Төвийн бүсэд эхний 10-т хурдалсан шүдлэнгүүд

Сэтгүүлч
2022 оны 9-р сарын 13 -нд

Төвийн бүсийн хурдан шүдлэнгийн уралдаанд 103  хурдан хүлэг бүртгүүлж, хоёр нь хасагдан, гарааны зурхайгаас 101 нь эргэжээ. Ингээд эхний 10-т хурдалсан хүлгүүдийг танилцуулъя.


Шүдлэн-101:

1. Дорноговь аймгийн Сайншанд сумын уугуул Ц.Гантулгын хээр. Уралдаанч  Л.Билигбаатар.

2.Улаанбаатар хотын Налайх дүүргийн харьяат нийслэлийн Алдарт уяач Н.Батболдын бор хээр. Уралдаанч есөн настай Б.Бат-Очир.

3.Төв аймгийн Заамар сумын харьяат, аймгийн Алдарт уяач Чилхаагийн Уламбаярын зээрд халзан. Уралдаанч Н.Билигсайхан.

4.Архангай аймгийн Өгийнуур сумын уугуул, “Үүрийн од” ХК-ийн захирал Б.Үүрцайхын хүрэн халзан. Уралдаанч  11 настай Пүрэвбаяр.

5.Төв аймгийн Эрдэнэсант сумын уугуул Н.Өлзий-Оршихын хүрэн. Уралдаанч Я.Санчирболд.

6.Архангай аймгийн уугуул Төгсбаатарын загал. Уралдаанч П.Амартүвшин.

7.Архангай аймгийн Хотонт сумын уугуул, Манлай уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн хээр. Уралдаанч Отгонтэнгэр.

8. Улаанбаатар хотын Налайх дүүргийн харьяат М.Мэндбаярын сартай хүрэн. Уралдаанч Чинбат.

9. Завхан аймгийн Сонгино сумын уугуул Ю.Байгалийн Бүжин хонгор. Уралдаанч Б.Цэнгүүн.

10.Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул П.Бямбасүрэнгийн буурал. Уралдаанч Б.Бат-Эрдэнэ. 

Б.Хастөр, гэрэл зургийг А.Цэдэн-Иш


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна