны 9-р сарын 22 -нд

ХХААХҮ-ийн сайдын 2021 оны 4-р сард гаргасан “Малын генийн санг хамгаалах, биотехнологийн ололтыг нэвтрүүлэх, хөдөлгөөн өрнүүлэх” тухай тушаалын дагуу 2022 оныг “Малын үржлийн ажилд биотехнологийн ололтыг нэвтрүүлэх жил” болгон зарласан билээ. Аяны хүрээнд хийгдэж буй цөөнгүй ажлын нэг Сэлэнгэ аймгийн 17, Дархан-Уул аймгийн дөрөв, Төв аймгийн 17 нийт гурван аймгийн 38 сумын малчин айл өрх, аж ахуйн нэгжийн 16,3 мянган толгой малын ашиг шимийг нэмэгдүүлэх юм.

Тодруулбал 8000 толгой үнээг мах, сүү-мах, сүүний чиглэлийн гойд ашиг шимт бухны үрээр, 8250 толгой эм хонийг махны болон нарийн, нарийвтар ноосны чиглэлийн арвин ашиг шимт хуцны үрээр зохиомлоор хээлтүүлэх ажлыг зохион байгуулж байна. 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна