Аймгийн Алдарт уяач Ц.Баянмөнх: Аймгийн 70 жилд нэг удмын хоёр соёолон айрагдсан


Онд сайхан ороод, уяа сойлго нь зөв байсан ч тэр өдрийн аз өм гийхгүй л бол айрагт багтдаггүй учраас морь уях гэдэг тэвчээр шалгадаг спорт. Хэдэн арав, хэдэн зуун хүнээс тав нь баяр бахдалыг мэдэрдэг босго өндөр энэхүү спортоор хичээллэж, басхүү аз од нь гийн амжилт гаргаж яваа уяачдын нэг нь Их булаг нэгдүгээр багийн харьяат, аймгийн Алдарт уяач Цэрэнжавын Баянмөнх юм. Хязааланд нь авсан хонгор азарга соёолондоо Засгийн газрын тогтоолт бүсийн уралдаанд айрагдан Сүхбаатар аймгийн Онгон сумын хүүг Монгол даяар зарлуулсан билээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Уяачийн баяр жаргалыг эдлүүлсэн он жилүүдийн нэг нь 2012 он байсан болов уу хэмээн бодож байна. Учир нь тэр жил та Засгийн газрын тогтоолт бүсийн уралдаанд аз хийморийн бэлгэдэл соёолон насны морь айрагдуулсан. Тэр сайхан наадмын дурсамжаар ярилцлагаа эхэлье.
-Сүхбаатар аймаг байгуулагдсаны 70 жилийн ой, Алтан овооны тахилга зүүн бүсийн уралдаанд миний хонгор соёолон айргийн гуравт хурдалсан. Та бүхэн санаж байгаа бол тэр жил бороо хур элбэгтэй байсан шүү дээ. Аймаг явдаг зам усанд автаад байсхийгээд машин шаварт суучихаад жаахан сандарсан шүү.
-Уралдаандаа амжихгүй болох вий гэж үү?
-Аан тийм. Дээр нь хавраас эхлээд нэлээд хэд уралдчихсан нимгэн азарган соёолонтой явсан тул бороонд нороод мултарчихвий гэсэн айдастай. Нэмнээ салгалгүй байсаар урд өдөр нь очсон.
-Нээрэн айхтар бороотой жил байсан шүү.
-Хэлээд яахав. Өглөө нэмнээг нь аваад харсан хоол унд нь таараад их аятайхан болчихсон байсан юм. Тэгээд хонгор азаргаа айрагдчих юм шиг санасан нь зөв байсан байна лээ.
-Хавраас эхлээд хэд уралдсан байсан юм бэ?
-Дарьгангын овооны бага тахилгад гуравлаад, Асгатад болсон уралдаанд аман хүзүүдсэн. Бүсэд уралдуулах зорилготой байсан тул сумынхаа наадамд уралдуулалгүй аймаг явсан гэхээр гурав дахь уралдаан нь юм байна. Зүүн бүсийн дараа Нүдэн багийн уяачдын наадамд түрүүлсэн.
-Соёолон хүртлээ хэд айрагдаж, түрүүлсэн азарга вэ?
-Наран гаралтай адуу. Би хязааланд нь аваад бригадын нээлтэнд уралдуулж айрагдуулаад, маргааш нь сумандаа болсон соёолонгийн уралдаанд таваар оруулсан.Надад ирэхээсээ өмнө хязааландаа Наранд болсон уралдаанд нэг айрагдсан гэж дүү маань ярьж байсан юм байна. -Авмал адуу юм байна. Удам, угшлынх нь тухайд лавшруулсан уу?
-Наран сумын Шинээ гэдэг хүний адуу гэнэ лээ. Аймгийн 70 жилд тавд орсон хээр азарга соёолонтой нэг удамтай гэж байсан. Би нарийн асуугаагүй.
-Соёолонгоосоо хойш ямар амжилт үзүүлсэн бэ?
-Хавчигтаа эндчихсэн юмаа. Хонгор азарга ороо багатай, гүү хураадаггүй адуу байсан. Би нэг гүү өгөөд ганц охин төл авсан.
-Харамсалтай л юм. Баянмөнх Алдарт өөр ямар хурдан хүлгүүдээр наадаж байсан бэ?
-1995 онд сум байгуулагдсаны 70 жилийн ойгоор Адъяа даргаас авсан аавын хонгор азарганы төл хоёр үрээг айрагдуулсан. Хар соёолон, хонгор шүдлэн тус тус гурваар давхисан байгаа (ширээн дээрх сумын наадмын цуваа руу заав).
-Тийм байна, Ц.Баяраа гэдэг хүний нэр дээр айрагдсан байна.
-Тийм манай ах байгаа юм. Манай аав Адъяа дарга гэж хүнээс хонгор азарга аваад 1983 онд аман хүзүүдүүлж, 1986 онд гурваар давхиулж байсан юм. Тэдний төлүүд. Хонгор шүдлэнгийн эх нь хээр, харин хар соёолонгийнх нь халтар гүү байсан. Энэ хоёроос гадна 2012 онд сумын наадамд хээр азарга таваар давхиулсан байгаа. Тэр хээр азарга Уулбаяны бүдүүн Шагдар гэж хүний адууны угшилтай юм. Иймэрхүү л наадаж байсан хүн дээ.

Аaв Цэрэнжав хурдан хонгор азаргатайгаа
-Аавынхаа хонгор азарганы талаар жаахан дэлгэрүүлээч.
-Хонгор азарга Уулбаян сумын цоохор Лхамжав гэдэг хүний адуу.Тухайн үедээ өндөр ханш буюу 3500 төгрөгөөр авч байсан юм билээ. Гэхдээ хөөрхий манайд хурд тарьсаан. Түрүүний ярьдаг хоёроос эхлээд үр төлүүд нь ер нь давхисан шүү. Охин төлүүдийнх нь төл ч гэсэн хурдалсан.
-Үхэрчин Цэрэнжав гэж хүний нэрийг гаргасан өөр ямар хүлгүүд байсан бэ?
-Хонгор азарганаас өмнө морь уяж л байсан. Гэхдээ нэг их айрагдаж, түрүүлж сүйд болоогүй байхаа. Санаанд орохгүй байна. Бид эцэг эхээс 13-лаа. Таван хүүгийн гурав нь морь уяна. Баяраа гээд ах маань сумын Алдарт уяач цолтой. Нэг дүү маань хааяа морь уянаа.
-Хүүхдүүд тань уях юмуу?
- Би ганц хүүтэй, хүү маань морь уянаа. Надтай л цуг явж байдаг юм.
-Аав хүү хоёрыг хурдан хүлгийн босоо цагаан хийморь ивээх болтугай. Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
"Тод магнай" сэтгүүлийн Онгон сумын тусгай дугаараас
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Мягмар, 13:58 минут Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
-
Мягмар, 13:50 минут Аймгийн Алдарт уяач Д.Дамдиндорж: Азаргыг их тамир…
-
Даваа, 18:26 минут АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан дааганууд
-
Даваа, 10:53 минут Аймгийн Алдарт уяач О.Үнэнбор: Өөрсдийнхөө нэр дээ…
-
9-р сарын 10 -нд Нутагтаа наадах хүслээр нэгэн сайн хүлэгтэй учирса…
-
9-р сарын 10 -нд Уяач Д.Цолмон: Уяач хүн зөв бодолтой байвал морь н…
-
9-р сарын 10 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан шүдлэнгүүд
-
9-р сарын 01 -нд Бага адууг ирлэгч Батмөнхийн Булгадай
-
9-р сарын 01 -нд Сумын Алдарт уяач Н.ДАШДОНДОГ: Уралдвал сайн төлүү…
-
8-р сарын 29 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан хязаалангууд
-
8-р сарын 28 -нд Ёсыг сахисан ууган шавь
-
2023 оны 8-р сарын 22 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан соёолонгууд
-
2023 оны 8-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Л.Лхамжав: Малчин сумын ойгоор…
-
2023 оны 8-р сарын 18 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан их насны морь…
-
2023 оны 8-р сарын 18 -нд Уяач Р.Баатарцогт: Унаган хонгор халзан үрээ маан…
-
2023 оны 8-р сарын 18 -нд Адуу өөрөө эзнээ сонгодог
-
2023 оны 8-р сарын 16 -нд Сумын Алдарт уяач Д.Баярсайхан: 13-тай мориноос …
-
2023 оны 8-р сарын 16 -нд АХ-ын 102 жилийн ойд байтай давхисан азарганууд
-
2023 оны 8-р сарын 15 -нд Түрүүлэх морь надад бий...
-
2023 оны 8-р сарын 13 -нд Хангайн бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 12 -нд "ТОД МАГНАЙН ЗОЧИН" НЭВТРҮҮЛЭГ №2: МУ-ЫН АЛДАРТ УЯ…
-
2023 оны 8-р сарын 12 -нд Төвийн бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 10 -нд Зүүн бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 10 -нд Баруун бүсийн нэгдсэн цуваа
-
2023 оны 8-р сарын 02 -нд "Монгол магнай" уралдаанд түрүүлж, айрагдсан хүлгү…
-
2023 оны 8-р сарын 02 -нд Хантайшир уулын аймгийн 100 жилд түрүүлж, айрагдса…
-
2023 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсийн сонгомол ангилалд түрүүлж, айрагдсан х…
-
2023 оны 7-р сарын 29 -нд "ТОД МАГНАЙН ЗОЧИН"-МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ Д.БАТЧУЛУУН
-
2023 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Д.Бат-Эрдэнийн хул даага түрүүлжээ
-
2023 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Д.Жаргалсайханы халтар хязаалан түрүүлж…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсийн сонгомол бага насны ангилалд Т.Баянд…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд Г.Мөнхсайханы хээр даага түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсэд Д.Очирсүрэнгийн халтар даага түрүүллэ…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд Р.Цогтбаярын хээр хязаалан түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Д.Дагвадоржийн өсгий цагаан зээрд даа…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсэд П.Батсайханы зээрд морь түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Ж.Дэмбэрэлсайханы буурал морь түрүүлл…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд С.Гантулгын зээрд соёолон түрүүллээ
-
2023 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлж, ирэ…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Төвийн бүсийн сонгомол дээд насанд Д.Ганзоригийн х…
-
2023 оны 7-р сарын 28 -нд Хангайн бүсэд Янгугийн хул шүдлэн түрүүлжээ
-
2023 оны 7-р сарын 27 -нд Баруун бүсэд Ч.Батжаргалын Зээрэн зээрд соёолон тү…
-
2023 оны 7-р сарын 27 -нд Зүүн бүсэд Ж.Алтанхуягийн хээр шүдлэн түрүүлжээ
-
2023 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Манлай уяач Л.Дуламсүрэнгийн хээр тү…
-
2023 оны 7-р сарын 27 -нд Төвийн бүсэд С.Бямбасүрэнгийн хүрэн соёолон түрүүл…
-
2023 оны 7-р сарын 27 -нд Зүүн бүсэд Х.Гарьдмагнайн халиун соёолон түрүүлжээ
-
2023 оны 7-р сарын 27 -нд Баруун бүсэд Г.Шижирбаатарын шарга шүдлэн түрүүллэ…
-
2023 оны 7-р сарын 27 -нд Төв аймгийн Баяндэлгэр сумын 100 жилийн ойд түрүүл…
-
2023 оны 7-р сарын 27 -нд Асгат сумын баяр наадамд түрүүлж, айрагдсан хүлгүү…
-
2023 оны 7-р сарын 27 -нд Дөрвөн бүсийн уралдаануудад түрүүлж, айрагдсан аза…
Сэтгэгдэл бичигдээгүй байна