УРАЛДААНЧ Б.БАТТӨГС: СОЁОЛОН ТҮРҮҮЛГЭЛЭЭ, ҮНЭХЭЭР БАЯРТАЙ БАЙНА

Сэтгүүлч
2022 оны 9-р сарын 13 -нд

2022 оны долоодугаар сарын 12-ны 07:00 цаг. Хүйн долоон худгийн дэнж хэдийнэ наадамчдын хөл дарагдчихаж. Жил жилийн хамгийн олон үзэгчтэй уралдаан бол соёолонгийн уралдаан байдаг даа. Энэ өдөр уяач эзэн, унасан  хүүхэд, уясан хүлгийн аз од нийлж, шандас шалган айргийн тавд багтдаг билээ.

Соёолон эргэлээ...

... Хулангийн удам соёолонгийн тоос хиймортой Хурдан хүлэг соёолонгийн хүдэс шимшигтэй Соёолон соёолон одтой адуу Соёолон соёолон адтай адуу...

Ийнхүү баяр наадмын хурдан морины  уралдаанд 250 соёолон уралдаж, 811 дугаартай, 10 настай уралдаанч хүү Б.Баттөгсийн унасан хурдан хүлэг түрүү магнайд баригдлаа. Бид түүний баяр наадмын сэтгэгдлээс хуваалцсанаа хүргэж байна.

-Баяр хүргэе.

-Баярлалаа.

-Хэдэн настай юм бэ? Олон жил морь унаж байна уу?

-Би 10 настай. Хоёр дахь жилдээ хурдан морь унаж байна.

-Өмнөх өдрүүдэд морь унав уу?

-Анх удаад улсынхаа наадамд оролцож үзлээ. Азарга 15-аар, хязаалан 16, шүдлэнд 13-аар давхиулж, сая соёолон түрүүлгэлээ. Үнэхээр баяртай байна.

-Томоохон бүсийн наадмуудад оролцож байв уу?

-Ховдын бүсэд их морь, даага тус тус оруулсан.


-Сая айрагдана гэдэгтээ итгэлтэй байв уу? Яг юу бодож байв?

-Уралдааны замд олон л зүйлийг бодно доо. /инээв.сурв/

-Ингэхэд аль сургуульд сурдаг юм бэ?

-Төв аймгийн Зуунмод сумын V сургуулийн 5-р ангид сурдаг.


-Ярилцсанд баярлалаа. 

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна